11

1.2K 75 0
                                    

Жүй мэдээ харсаар Ким ДунЁон гэгчийг барьсаныг хараад санаа алдсаар Жонгүгрүү залгав. Тэр одоо залхаж байлаа. Жүй Жонгүгийг гэртэй ирэхийг хүсэв. Жонгүг ч ажилын цаг дуусахад л түүний гэрт ирэхэд Жүй түүнд цай хийж өгөв. Тэд өөд өөдөөсөө харсаар хэн хэн нь үг дугаралгүй сууна.

Жүй үг хэлэх гэж дээш хараад дараа нь буцан доош тонгойно. Түүний энэ үйлдэл яг одоо өөрийнхөө хийх гэж буй үйлдэлд бат итгэлтэй биш байгааг илтгэнэ.

Жонгүг: Яах гэсэн юм? юу хэлэх гэсэн юм?

Жүй санаа алдан доош тонгойсоор толгойгоо хоёр тийш хаялахад Жонгүг ширээн дээр гараа хүчтэй тавив. Ширээн дээрх аягатай бүлээн цай халин асгарч Жонгүг: Асуултаа олчихоо юу? эргэлзээ юу? *инээх*

Жүй: Үгүй ээ!

Жонгүг: Тэгээд юу юм?

Жүй хүчтэй бас уртаар санаа алдаад ширээн дээр бичлэг хийдэг хуурцаг тавин: Би больлоо, залхаж байна! намайг алвал ал! би одоо хүчрэхгүй нь~ хэдий болтол худал хэлэх юм! чи өөрөө өөрийгөө зугаацуул!! би чадахгүй нь~ зүгээр л алаад өг.

Жүй сандарсан нь мэдэгдэж байлаа. Тэр босон шүүгээнээсээ хутга гаргаж ирэн ширээн дээр тавиад Жонгүгрүү харахад тэр жуумалзсан хэвээр суух бөгөөд нүд нь түрүүхэн ширээн дээр тавьсан хутгаруу харна.

Жонгүг хуурцагийг аван: Энд тэгээд юу биччихсэн юм?

Жүй: Бүхнийг~

Жонгүг инээн: Бүх зүйл байгаа гэдэгт итгэхгүй л байна шүү!

Жүй түүнээс харц буруулав. Жонгүг ширээнээс босон тойрч алхан Жүйгийн хажууд ирэн хутган дээр гараа гүйлгэхэд Жүй амьсгаагаа түгжив. Жүй дараа нь нүдээ аних толгойгоо дээш өргөн хүзүүгээ сунгахад Жонгүг хутгыг хэдий нь атгачихсан түүний хажууд тулан зогсоно. Жонгүг түүнийг зүсэхэд хэт ойрхон байв.

Жонгүг: Чи үнэхээр зоригтой юм! гээд доош тонгойход хаалганы хонх дугарч хоёул үүдний өрөөрүү харав.

Жүйгийн нүд томрон цагруу хараад гайхширсаар босох гэхэд Жонгүг түүний мөрнөөс зууран буцан суулгав. Дахин хонх дугарч дараа нь түлхүүр цоожны чимээ гарахад Жүй гэрийнхээ хэн нэгнийг ирж байгааг мэдэн сандрах бол Жонгүг нэг хөмсөгөө өргөн ёжтой инээмсэглэл тодруулсаар түүний гарнаас атган ирсэн урилгагүй зочинг угтахаар алхав. Хаалга онгойход л Жонгүг Жүйг татан уруул дээр нь үнсэж эхлэхэд эрэгтэй хүний дуу гарч чангаар Жүйгийн нэр гэрт цуурайтав.

Жүй ахыгаа ирсэнийг мэдэн Жонгүгийг түлхэхэд Жонгүг гэнэн хүүгийн занг гаргасаар бөхийн инээв.

Жонгүг: Сайн байна уу? *өндийх*

Жүй түүний албархуу байдлыг харан том нүдлэхэд түүний ах тэдний өмнө зогсоод Жүйгийн хамарнаас чимхэн: ЧОЙ ЖҮЙ!! ЧИ ГАНЦААРАЙ БАЙХДАА ГЭРТЭЙ ЭР ХҮН АВЧИРДАГ БОЛЧИХЖЭЭ!!!

Жүй гараа сэгсрэн бас ахынхаа гарыг түлхэн: Ү-үгүй ээ! тэр нөгөө~ би~ гэж ээрч гацан зогсоход Жонгүг: Би найз залуу нь байна!

Ах дүү хоёр хоёул түүний зүг харахад Жонгүг гэмгүй инээмсэглэл тодруулсаар зогсоно. Жүй бухимдаж эхлэв. Жонгүг түүнд ийм үг сонсгох ёсгүй... тэр эелдэг зантай болж жүжиглэхдээ л найз залуу гэж хэлүүлэхээр нэгэн байгаагүй... тэд хэзээ ч найз охин, найз залуугийн харилцаатай байгаагүй. Жүй үг хэлэлгүй зогсоход түүний ах хойш алхан: Тийм байдаг байж~ хэзээнээс юм?

Жүй юу гэж хэлэхээ мэдэхгүй байхад Жонгүг түүнээс өрсөн үг хэлэв.

Жонгүг: Өнөөдрөөс!

Жүй: Үгүй ээ!! *чанга хэлэх*

Жүйгийн ах инээн: Ичээд байгаа юм уу? аль нэг юм ууя! гээд тэднийг өнгөрөн алхахад Жонгүг Жүйгийн үсийг илэн хүзүүнд нь ойртоход Жүй түүний гарыг хүчтэй түлхэн: Чамайг чөтгөр аваасай!!! гэх аж.

Жүй ахынхаа хойноос алхахад Жонгүг үүдэнд жуумалзан зогссоор гартаа атгаж байсан, ардаа нуусан хутгаа гаран үүдэнд хувцасны шүүгээн дээр тавин тэдний хойноос алхах гэхэд дахин хонх дугарав.

Жонгүг энэ удаад хаалганы жижиг цонхоор хараад хөмсөгөө зангидав.

Жонгүг хаалга онгойлгон өмнөө зогсох залууг харан түүний уруул мушилзана.

Жонгүг: Хён, энд юу хийж байгаа юм?

Тэхён түүнийг харсаар толгой сэгсрэн Жонгүгийг давуулан харж Жүйг хайхад Жонгүг түүний урдуур гараа гүйлгэн: Найз охины минь гэрт ийм орой ирэх чинь бүдүүлэг байна!

Тэхён түүний өөдөөс том нүдлэн харав. Бас Жүйг Жонгүгт биш өөрт нь хэрэгтнийг хэлж байсанд гайхаж байв. Гэвч энэ бүхэн жүжиг байсныг тэр яаж мэдэхэв дээ!

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

❤🤣 бодол минь замхрах нь ээ хаха :"))

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

❤🤣 бодол минь замхрах нь ээ хаха :"))

[+18] •|Passionate Kiss|• /Дууссан/Donde viven las historias. Descúbrelo ahora