Жонгүг Жүй хоёр цагдаагийн газар ирэхдээ хөмсөг зангидаж байв. Жүй Жонгүгийг ширтсээр санаа алдахад тэрээр толгой өөд харсаар толгой сэгсрэх хариу үзүүлэв. Тэднийг хооронд нь холбон гавалсан байлаа. Ажилын газрынх нь бүгд Жонгүгийг харсаар гайхацгааж Ким ахлах ч мөн гайхаж байлаа. Доод албаны ажилчид тэдний дагуулж явсаар байцаалтын өрөөнд оруулан суулгав. Жонгүг тэднийг ширээнд суулгах залууруу дохиход залуу бага зэрэг бөхийв.
Жонгүг: Ким Тэхён уу?
Залуу дээш өндийгөөд би яагаад түүнтэй ярьна гэж гэсэн харцаар хараад гараад явахад Жонгүг хүлээтэй гараараа ширээг хүчтэй цохив. Жүй түүний үйлдэлд амаа жимийсээр доош тонгойход хаалга онгойн тэдний мэдэх нэгэн орж ирэв.
И ТэЫл!
Тэр хүн зөөлөн алхсаар тэдний өөдөөс харж суухад Жонгүг гараа чангалан муухай харах бол Жүй сандарсаар түүнээс айж байв.
И ТэЫл гэгч инээн: Дахиад уулзана гэж хэлсэн биздээ? гэхдээ энэ газар байгаа нь сонирхолтой байна шүү! гэж инээн хэлэхэд Жонгүг Жүй хоёр хоёул үг хэлсэнгүй. Хэн хэн нь ярих дургүй байлаа.
Жонгүг чанга инээн түүнийг харсаар: Хахаад үхчихээсэй билээ!
И ТэЫл: Үгээ мэдээрэй жулдрай минь! надтай битгий зууралд за юу!
Жонгүг чимээгүй суух Жүйг хараад харцаа доошлуулан түүний чичрэх гар дээр тогтоогоод үргэлжлүүлэн инээн дээш харав.
Жонгүг: Түүнийг хүсэж байна уу?
Жүй огцом дээш харав. Түүний харц ёжтой инээмсэглэх Жонгүг дээр төвлөрөөд дараа нь чанга инээх И ТэЫл гэгчийн зүг харав. Тэр хүн эрүүгээ илсээр: Тийм бол юу гэж?
Жонгүг: Тийм бол ирээд ойртооч дээ! гээд хажуу тийш харахад Жүй нулимстай нүдээр түүний харна. ТэЫл суудлаасаа босон ширээг тойрон алхаж эхлэн: Жонгүг, бүх зүйл устсан болхоор одоо урагш тэмүүлэх ээ боль оо~ *инээх* чи давж чадахгүй шүү дээ! чамд юу ч байхгүй! гэр бүл ч үгүй, мөнгө ч үгүй одоо бүр зугаацах эмэгтэйгүй ч болж~ гээд Жүйгийн хажууд зогсов. Тэр бүсгүйн эрүүнээс өргөн өөрлүүгээ харуулахад Жүйгийн харц түүнээс өөр зүйл дээр тогтох гэж ийш тийш эргэн тойрноо харан нүд нь аяган дотроо холхино. И ТэЫл удаанаар доошилж эхлэхэд л ширээ хүчтэй өргөгдөж тэр хойш саван унав.
Жонгүг Жүйрүү хараад дараа нь өшиглүүлэн унасан И ТэЫлрүү харан: Битгий тэнэг бай! өөрөөс чинь ухаантай хүмүүс хажууд чинь байдаг юм! гээд Жүй болон өөрийг нь холбох гавыг дээш өргөн: Үхэхийг хүсээгүй бол миний эмэгтэйгээс хол бай!
ESTÁS LEYENDO
[+18] •|Passionate Kiss|• /Дууссан/
FanficТоглоом тоглож эхлээд заавал дуусгах ёстой биздээ? тоглоом бүрт хоёр болон түүнээс дээш тоглогч байдаг биздээ? Анхаарлаа төвлөрүүлээд хожихийг л бод! #1 in FANFICTION Public: 2018.07.23 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируул...