"Надад ч бас Линдси" гээд миний харж байгаагүй сайхнаар инээмсэглэв...
Үргэлж дулаахан байдаг Флоралэндэд шөнө айлчилжээ. Гэхдээ энэ шөнө урьдын адил энгийн байгаагүй юм. Яагаад ч юм жихүүцэм хүйтэн болж өнгөрөх нь тэр.
---
"Бурхан минь энд юу тохиолдоо вээ?" гэх Мамсигийн чанга дуугаар би тухгүйхэн сэрлээ. Түүнд ямар нэг зүйл тохиолдсон юм болов уу гээд босох гэтэл бие нэг л хүнд оргиод хамраас нус гойжоод байлаа. Энэ чинь харин яасан сонин тохиолдол вэ? Амьдралдаа даарах гэдгийг мэдэрч бараг үзээгүй надад энэ үнэхээр хачин байлаа.
Алхахад хүртэл нэг л хүнд санагдаад байсан тул би орон дээрх даавуугаа нөмрөөд доош эмээ дээр нисэн очлоо. Намайг очиход эмээ хаалга дээрээ яг л гацчихсан юм шиг зогсож байв.
Би түүний ард ирж буугаад "Мамси юу болоо вэ?" гэтэл тэр нааш эргэж хараад цааш нүдээрээ заалаа. Би түүний харцыг чиглүүлэн гадаахыг хартал
"Өөөөөө тэнгэр минь..." би харж буй зүйлдээ итгэж ядан хаалганы үзүүрт ирж зогсоод үүдэн дээр гялалзах цагаан цасанд гараа хүргэлээ. Гэтэл цас хайлж гарыг минь норгож орхив. Би гараа даавуундаа арчин гэрээс гаран дээш нисэхэд бүх юм цасаар хучигдан гялтганасан цагаан болон хувирчээ.
Өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодрон модон дээр тогтсон цасыг гараараа барьж байгаад дээрээсээ цацлаа. Үнэхээр үзэсгэлэнтэй юм гээч.
"Мамси энэ тэгээд цас гэж үү?" гээд доош хаалганы зүг хартал тэр аль хэдийн цэцэрлэг дээрээ оччихсон дээрээс нь ямар нэг зүйл цацаад байж байлаа. Би түүний хажууд нисэн очоод "Эмээ гэнэт яагаад цас орсон юм бол? Бас хот бүхэлдээ цав цагаан болчихож? Бусад шидтэнгүүд яаж байгаа бол? Тэд даарч байгаа даа. Энэ цас гоё ч бидэнд огт тохирохгүй хэтэрхий хүйтэн юм" гээд тогтож ядсан харцаар ийш тийш гөлөлзөн асуухад эмээ
" Харин л дээ... Магадгүй энэ Аяслэндээс ирсэн хүүгээс болсон байх. Хэрэв тийм бол нилээн хүчирхэг шидтэн бололтой шүү" гээд над руу харан инээмсэглээд "Чи надад тусалмаар байна уу Линдси" гэхэд нь би түүний гараас тал нунтгийг нь аван цэцэгс дээгүүр цацахад дээрх цас нь хормын төдийд хайлж байлаа."Эмээ тэгвэл энэ цас хэзээ алга болох юм бол? Зөндөө олон цэцэгс үхэж байгаа байхдаа" гэтэл "Зүгээр дээ энэ өдөр нар гараад бүгд хайлах болно" гэв. Жоохон харамсалтай л юм. Гэхдээ цас бидэнд аюултай...
Эмээ бид 2 ажлаа дуусган гэртээ ороход Эрнест сэрээгүй байлаа.
Би түүнийг сэрээхээр өрөөнийх нь үүдэнд очоод таг гацав.
Учир нь түүний өрөө бүхэлдээ мөсөөр хучигдсан байлаа. Би дотогш орохоос эмээн үүдэн дээрээс түүнийг сэрээхээр дуудав."Эрнест сэрээрэй! Гадаа ямар байгааг чи харах хэрэгтэй" гэтэл тэр тоосон ч шинжгүй унтаад л байлаа. Энэ удаа би арай чангаар "Эрнесттт сэрээрэй! Чи босох хэрэгтэй байна!" гэхэд бас л унтсаар.
Би аргаа баран түүний өрөө рүү орохоор шийдлээ.
Алхах газар болгондоо хөлөө мөстсөн шалнаас хамгаалахаар зөөлхөн өвс гарган явсаар түүний орны хажууд ирэхэд тэр амар тайван унтаж байлаа.
"Яаж хотыг бүхэлд нь цочролд оруулчихаад ингээд унтаад байдаг байна аа"
Би амандаа шогшрон "Хөөөе сэрээрэй!... Эрнестт" гэтэл харин ч бүүр цаашаа хараад хэвтээд өгөв.
Гэнэтхэн нэг зүйл бага багаар шаржигнан хөлдөж эхлэв. Би сандран арай далавч минь байх вий дээ гээд тольны өмнө очин зогстол далавчны минь үзүүр бяцхан хэсэгтээ хөлдөж эхлэж байх нь тэр.Би гялс түүн дээр буцаж очоод чанга дуугаар "Хөөөе Хусог чи сэрэхгүй юм уу?" гэтэл түүний нүд огцом нээгдэж цэнхэр өнгөтэй болоод буцан хэвэндээ орон "Яагаад жаахан унтуулчихгүй орилоод байдаг юм бэ?" гээд орон дээрээ босч суув.
"Тэгэхээр энэ өрөө яагаад бүхэлдээ мөс болчихсон юм? Энийгээ хурдан алга болго! Үгүй бол далавч минь удаан тэсэхгүй нь" гээд өөдөөс нь уурлангуй хартал тэр над руу харж байснаа толгойгоо хажуу тийш болгон далавчийг минь хараад
"Хөөх чи ч үнэхээр эмзэгхэн юм гээч" гээд босч зогсоход өрөөний доторх мөс хаашаа ч юм тал тал тийшээ сорогдох мэт алга боллоо.Эрнест "Орой их халуун байсан болхоор би ингээд унтчихсан юм" гээд ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр цонх руу харснаа "Гадаа цас орчихож" гээд цонх руу очиж зогсов.
Би түүний араас очин хажууд нь зогсоод "Орчихож гэнэ ээ? Чи ийм болгоогүй хэрэг үү" гээд гайхан түүн рүү хартал "Өөрийгөө баригдуулахыг хүсээгүй бол юу гэж дээ. Би танай энд цас ордог юм байна гэж бодлоо" гэснээ гэнэт дуугүй болон царай нь барайн "Скарлет" гээд цонхоор гараад хаа нэг тийшээ салхи зүсэн нисээд явчихав.
---
Өдөр гэр лүүгээ явах замд хотоор дүүрэн нэг гарчигтай сонин хөглөрчээ "Аяслэнд бидэнд заналхийлж байна уу?" Шаал хэрэггүй зүйл хийх юм. Ганц цас орсон биш яагаад ингэж сүртэй зүйл боддог байна аа. Гэвч хотыхон бүгд цас орсонд гайхаж яахаа мэдэхгүй байхад зөвхөн ФЛОРАЛЭНДийн тэргүүн шидтэнгүүд үүнийг илүү нухацтайгаар хүлээн авч байлаа...
YOU ARE READING
°•○FLORALAND○•° [Completed]
FanfictionАяслэндийн ханхүү болон түүний хайртай бүсгүйн талаарх гайхалтай түүх.