Жонгүг эмнэлэгийн цагаан орон дээр сэржээ. Тэр өрөөнд ганцаар байх бөгөөд хөл нь бага зэрэг өвдөж байв. Түүнийг эргэн тойрноо харан хэвтэж байхад өрөөнд хэн нэгэн орж ирэв. Үнэндээ Жонгүгт хэн гэдгийг нь мэдэх ч хүсэл байсангүй. Тэр гараараа нүүрээ дарав. Түүнд Жүйтэй хамт эмнэлэгт байсан үеүд нь бодогдож эхлэхэд тэр дэрээ аван шидчихэв.
Түүнийг өндийхөд Тэхён хажууд нь зогсож харагдан: Сэргэчихсэн байх шив!
Жонгүг үг хэлсэнгүй.
Тэхён түүний хажууд суув. Тэхён доош тонгойсоор үг хэлэх гэсэн ч түүний ам хөдөлж өгөхгүй байв. Тархи нь түүнд хэлэх өчнөөн үгээр дүүрсэн байх ч зүрх сэтгэл нь ганцхан үг хэлүүлэхийг хүснэ. Тэхён дээш хараад зөрүүлэн доош харав. Жонгүг түүнрүү нэг хараад үргэлжлүүлэн цонхруу харан: Та мэдэж байсан тийм биздээ?
Тэхён гайхширан харахад Жонгүг: Тийм биздээ? гээд эргэн түүний зүг харахад Тэхён юу яриад байгааг нь ойлгосон бололтой толгойгоо бага зэрэг тохисон болоод дээш харан: Би мэдээгүй ээ, гэхдээ гадарлах хэрэгтэй байсан байх!
Жонгүг түүний нүдрүү харж байв.
Жонгүг: Ганцаараа баймаар байна!
Тэхён үг хэлэлгүй шууд л гарлаа. Жонгүг долоо хоног тасралтгүй ажилсанаасаа болж ядаргаанд орчихсон. Түүнийг ухаан алдаж унахад Тэхён эмнэлэгт авчиржээ. Жонгүг тайван байх гэж хичээх ч чадахгүй тийм л нэгэн болчихсон байв. Түүний толгойд Жүй л эргэлдэж аварч чадалгүй орхисондоо өөртөө гутарч байлаа. Жонгүг цонхоор харсаар орноосооо босов. Тэр цонхны хажууд зогсоод шилэнд гараа зөөлнөөр хүргэн өөрийнхөө тусгалыг илэхдээ инээх аядав.
Жонгүг: Сайхан байна уу? *шивнэх*
- ҮГҮЙ ЭЭ! гэж тэр үргэлжлүүлэн орилов.
Жонгүгийн харц ширүүсч тэр бүх хүчээрээ шилэн цонхыг цохиж орхилоо. Гар нь улайж, цонхонд цууралт үүссэн байв. Жонгүг дахин хүчтэй цохиход цонх хагарч түүний гарт шилний хэлтэрхийнүүд зоогдон цус гарах аж.
Чанга чимээнээс нь болон Тэхён гүйж орж ирэхэд Жонгүг: Битгий ойрт! би зүгээр!
Шалан дээр түүний дусал дусал цус дусаж, Тэхён цонхруу харж байв.
Жонгүг: БУЦААД ИР!!! *орилох*
Тэхён чимээгүй л харан зогсоно. Жонгүгийн амьсгал дээрдэж тэр хүчтэй бас хурдан амьсгаадсаар цээжэн дээрээ зүүн гараа тавихдаа цонхны тавцан дээр баруун гараараа тулав. Тавцан дээрх шилний хэлтэрхийнүүд час час хийх чимээ дугарч Жонгүг өвдөж байгаа ч түүнд тоосон шинж алга.
STAI LEGGENDO
[+18] •|Passionate Kiss|• /Дууссан/
FanfictionТоглоом тоглож эхлээд заавал дуусгах ёстой биздээ? тоглоом бүрт хоёр болон түүнээс дээш тоглогч байдаг биздээ? Анхаарлаа төвлөрүүлээд хожихийг л бод! #1 in FANFICTION Public: 2018.07.23 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируул...