3

2.2K 110 0
                                    

Жүй өмнө суух Жонгүгийг харсаар хөлөө тэврэн: Чи юу хүссэн юм?

Жонгүг инээмсэглэв.

Жүй: Гуйж байна, намайг зүгээр л орхичих тэх үү? би хэдий нь чиний хувьд үхсэн болчихьё! дахиж нүдэнд чинь өртөхгүй байж би чадна ааа! гээд орон дээрээ өвдөг сөхрөх нь цонхны цаанаас тусах сарны гэрэлд тод харагдана. Жонгүг Тэхёнтэй цуг явахад Жүй эмнэлэгээс гарах гэж яарав. Даан ч тэр амжаагүй юм. Түүнийг эмнэлэгээс гарахаас өмнө Жонгүг буцан ирсэн нь энэ.

Жонгүг Жүйг чиртэн суусаар тэд нэг ч үг дугаралгүй бие биерүүгээ хааяа нэг харж, цонхруу бас үе үе харна. Өрөөнд харанхуй болоход Жонгүг гэрэл асаах гэж хөдөлсөнгүй. Харин Жүй босохоосоо ч айж байсан болхоор хөдөлж чадахгүй байв.

Жүй тэвчилгүй өөрийнхөө бодох үгсийг хэлэхэд Жонгүг босон орон дээр нь суув.

Жонгүг: Чи амьд байхад би яаж үхсэн гэж бодох юм. Тэгж бодохийн тулд чи үхэх ёстой биз дээ?

Жүй хойш орныхоо түшлэгийг налан: Тэгвэл яах гэж амьд үлдээсэн юм? гэж чангаар асуухад Жонгүг: Чамд итгэл өгөхийн тулд~~ гээд урагшлан түүний уруул дээр үнсчихэв. Жүй түүний үнсэлтийг мэдрээд түлхэх гэж гар өргөхөд Жонгүг өрсөн барьж аван толгойн дээх нь талд хоёр гарыг нь холбон барихад Жүй түүний уруулийг хазчихав. Жонгүг уруулаа арчин: 36 секунд! *инээх* урт хугацаа шүү!

Жүй: Юу?

Жонгүг: Хоёулаа дахиад тоглоом тоглох уу?

Жүй толгой сэгсрэв. Тэр яг одоо зугтаахыг хүсэж байв. Сүүлд түүний амнаас тоглоом гэх үг гарахад Жүй өөрийгөө юу амссаныг сайн мэднэ.

Жонгүг: Энэ удаад чамайг үхүүлэхгүй байх тоглоом! *инээх*

Жүй: Би хүсэхгүй байна!

Жонгүг түүний эсэргүйцэлд инээн: Өмнө нь ингэж байгаагүй болхоор үнэхээр тулгамдаж байна шүү, за яахав! энэ тоглоом бидний сүүлийнх болог, асуулт хариулт мэдээж амарсан шүү дээ! *ёжлох* дүрэм нь мэдээж ойлгомжтой биднээс өөр хэн ч мэдэхгүй байхад л болно, бас чи миний хариулж чадахгүй асуултыг асуухад л дуусна, ойлгов уу? харин асуултаа олох хүртэл миний хэлэх үгийг биелүүлнэ! оронд нь чиний уушги агаар хүлээн авсаар байх болно! нэг ёсондоо чиний амь энд байсаар байна! би үүндээ сайн шүү, надад чиний хариулж чадахгүй олон асуулт байна! бас мэдэж байгаа биз, асуултанд худал хэлж болохгүй!

Жүй түүний зүг ширтэж байхад Жонгүг: Маргааш өдөр ирсэн тэр мөрдөгч бид хоёр хамт ирэх болно! чи түүнд хэрэгтнийг хэлэх ёстой!

[+18] •|Passionate Kiss|• /Дууссан/Donde viven las historias. Descúbrelo ahora