16

1.2K 67 4
                                    

Эмнэлэгийн коридорт Жонгүг Тэхён хоёр ярилцаж байв.

Тэхён шилэн цонхны цаана ухаангүй хэвтэн харагдах Жүйг хараад үргэлжлүүлэн Жонгүгрүү харан: Тэгхээр чи түүнийг удирддаг байж! чи хэрэгтнүүдийг мэддэг байж! чи бас хэрэгтэн байж! гэсэн ч чи цагдаа! энэ ямар гээчийн хараал идмэр нь вэ? Жон Жонгүг!

Жонгүг: Тиймээ би түүнийг удирддаг байсан! би хэрэгтнүүдийг таньдаг нь үнэн! гэхдээ би хэрэгтэн биш!

Тэхён: Битгий тэнэглэ!

Жонгүг: Тэр энд байна, би ямар ч хүнийг алаагүй бас гэмтээгүй!

Тэхён: Чи~

Жонгүг: Би зүгээр л айлгасан төдий!

Тэхён толгой дохисоор цүнхнээсээ хуучны дэвтэр гаргаж ирэн: Чи энийг явуулсан уу?

Жонгүг: Тийм ээ!

Тэхён: Яах гэж?

Жонгүг: Итгэсэн болхоор~ гээд дуугаа хураагаад урагш коридорын зүүн жигүүрлүү алхаж эхлэхэд Тэхён түүний хойноос алхав. Эмч түүний гарыг боож, гэдсэнд нь үүссэн шархыг хүртэл цэвэрлэсэн байлаа. Жонгүг нүднийхээ булангаар Тэхёныг харан: Үнэндээ би хоёр жилийн өмнө сургуулиа төгссөн! мэдээж энэ надад урт хугацаа байсан! миний өмнө Жимин хёны өөрчлөгдөж байсан үйлдэл тод харагддаг байлаа *инээх* Таван жилийн өмнө биднийг өргөж авсан хүн нас барахдаа бидэнд нэг нууц хэлсэн юм. И ТэЫл гэж тэр хүний талаар, тэр хүнийг өөрийнхөө төрсөн хүү гэдгийг~ түүний эцэг бидний ээжийг хүчирхийлсэн! дараа нь зүгээр л хөөчихсөн. Удалгүй түүнд өв залгамжлагч хэрэгтэй болоход буцан хайж эхэлсэн байна лээ! тэр хүн хүүгээ булаагаад л авчихсан! 5 сартай байхад нь гэж хэлсэн! И ТэЫл гэх хүнийг анх Пак Чинсү гэдэг байсан! гэхэд Тэхён түүний зүг толгойгоо эргүүлэн үг хэлэх гэхэд Жонгүг өрсөн: Гэхдээ энэ зүгээр л нэг эх үрийг салгах зүйл бaйсан харин хүү төрсөн эхийнхээ аминд хүрчих юм гэж хэн санах билээ! гээд байрандаа зогсоход Тэхёны нүд хэвийн хэмжээнээсээ хэд дахин томорсон байв.

Жонгүг: Бид тэр хүнд өртэй! Би өртэй байхыг үзэн яддаг. Бидний гэртэй ирэхэд эмх замбараагүй, гал тогооны өрөөнд ээж минь хутгалуулчихсан байсан. Тэр өөрийнхөө хэлэх гэсэн зүйлийг хэлээд л үхчихсэн! Тийм болхоор л бид тэр хүнтэй уулзаж, нөхөрлөж эхэлсэн. Энэ инээдтэй биш байна уу? аль аль нь жүжиг байгаад, бид түүнийг илүү их таних гэж, илүү их мэдэх гэж түүний хажууд эргэлдэж эхэлсэн бол И ТэЫл гэх тэр новш биднийг ямар нэг золиосонд ашигладаг байсан! даан ч хамгийн тэнэг нь Жимин ах дуралчихсан юм... бас багын найзтайгаа дахиад учирсан! гээд Тэхёнруу харан нэг хөмсөгөө өргөв.

[+18] •|Passionate Kiss|• /Дууссан/Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ