5

2.1K 87 2
                                    

Үүрээр гэртэй орж ирэх Жонгүгийг харсан Жимин: Хаана байж байгаад ирж байгаа юм?

Жонгүг инээн: Эхнэргүй хардалт! би эмнэлэг дээр байсан юм! гэхэд Жимин: Энэ ямар юуны хардалт байдаг юм! цайгаа уучихаад яв! гэхэд Жонгүг гутлаа тайлан түүний өмнө зогсоод нухацтай гэгч нь ийн асуув.

Жонгүг: Хён! та өмнөх хэдэн танилуудаасаа бүр мөсөн холбоо тасарсан биздээ?

Жимин: Тиймээ!

Жонгүг жуумалзан: Ашгүй дээ! гээд ширээнд суулаа.

Жимин ч мөн түүний өөдөөс харж суун: Чи ч бас тасарсан нь дээр байх шүү! гэж хатуухан хэлэхэд Жонгүг зүгээр л толгой дохилоо. Тийм шүү! өмнө нь тэдэнд олон найз нэртэй танилууд их байсан... Жимин хайртай хүнээ олоод бас Тэхёнтэй танилцсанаар танилуудаасаа холбоо тасарсан юм. Тэр төлөвшиж байсан бол Жонгүг юу хийж байгаа нь мэдэгдэхгүй алга болдог байсан үе гарч ирсэн. Жонгүгийн цагдаагийн их сургуульд орно гэхэд Жимин одоо л бүх зүйл зүгээр болно гэж бодож байсан ч Жимин Жүйг олж харахдаа өмнөх бүхэн өөрчлөгдөөгүй байгааг анзаарсан юм... Түүний дүү өөрчлөгдөөгүй байх шиг байсан! ашиглаад хаядаг хэвээрэй байна гэж тэр бодсон!

Жимин Жонгүгийг охидоос хол байлгах гэж хичээж эхэлсэн. Гэсэн ч энэ бүтээгүй юм... Жонгүг хэдийн бодсоноо эхлүүлчихсэн байсан...

Зогсох боломжгүй!

Жимин эхнэрийнхээ бэлдсэн цайнаас амтлаад чимээгүй суух бол Жонгүг инээмсэглэнэ. Жонгүг өглөөний цай уучихаад өрөөндөө орлоо. Тэр цайвар цэнхэр өнгийн сорочик болон жийнс сонгон өмсөөд гарч ирэхэд Жимин ажилдаа явчихсан байлаа. Жонгүг зурагт үзэн суух бэр эгчийнхээ хажууд очиход шуурхай мэдээ цацагдах бөгөөд мэдээнд эмэгтэй хүний цогцос олсон талаар бичиж иргэдийг болгоомжтой байхыг сануулж байв. Шуурхай мэдээ дуусахад л түүний утас дугарав. Энэ Тэхён байлаа.

Жонгүг ажилаасаа дуудлага аваад гарч яван хэргийн газар очиход Тэхён болон Ким ахлах бас нэг өөр залуу хоёр ирчихсэн байв. Энэ газар иргэдийн дугуйн спортоор хичээллэдэг голийн эрэг дагуу байрлах замын хажууд байх аж.

Ким ахлах: Хусог!! түүний хэн болохыг олсон уу?

Хусог хавтастай зүйл эргүүлж харан: Тийм ээ! Ан Миён, 19 настай, МD урлагийн сургуулийн төгөлдөр хуурийн анги! хоёр сарын өмнө сураггүй алга болсон гэсэн хүний бүртгэлд бүртгүүлсэн юм байна! гэв.

[+18] •|Passionate Kiss|• /Дууссан/Où les histoires vivent. Découvrez maintenant