11 сарын 10-ны өдрийн мэнд кк~
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Тэхён өмнөө суун өөдөөс нь харах Жонгүгийг зөрүүлэн харж хөмсөг зангидсаар: Чи яг яах зорилготой цагдаагийн байгуулгад орсон юм?
Жонгүг: Хэрэгтнийг барих гэж! гэж хариулахад Тэхён хөнгөхөн инээмсэглэн түүний байгаа байдлыг тогтвортой харж сонжиж байлаа.
Жонгүг: Жимин хён сайн байгаа, өөр ярих зүйл байхгүй бол та ингээд явдаа! гээд суудлаасаа босоход Тэхён дахин ам нээв.
Тэхён: Хатагтай Чой Жүй та хоёр ямар холбоотой юм?
Жонгүг босож зогссон хэвээр түүний өөдөөс харсаар инээн: Бид салсан хосууд! хэмээн товч хариу өгөөд цааш алхахдаа ярвайж байв. Тэхён тэдний харилцааг мэдчихээд бүх зүйлийг тунгаан бодож байжээ. Магадгүй тэр ямар нэг сэжигтэй зүйл харсан байх! Жүйг өөрт нь хүн зааж өгч байсныг бодсоор зарим ойлгомжгүй зүйлсийг бодон сууна. Түүний толгойд эргэлдэх олон бодол холилдож байлаа. Бас тэр Жонгүгийн хэт их мэдэхийг хүсэхгүй байв. Тэр Жиминийг шархадсаныг мэдээд эмнэлэгт ирэхдээ Жонгүгтай таарч тэд ийн уулзжээ. Бас түүнд илгээмжээр ирсэн тэр дэвтэрийг хэн явуулсан нь ойлгомжгүй хэвээр байв.
Тэхён хэсэг хөдөлгөөнгүй суув. Тэр Жонгүгтэй танилцсан өдрөө бодож эхлэхдээ хөмсөг зангидан хүчтэй гэгч нь ширээгээ зохив.
- ХАТАГТАЙ ЖОН!
- НАМАЙГ БИТГИЙ ТЭГЖ ДУУД!!!
Тэхён анзаараагүй жижиг зүйлийг олохдоо уурлан суудлаасаа хурдан босов. Тэр эцэст нь Жонгүгийг олчих нь тэр.
Тэхён: Тэр хэрэгтэн байж!!
Тэхён Жиминий хэвтэх тасагруу явахад түүний урд шатны хаалганы хажууд Мина зогсох бөгөөд тэр гараа амныхаа ойролцоо атгана.
Тэхён: Хатагтай Пак! *дуудах*
Мина түүнийг хараад уруул дээрээ долоовор хуруугаа тавин: Чшш! гэж дохио өгөхөд Тэхён удаанаар алхан түүний хажууд очин харах зүйлийг нь харав.
Шатны буланд хэсэг залуус Жонгүгийг хананд тулган зогсох бөгөөд тэр үе үе Жонгүгийг хүчтэй шанаадаж байв. Жонгүг хөл алдалгүй зогссоор л...
Тэхёныг урагш алхахад Мина хувцаснаас нь татав.
Мина: Болохгүй ээ! чи ойлгохгүй байна! Жимин ийм болсон нь тэдний буруу! одоо чи тэдэн дээр оччихвол Жонгүг ч энд хэвтэж байхыг үгүйсгэхгүй шүү дээ! гэж доош харан хэлэхэд Тэхён юу хийхээ мэдэхгүй болж нүдэндээ харагдах бүлэглэн хэрэг үйлдэх залуусыг харсаар зургийг нь дарж байв. Тэр Хусогруу зурагнуудаа илгээгээд хэн болохыг нь мэдэх захиа үлдээчихээд үргэлжлүүлэн харав.
BẠN ĐANG ĐỌC
[+18] •|Passionate Kiss|• /Дууссан/
FanfictionТоглоом тоглож эхлээд заавал дуусгах ёстой биздээ? тоглоом бүрт хоёр болон түүнээс дээш тоглогч байдаг биздээ? Анхаарлаа төвлөрүүлээд хожихийг л бод! #1 in FANFICTION Public: 2018.07.23 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируул...