6

1.9K 100 3
                                    

Цагдаагийн газар хөл хөдөлгөөн ихтэй байх бөгөөд дахин нэг эмэгтэй хүний цогцос олджээ. Жонгүг даргынхаа хэлэх бүх даалгаварын биелүүлэн явна. Харин Тэхён Жүйг эмнэлэгээс гаргаж өгч байв. Жүй түүний өөдөөс гэмшингүй харж үг хэлэх гэсэн ч тэр айж байв. Хамгийн ихээр тэр үхлээс айна.

Жүй төрийн хамгаалт дор байх болж гэрлүүгээ явахад Тэхён ажилруугаа явлаа.

Тэхёныг ирэхэд Жонгүг түүнийг ширтэх бөгөөд тэр бүх зүйлийг бодож байв. Бүтэн өдөр өнгөрөхөд ямар ч сэжүүр байгаагүй ч эмэгтэйчүүд бүгд гүйж, айж балмагдан үхсэн болохыг задлангаар тогтоожээ. Хүүхэн хараа нь хэт томорсон нь ямар нэг гэнэтийн цочирол байсныг илтгэх шиг~

Жонгүг ажилаасаа гараад эртний танилтайгаа уулзахаар явав. Тэр том барилгын өмнө зогсоод л инээмсэглэн орлоо. Түүнийг дотогш ороход хамгаалагч нар зогсооно, удалгүй хэлэх түүний үгэнд бүгд доош тонгойж явах зам тавьж өгнө. Жонгүг лифтэнд суугаад дээш биш доод явав. Барилгийн B3 давхарт гарахад л хэсэг залуусын инээлдэх дуу сонсогдож тэр гүнзгий амьсгаа аваад тэдний зүг алхана.

Жонгүгийн харсан залуус гар өргөн мэндчилж хамгийн наана зогсох залуу: Манай отгон залуу ирчихэж! удаан харагдаагүй хүн орж ирсэн чинь танай энэ жижиг оффис гэрэлтээд байх чинь ээ! гэхэд Жонгүг тайван урагш алхан: Ирэх хэрэг гараад л... эмэгтэй хүний цогцос олдоод байгааг анзаарсан биздээ? та нар дэндүү хэрцгий юм! гэхэд залуу инээн бусдынхаа зүг харан мөрөө хавьчив.

Жонгүг: Цагдаа нар сэжүүр гаргаж ирэх нь их ойрхон болчихсон шүү! *инээх* та нар болгоомжтой байх хэрэгтэй шүү! хэдий нь Жан ах бариагдаад шоронд орчихсон!

Залуус толгой дохицгоон бие биерүүгээ харсаар өнөөх залуу: Бид цэвэрхэн ажилдаг, Жонгүг! цогцос олдож байгаа бол бид биш! гэхэд Жонгүг халааснаасаа үрийн шингэний дээж авч шинжилсэн шинжилгээний хариу гаргаж тавихад бүгд гайхаж бас түүнийг яаж үүнийг олсоныг гайхан сууна.

Жонгүг: Бидний хийсэн үйлдэл мөн! гээд бичиг цаасыг тэдний өмнө тавихад одоо айж байгаа царай үзүүлэх залуус ярвайж эхлэнэ.

- Чи үүнийг яаж олсон юм?

Залуугийн гарт өнөөх шинжилгээний хариу харагдана. Жонгүг халааснаасаа цустай арчуур гарж ирэн гараа арчин: Зүгээр л... гэж хэлэхэд залуу толгой дохилоо. Жонгүг үүниыг яаж олж авсан нь ойлгомжтой болчихов.

Жонгүг тэдний тавьсан саналаас эвтэйхэн татгалзаад барилгаас гарахад Жимин түүний өмнө харагдана. Жонгүг Жиминийг хараад цочисхийн хөдлөхөд Жимин түүнийг зугтаахаас өмнө барьж аван машинруугаа чирэв. Жонгүг машинд суухдаа тайван болж тэд гэрлүүгээ явлаа.

[+18] •|Passionate Kiss|• /Дууссан/Donde viven las historias. Descúbrelo ahora