13

1.4K 74 4
                                    

Жимин өрөөндөө хоёр тийш алхаар цагруу үе үе харна.

Жимин: Би түүний дүү болж заяагдсан бол дээр байж! яадаж л намайг санаа зовж байгааг мэдрэх байсан байх, хөгийн новш! *үглэх*

Мина инээн: Чи анх Жонгүгтэй танилцахдаа насаа хэлэхдээ санаалсан бол одоо ингэхгүй байж болох л байсан шд!

Жимин: Чи Жонгүгийг өмөөрөөд байна уу?

Мина: Бид нас чацуу, тэрнээс биш би түүнийг өмөөрөөгүй ээ!

Жимин: Бид чацуу болчихдог болоосой! хамт наргиад зугаалаад явах байсан юм!

Мина: Юу гэнэ ээ?

Жимин инээн: Тоглосон юм! *илүү чанга инээх*

Мина түүнийг харсаар толгой сэгсрэн өдрийг цай бэлдэхээр явж Жимин цонхоор харан зогсоно. Жонгүг долоо хоног гэртэй ирээгүй мөн утасаар ярьж хэл өгөлгүй гурван хоног алга болжээ. Жүй хамгийн сүүлийн удаа Жонгүгийн төлөө худал хэлж, түүнээс холдож эхлэсэн. Жонгүг ч үүнийг зөвшөөрсөн байлаа. Магадгүй тэд хоёул залхсан байх... эсвэл үгүй юу? энэ бүхэн зүйл нэг жүжиг үү? хэн нэгний явуулга уу?

Жүйд энэ бүхэн дарамттай байсан. Тэдний үл ойлгогдох харилцаа дарамттай байсан. Бас тэр дургүй байсаар ирсэн шүү дээ. Харин Жонгүгийн хувьд энэ хэсэгхэн хором ч сонирхолтой зугаатай байсан байх!

Жимин утас дугарах дуунаар утасаа авав. Зурвас ирсэн байх бөгөөд зураг болон бичвэр ирсэн байлаа. Зурган мессежрүү орох гэхэд эхэндээ алдаа заах ч удалгүй уншиж эхлэн зураг тодоор харагдахад Жимин хурдтай гэгч нь доош бичсэн зүйлийг уншина. Зурагт Жонгүгийн гудамжаар алхах дүр зураг харагдах бөгөөд тод хараар "Дүү чинь аюулд орсон!" гэж бичсэн байгаа. Жимин утасаа чанга атгасаар зурвас ирсэн дугаарыг харан гадуур хувцасаа авах гэж алхахад дахин зурвас ирэв. Энэ удаад шууд л нээгдлээ. Зурагт Жонгүгийн алхаж явах газрыг тод харуулсан байх бөгөөд Жимин тэрхүү газрыг мэдэж байв. Тэднийг өргөж авсан ганц бие эмэгтэйн тайван нойрсох, оршуулгын газар...

Жимин яаран гэрээсээ гарлаа. Мина хий дэмий түүний хойноос харан үлдэв. Жимин хамгийн эхлээд Жонгүгийг аюулгүй байлгахыг хүснэ. Жонгүг Мина хоёр л түүнд байгаа гэр бүл нь шүү дээ! Жимин таксинд суун оршуулгын газарлуу хурдтай явна. Түүнийг таксинаас буухад түүний өөдөөс Жонгүг алхаж харагдах бөгөөд тэр доош тонгойж том цамцаараа нүүрээ халхалсан байв.

Жонгүгийн нүд улайчихаж!

Жимин: ЖОНГҮГ!

Жонгүгийг дээш харахад л Жимин түүнийг түлхэн цагаан өнгийн дугааргүй машин Жиминийг хажуу талаас нь хүчтэй мөргөв. Жимин агаарт шидэгдэж Жонгүг газар уналаа.

[+18] •|Passionate Kiss|• /Дууссан/Onde histórias criam vida. Descubra agora