°•°•15•°•°

408 47 0
                                    

Түүний машинд суун хурдны замаар салхи зүсэн явах зуур бид зөвхөн урд замаа харан явж байлаа. Би түүний зүг хальтхан хараад буцаад урагш харахдаа машины толинд биднийг хэн нэгэн дагаж байгааг олж харав. Толинд улам ойртон сайн харвал энэ Тэхён байлаа.
"Уучлаарай энэнээс илүү хурдан явж болох уу? Ард байгаа машинд яасан ч гүйцэгдэж болохгүй учраас надад туслаач" гээд түүн рүү харахад тэр урагш харсаар хурдаа улам нэмэн явав. Гэвч Тэхён ч бас тийм хурдтайгаар биднийг дагаж байсанд би илүү их айн "Гуйя үнэхээр энэ машинд баригдвал би аюулд орох болохоор хэзээ ч битгий зогсоорой" гээд гараараа бүсээ чанга атган суухад тэр надруу ширтэн "Тэгж их айгаа юу" гэв.
"Т...тиймээ тусалж байгаад чинь маш их баярлалаа" гэтэл тэр урагш харан хэсэг бодолд автсанаа
"Хэзээд ч байнга аюултай байдалд байлгадагт уучилаарай" гээд тэр машинаа гэнэт зогсоов.
Би гайхан "Я...яагаад зогсчихов оо. Гуйя яв л даа. Тэр биднийг гүйцээд ирлээ шдээ" гээд хойш урагш харан сандарч тэвдсээр хэлтэл тэр машинаасаа буун миний талд гарж ирээд хаалгыг минь онгойлгон зогсов. Түүний энэ үйлдэлд маш их гайхаж бас гомдон "Чамтай хамт явсанаас яваагүй нь хамаагүй дээр байж. Тэгж их гуйсаар байтал" гээд түүний машинаас буун замын хажуугаар байх мод руу гүйн орох гэтэл тэр гарнаас минь татан зогсоогоод
"Тэнд бай... тэгвэл илүү аюулгүй...эгчтэйгээ хамт байхад тэр чамайг яаж ч чадахгүй...Бас...бас үнэхээр уучилаарай" гээд намайг өөртөө наан тэврэв.
Би хэсэг балмагдан зогсож байгаад түүнийг түлхэн "Галзуу амьтан" гээд гуниг цөхрөл дүүрэн харцаар хараад явах гэтэл Тэхён аль хэдийн ирээд зогсчихсон байлаа. Гэнэт нулимс минь мэдээгүй дуслаж, түүн рүү гунигтайгаар харан зогсоход тэр над дээр хүрж ирээд "Хэрэггүй зүйл хийх хэрэггүй. Энэ бол миний чамд өгөх сүүлийн санамж шүү" гээд гарнаас минь угз татан машиндаа суулгав. Би өөр аргагүй болсоноо ухааран чимээгүй л нулимсаа ханцуйгаараа арчаад харцаа буруулан суулаа.
Харин Тэхён намайг машиндаа суулгачихаад, цааш яван саяны хүн дээр очоод ямар нэг зүйлийг ярилцаж эхлэв.
Удалгүй тэдний царай барааж тэр хүн Тэхёныг газар унатал нь цохиж орхив. Гэтэл тэр хэнэг ч үгүй инээн босож ирээд түүний мөрөн дээр гараараа хэд товшоод буцан машиндаа ирж суух нь тэр. Би түүнийг хараагүй царайлан хажуу тийшээ  харахад хөдлөн явж буй машины толинд тэр хүний ард гараа атган ууртайгаар үлдэх дүр төрх харагдсаар хоцров.

" Сонсож ав Ким Еүжин... Хэрвээ ийм үйлдэл дахиж гаргах л юм бол Анхёнд сэжигтэй харагдах зүйл хийгээд байвал би чамайг яаж л бол яаж ч алж чадна шүү. Одоо зүгээр л өмнөх шигээ энгийн байж үз" гээд тэр цус болсон уруулаа хазлан ууртайгаар замаа ширтэн явав.  Би арын суудалд түүнийг чимээгүй сонсож байгаад

"Ер нь яагаад гэнэт намайг ингээд байгаа юм? Яагаад ингэж 2 нүүр гаргаж хүн айлгаад байгаа юм" гээд нүдэнд нулимс цийлэгнэсэн ч дусаахгүй гэж тэвчин түүнрүү үзэн ядсан харцаар харахад тэр толиндоо намайг харан "Саяны залуутай уулзах гэсний хэрэггүй. Бас тэр хараал идсэн зүүдээ мартаж үз. Чамд дэмий тэр талаар хэлсэн бололтой. Гэвч миний хариугаа авах цаг ирсэн болохоор би одоо чамд сайн хүн шиг жүжиглэх хэрэггүй боллоо" гээд ёжтой нь аргагүй инээгээд улам хурдаа нэмэв.

Удалгүй Анхён эгчийн гэрийн гадаа ирэхэд тэр намайг түрүүлж ор гэсэн шиг харан зогсоход нь би удаан алхалсаар дотогш оров. Доош хараад уруу царайлан хаалга нээхэд эгч босчихсон явж байлаа.
"Ийм эрт хаашаа яваад ирж байгаа юм Еүжина" гээд түүнийг эвшээсээр хэлтэл "Жоохон алхсан юм аа. Одоо өрөөндөө оръё доо" гээд түүн рүү яг л намайг авраач гэсэн шиг харцаар харахад араас Тэхён орж ирэв. Би хурдхан шатаар дээш явахад "Наад царай чинь яачаа вэ?...Заа ямар ч байсан жоохон байж байгаад өглөөний цай бэлдчихээд дуудъя" гэсээр үлдэв.

Би өрөөндөө орж ирээд шууд л орон дээрээ доош харж хэвтэн дэрээр нүүрээ таглаад хэрэндээ л чанга хашгирав.
Энэ хүн үнэхээр галзуурчихаж тийм уу? Хөөх хүн ч үнэхээр харагдаж байгаа шигээ биш юм гээч" гээд дэрээ тэврэн хэвтэхэд нулимс минь дэрэн дээр дусав .
Би нүдээ аниад амандаа сулхан "Юун зүүд...юун үнэн миний мэдэхгүй юуг тэр мэдэж байгаа юм? Би юуг буруу хийсэн юм? Өдийг хүртэл зөвхөн хичээл номондоо хамаг анхаарлаа хандуулж байсан би юунд буруутай болоод тэр намайг ална гээд байгаа юм бэ?" Энэ бүхнийг бодоход л саяхныг хүртэл амар тайван байсан үеүүд минь бодогдож үнэхээр эхэр татаад уйлмаар байсан ч гэнэт л гарч ирсэн энэ аймшигтай үеэс айж байлаа.

°•○FLORALAND○•° [Completed]Where stories live. Discover now