"Хонгор минь сэрээрэй. Чи өнөөдөр Мамси эмээ дээрээ очиж энэ нунтгийг өгөх хэрэгтэй байна" гэж инээмсэглэсээр ээж минь өрөөнд орж ирэн хөшиг нээв.
-Ээжээ дахиад жоохон л унтаж болохгүй гэж үү? хэмээн нүүрэн дээрээ туссан нарыг гараараа хаалаа.
-Аливээ охин минь гадаа ямар сайхан байгааг хараач хэмээн цонх руу заахад түүнийг дагуулан цааш харвал хот минь үнэхээр гайхалтай харагдаж байлаа. Хаа сайгүй янз бүрийн хэлбэр дүрстэй өнгө өнгийн байшингууд.
Тиймээ энэ бол миний төрсөн хот болох "FLORALAND" энд бүх зүйлс үнэхээр гайхалтай байдаг. Хорвоо ертөнцийн хамгийн амар тайван эзэнт гүрэн.
Энд бүх хүмүүс дураараа нисэж чаддаг. "FLORALAND"-д амьдардаг бүх шидтэнгүүд нэгэн төрлийн шидийг 5 зэргийн чанартайгаар суралцсан байдаг. Юу гэсэн үг вэ гэвэл бид бүгд ургамлын шидтэнгүүд. Тийм учраас энд огт өвөл болдоггүй. Шидтэнгүүдийг дунд нь хэр сайн суралцаснаар нь 5 хуваадаг.
1р шатных бол дөнгөж шидээ таниж эхэлж буй бяцхан хүүхдүүд.
Харин 2р шат бол шидээ ерөнхийдөө ашиглаж сурсан суурь мэдлэгтэй 5-10 насныхан
3р шатных бол шидээ сайн ашиглаж сурсан өсвөр насныхан.
4р шат бол үнэхээр сайжирсан шат. Энд том хүмүүс ч бас багтдаг. Энэ бол мэргэжлийн түвшин. Үнэхээр дээд цэг нь.
Гэвч би 5н үе шаттай гэж хэлсэн шүү дээ. Энэ яг л жирийн хүмүүстэй адил. Хүмүүс маш их хичээллэж хөдөлмөрлөж байж том ч бай жижиг ч бай маш том амжилтанд хүрдэг. Жишээ нь олимпийн аврага, дэлхийн ой тогтоолтын мастер, шатрын аварга гэх мэт. Бусдаасаа илүү их хичээллэж хөдөлмөрлөж чадсан шидтэнгүүдийн хүч яг д эдэн шиг сайжирч цойрч гардаг юм. Хамгийн гол нь хичээл зүтгэл юм шүү дээ. Хичээгээд бэлдээд л байвал улам л хүчирхэг болно. Аливаа юмыг чадхийнхаа хэрээр хийхийг хүсдэг би бол 5р зэргийн шидтэн. Яаж ийм болсон бэ гэхээр би хичээлээ илүү сайн судалж бусдаасаа арай илүү цагийг 5р зэрэгт хүрэх гэж зарцуулсан. Харин одоо бол би үүндээ үнэхээр сэтгэл хангалуун амьдардаг. Шидээ маш сайн эзэмшсэн тул надад одоо санаа зовох юм юу ч алга. Аав ээждээ л сайн охин нь байж илүү сайн суралцах хэрэгтэй.-Ээжээ та өглөөний цайгаа уучихсан юмуу? гэсээр битүү шилээр хүрээлэгдсэн гал тогоондоо орж ирэхдээ гадаах байдлыг ажиглана.
-Тиймээ охин минь. Аав бид 2 нь цайгаа уучихсан. Чи ч бас хурдан цайгаа уучихаад эмээ дээрээ очоорой гээд дээш шатаар явав.---
Хотоос жоохон хол орших эмээгийнхээ гэрт уулын замаар ганцаар алхалсаар дөхөж ирхэд зөвхөн түүний цэцэрлэгээс л үнэртэх ер бусын анхилуун үнэр хамар сэтлэх шахна. Эмээ минь энэ цэцэрлэгтээ их хайртай ба энд байх бүх ургамал цэцэгсийг өөрөө бий болгосон. Яг уулын орой дээр ирээд доош хархад эмээгийн минь модон байшин бүхэлдээ ургамлаар бүрхэгдсэн байлаа. Харин түүний ардхан орших мөнхөд цастай байдаг уулын хормой хэсгээр бяцхан ногоонууд соёолжээ. Энэ үнэхээр гайхалтай хэрэг. Учир нь өмнө нь энэ уул хориотой байсан бөгөөд түүний ард мөсний эзэнт гүрэн болох "ICELAND" оршин тогтнодог байлаа.
YOU ARE READING
°•○FLORALAND○•° [Completed]
FanfictionАяслэндийн ханхүү болон түүний хайртай бүсгүйн талаарх гайхалтай түүх.