•°•°10°•°•

464 53 2
                                    

Түүнийг явсан хойгуур бие минь илүү ихээр дордож бас ядарч байлаа.

---

Амьдралдаа хэзээ ч ийм их өвдөлт мэдэрч байгаагүй Линдсид өөр ямар ч аргагүй болсон мэт санагдана. Гэвч тэр Эрнестийн араас хараагаа салгаж чадалгүй тасралтгүй ширтэж байв.

---

Удалгүй Скарлет болон өөр хэдэн хүмүүс Эрнестийг ирсэнийг мэдээд түүн рүү нэг нэгээрээ дайрч байсан ч Эрнест тэднийг өлхөн дарж орхив.Санаа минь жоохон ч гэсэн амарч байтал яагаад ч юм хараа минь муудаж байх шиг бүх зүйл нүдэнд минь бага багаар бүрэлзэн харагдаж байлаа. Гэвч Эрнестийн царай илүү барайж хувхай цагаан болсон нь миний нүдэнд муухан тусан байдаг чадлаараа тэднийг харахыг хичээхэд тэнд зөвхөн Эрнест Скарлет болон Лэйли нар үлджээ.

---

Харамсалтай нь энэ миний түүний төлөө хийж чадах хамгийн том бөгөөд хамгийн сүүлийн минь зүйл гэдэгт би түрхэн хугацаанд итгэсэн юм.

Эрнест болон Скарлет хоорондоо ширүүн тулаан хийж байх зуур Лэйли түүн рүү сум онилж байгааг би мэдсэн юм. Түүний гар чичирч байхыг харахад тэр үнэхээр ийм зүйл хийж чадахгүй юм шиг л санагдана.

Юу хийх ёстойгоо ойлгохгүй байсан Линдси Эрнест рүү харахад тэр үүнийг анзаарах ч сөхөөгүй байлаа.

Гэвч Лэйли гэх тэр эмэгтэй сумаа түүн рүү харваж орхив. Яахаа мэдэхгүй хамаг хөлс минь бурзайн зогссон би хүчээ ашиглан хэдхэн хормын зуур түүний ар нуруу руу чиглэн ирж байгаа сумыг өөрийн биеэрээ хаахад дахиад л аймшигтай өвдөлт нуруунд минь халуу дүүгэн мэдрэгдэж бие минь үнэхээр ямар ч хүчгүй болон Эрнестийг налан арай ядан тогтож байлаа.

Гэнэт хөдөлгөөнгүй болсон Эрнест огцом эргэн харахад түүний нурууг түшин чадлаараа хичээн зогсож байсан Линдси доош үхэтхийн унав.

Эрнест болж байгаа зүйлд итгэж чадалгүй доош суун Линдсиг өвөр дээрээ тавиад "Л...лл..линдси" хэмээн хоолой нь зангиран арай ядан түүний нэрийг дуудахад Линдси улаан туяа татсан нүдээ удаанаар түүн рүү чиглүүлэн өөдөөс нь ширтэв.

"Яагаад? Яагаад ингэж байгаа юм бээ?" хэмээн Эрнест нулимсаа тэвчин сөөнгөтсөн зөөлөн хоолойгоор түүнээс асуухад Линдси хичнээн амаа хөдөлгөсөн ч түүнээс ямар ч дуу гарахгүй байлаа.

Ямар нэг зүйл хэлэх гэж их хичээсэн ч дуу гарахгүй байгаа өөрийгөө ойлгон Линдсигийн нулимс хацрыг нь даган доош урсахад Эрнест тонгойн түүнийг илүү чанга тэврээд

"Уучлаарай... Намайг үнэхээр уучлаарай Линдси. Хэзээ ч чамд тусалж байгаагүй ч ийм их өвдөлтийг мэдрүүлж байгаа намайг уучлаарай... Хэтэрхий хувиа хичээсэн ч гэсэн намайг битгий орхиорой" хэмээн түүний чихэнд шивнэх аядан нулимсаа тэвчин түүнийг илүү чанга энгэртээ наан тэвэрлээ.

Бие нь эхнээсээ мэдээ алдан,  ихээр өвдөж байсан өвдөлт нь бага багаар алга болж эхлэхэд Линдси нарийхан тасалдан гарах хоолойгоороо
" Уучлаарай... Бас...бас цаашид удаан хамт байхыг хүсэж байгаа ч... чадахгүй нь бололтой тийм үү." Гэхэд түүний нулимс улам ихээр гарч

"Б...би айгаад байна Хусог аа" гэхэд хоолой нь улам цааш орж сонсогдох үгүйтээ л болов. Эрнест түүний энэ царайг хараад хамаг биеээ чангалан  хэзээ мөдгүй гойжихоор нүдэнд нь цийлгэнэсэн байсан нулимсаа доош урсган

"Би... би яах вээ Линдси??? Яагаад ийм юм хийсэн юм бэ?...Чамайг байхгүй бол би яах юм бэ" гээд түүний цээжинд толгойгоо наан биеийг нь гараараа ороон тэврэхэд  бүх бие нь хүйтэн болж сумны шарх авсан газраас нь тасралтгүй урсасаар байгаа цусыг Эрнест гараараа чанга даран түүнийг улайж бас нулимс цийлэгнэсэн нүдээрээ ширтэхэд

Линдси нулимстай нүдээ удаанаар аниад түүнийг орхин явсан юм.

Болж буй зүйлтэй эвлэрч үл чадах Эрнест түүнийг ширтсээр үлдэхдээ нэг л зүйлийг амандаа давтан хэлсээр байсан юм...
Тэр бол ...

°•○FLORALAND○•° [Completed]Where stories live. Discover now