12

1.3K 73 0
                                    

Жүй том өрөөнд орж ирэх Жонгүгийг харан: Хэн байсан юм бэ?

Жонгүг мөрөө хавьчин: Танихгүй хүн байна лээ! айл андуурсан гэсэн!

Жонгүгийг ширээнд суухад Жүйгийн ах: За дүү! надруу хар! гэхэд Жонгүг түүний зүг харав. Жүйгийн ах түүний нүүрэмгий байдлыг харсаар толгой дохисоор босон: Ззаза сайхан амарцгаагаарай! гээд өөрийнхөө өрөөрүү явахад Жонгүг инээж харин Жүй ярвайн үлдэв.

Жүй: Явж үз!

Жүй түүнийг үлдээн өрөөрүүгээ алхахад Жонгүг: Өрөөрүү чинь үү? гээд шууд түүнээс түрүүлэн алхан өрөөнд нь оров. Жүй түүний энэ хурдтай үйлдлийг хараад байрандаа зогсоход Жонгүг буцан гарч ирэн: Орохгүй юм уу? ахыг чинь дуудах ёстой юу?

Жүй хоёр давхарт байх ахынхаа өрөөрүү шатны завсараар хараад урвайн өрөөндөө ороход Жонгүг: Ах чинь чамтай үнэхээр адилхан юм

Жүй: Чи газар унт!

Жонгүг орон дээр хэвтээд хоёр гараа толгойныхоо дор байрлуулан: Яагаад тэгэх ёстой гэж?

Жүй: Бидний яриа дуусаагүй, Жонгүг! чи намайг алах гэж байсан!

Жонгүг: Хаха~ *инээх* чи хараагүй байж битгий бодолоо зөвтөг! битгий хараагүй зүйлдээ итгэж бай, ойлгосон уу?

Жүй: Би өөрийнхөө итгэхийг хүссэн зүйлд л итгэнэ...

Жонгүг босон суугаад Жүйгийн биеийг дээрээс нь доош харсаар инээмсэглэн: Унтах уу?

Жүй ханиагаад хоолойгоо барихад Жонгүг чанга инээн хажуу тийш хэвтээд Жүйрүү харан: Хүрээд ир!

Жүй: Чи гарахгүй бол би гарья! гээд буцан хаалга онгойлгоход Жонгүг: Ахааа! *орилох*

Жүй хурдтай хаалгаа хаалаа. Тэр ахдаа Жонгүгийн тухай их зүйлийг ойлгуулахыг хүсэхгүй байв. Тэр өөрийнхөө болон өөртэйгөө холбоотой бусдын тухай мэдэгдэхийг хүсэхгүй байлаа.

Жүй: Чи юу хүсээд байгаа юм бэ? зүгээр хэлчихээч! энэ үү? *цамцныхаа товчийг мултлах* унтах уу? гэсэн билүү! тэгье! *цамцаа тайлж хаяах* санаа чинь амрах бол тэгье!

Жүй өмднийхөө цахилгааныг доошлуулан өмдөө тайлах гэж оролдоход Жонгүг түүнийг харж байв.

Жонгүг: Чи өөрийгөө ийм үнэ цэнэгүй нэгэн гэж боддог юм уу?

Жүй хөдөлгөөнөө зогсоов. Түүний нүдэнд нулимс цийлэгнэж эхлэхэд тэр газар байх цамцаа харав. Түүнд харагдах орчин бүрэлзэж эхлэн дусал дуслаар нулимс шалан дээр тусахад Жүй: Чи л ийм болгосон! гэж хэлээд цамцаа аван урдаа бариад өрөөнөөс гарч одов.

[+18] •|Passionate Kiss|• /Дууссан/Donde viven las historias. Descúbrelo ahora