Тэхён хуучирсан дэвтэрийг эргүүлж тойруулж харсаар долоо хоног өнгөрчээ. Жүй эмнэлэгээс гарсан байв. Жимин ч мөн цоо эрүүл хүн болсон байлаа. Тэхён бичсэн зүйлс бүрийг нухацтай гэгч нь харсаар бичиж тэмдэглэж болох зүйлсийг харж аваад дэвтэрийг Хусогт шилжүүлэв. Хусог тэнд бичигдсэн нэрс бүрийг хэн юу хийдэг талаар олоод мэдчих чадалтай нэгэн.
Удсан ч үгүй Хусог Тэхёнруу буцан залгаж хүрч ирэхийг захиад дэвтэр дээр нэр бүрийг мэдсэнээ ч хэлэв. Тэхён буцан ажилдаа ирэхэд 20 минут л шаардагдав. Гэсэн ч түүний хүлээж авсан зүйл нь эмх замбараагүй болсон байр харагдлаа.
Тэхён: Хён!!! Хусог хён!!!
Тэхён угаалгын өрөөнөөс хэн нэгний өвдөлтөндөө шаналан ёолох дууг сонсоод шууд л угаалгын өрөөрүү гүйн хаалга хүчтэй онгойлгоход л Хусог газар унаж, хүчтэй ханиалгав.
Тэхён: Хён, юу болсон бэ?
Хусог: Чамайг гэж бодоод хаалга онгойлгоход л бүх зүйл хурдан болж хэдэн хүмүүс орж ирэн цолтой л алчихсангүй!
Тэхён: Дэвтэр?
Хусог: Аваад явчихсан! *ханиах*
Тэхён гараа атган толгой сэгсрэв. Тэр бага зэрэг хөшилтийн байдалд орчихсон байлаа. Дэвтэрийг Хусогт өгсөн гэдгийг ганц тэр өөрөө л мэдэж байсан шүү дээ! Тэхён Хусогын буйдан дээр суулган халуун ус хийж өгөн: Зүгээр үү?
Хусог: Бүх зүйл зүгээр! гээд инээх аядахад Тэхён: Ойлголоо! гэж шивнэв.
Тэхёныг байшингаас гарахад л гудамжны сүүл хэсэгт зогсох машин хөдөлж түүний хажуугаар өнгөрөхөд Тэхён хурдан машиндаа сууж машины хойноос дагахыг хичээв. Тэхён хойноос нь явах ч тэр мөн л ойлгомжгүй байв. Тэхён явсаар өмнө нь нэг удаа ирж байсан байшингийн гадна зогсоод гайхширахад өнөөх машинаас Жүй бууж ирэв
Тэхён: Юу вэ?
Тэхён холоос түүнийг харав. Жүй машины цонхонд наалдах шахам зогсоно. Жүйг гэртэй ороход л машин явж Тэхён нуугдаж байсан газраасаа гарч ирэв.
Тэхён Жонгүгрүү залгаад хаана байгааг нь асуухад Жонгүг Жүйгийн гэрт байгаагаа ч хэлж Тэхёны бодол тэр чигтээ эргэж орхив.
Нэг талаар Жонгүг, Жүй хоёр нийлээд түүнийг хуурч байгаа!
Нөгөө талаар Энэ бүхэн зүгээр л нэг хүний хийж буй башир арга байгаа!
Энэ хоёр зүйл түүний толгойд эргэлдэнэ.
Тэхён яг одоо юу хийхээ мэдсэнгүй зогсож байгаар гэнэт санасан мэт тэмдэглэлийн дэвтэр алга болсоныг санан хэлэхэд Жонгүг дараа ярилцья гэж яриаг тойруулсаар таслахад л Тэхёны утас дахин дугарлаа. Энэ Жимин байв.
YOU ARE READING
[+18] •|Passionate Kiss|• /Дууссан/
FanfictionТоглоом тоглож эхлээд заавал дуусгах ёстой биздээ? тоглоом бүрт хоёр болон түүнээс дээш тоглогч байдаг биздээ? Анхаарлаа төвлөрүүлээд хожихийг л бод! #1 in FANFICTION Public: 2018.07.23 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируул...