Тэднийг инээн сууж байхад өрөөнд Хусог орж ирэн: Бурхан минь~ хэн чамайг энд аваад ирэв ээ!
Жонгүг түүний байдлыг харсаар түүний уруул мушилзан: Ким Тэхён!
Хусог гайхаж харсанаа инээмсэглэн: Битгий тоглоом хий л дээ, алив гараа~~ гээд гавны түлхүүр гаргаж ирэн: Ямар ч баривчлах шийдвэр гараагүй байхад сонин юм шүү! гэхэд Жонгүг чимээгүй л түүнийг харж байв. Жонгүг Жүйг явж байхыг шаардан гаргаж өгчихөөд Тэхёныг хайхаар буцан оров. Тэхён суудал дээрээ байсангүй. Мөн олдсон эмэгтэйчүүдийг хэрэг таслагдаж дахин цогцос олдсонгүй. Магадгүй хэрэг үйлдсэн хүмүүс нь өөрсдөө цэвэрлэсэн байх! гарцаагүй!
Жонгүг дахиад л бүтэлгүйтэж байлаа. Түүнд ямар ч баримт алга болчихов. Анх хулгайлж байхдаа хэзээ ч алдахгүй гэж бодсон ч өөр хүний гарт ороход л алга болох юм гэж яаж мэдэхэв. Жонгүг ширээнд суусаар хөлөө ашин: Ким мөрдөгч хаана байгаа юм бэ? гэж чангаар асуухад бүгд мөрөө хавьчив.
Жонгүг удалгүй суудлаасаа босон ахлахынхаа өрөөнд ороход Ким ахлах түүнийг суухыг урин: Чамайг яагаад өглөө барьж авчирсаныг мэдэх зүйл алга! Хусог дээрээс тушаасан гэж хэлсэн болхоор яах ч арга байсангүй! гэхэд Жонгүг толгой сэгсрэв.
Жонгүг: Барих тушаал гарсан гэнэ ээ?
Ким ахлах нь толгой дохиж харагдав.
Жонгүг яах гэж даргынхаа өрөөнд орж ирсэнээ ч мартаж орхив. Түүний анхаарал өөр зүйлд сатаарч байжээ. Жонгүг шууд л даргынхаа өрөөнөөс гарав. Түүнийг гарч ирэхэд Хусог гарч харагдах бөгөөд ширээн дээр байсан эд зүйлс нь алга байхыг хараад түүний ардаас гарав. Хусог замын цаад талаас таксинд суух бөгөөд Жонгүг түүнийг даган таксинд суулаа. Хусог өндөр барилгын хажууд буун барилгаруу ороход Жонгүг түүнийг ажигласаар...
Жонгүг нэг давхарын лифтны урд зогсоход лифтны тоон заалт 12 гэсэн тоог зааж байв. Жонгүг лифтний хаалга онгойход суун 12 гэсэн тоон дээр дарав. Лифт зогсоход тэр гурван хүний яриа сонсов. Энэ давхарт ганц хоёр өрөө байх бөгөөд нэгнийх нь хаалга онгорхой байлаа. Жонгүг онгорхой хаалганы хажууд очиод хальт харвал Хусог ТэЫл хоёр тод харагдав. Тэдний хажууд урт буржагар үстэй эмэгтэй цааш харан зогсоно. Жонгүг тэднийг ярих зүйлийг хальт мульт сонсох ч тэр харж байгаа зүйлээсээ ихийг ойлгож байв. Анхнаасаа цагдаагийн газар И ТэЫл гэгч тэр хүний хөл гар байсаныг, үргэлж цэвэр байдаг гэдгийг хүртэл ойлгож байв. Жонгүг өөрийгөө яагаад бүтэлгүйтэж байсныг ойлгожээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэр нэрээ нууцлан цагдаагийн газар хүртэл мэдээ явуулж үзсэн. Гэсэн ч үргэлж гэм буруугүй гэсэн шийдвэр гардаг байсан. Жонгүг байрнаасаа хөдлөв. Тэр хаа нэг газар нуугдахыг хичээн харагдахгүй байх тал дээр анхаарч байв. Хусогийг гарч явахад тэр нуугдсан хэвээр байлаа. Удалгүй өрөөнд байсан хүмүүс бүгд гарч явахад Жонгүг зөрөн оров. Жонгүгийг энгийн нэг оффисын өрөө угтах бөгөөд тэр эргэн тойрноо харж зогсож байгаад таазанд наалдсан бичил камерыг харав. Жонгүг сандал татан зогсоод камерыг эргүүлж тойруулж харсаар жуумалзаж байлаа. Тэр камерын санах ойг суглаж аван гарч явав. Жонгүг хурдан ажилдаа буцаж ирэхэд Тэхён ирчихсэн байх бөгөөд нэг ч үг ган хийсэнгүй. Жонгүг түүний өөдөөс харан удаан суув.
ESTÁS LEYENDO
[+18] •|Passionate Kiss|• /Дууссан/
FanficТоглоом тоглож эхлээд заавал дуусгах ёстой биздээ? тоглоом бүрт хоёр болон түүнээс дээш тоглогч байдаг биздээ? Анхаарлаа төвлөрүүлээд хожихийг л бод! #1 in FANFICTION Public: 2018.07.23 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируул...