Ордны тагтан дээр ирээд би түүнээс буун зогсоход нөгөө л гайхалтай дүр зураг байлаа.
"Үнэхээр энэ газарт дурлахгүй байхын аргагүй үзэсгэлэнтэй юм гээч"
хэмээн алсыг харан хэлэхэд Эрнест намайг араас минь тэврэн "Миний хувьд чи л хамгийн үзэсгэлэнтэй нь" гээд гараас минь атган тагтны хаалга онгойлгон цааш ороод
"Яваад дулаан хувцасаа өмсөөд ир дээ" гээд дулаахнаар инээмсэглэв. Би үл ялиг инээхэд "Та намайг дагаад яваарай" гэсээр өнөөх ордны туслах ирэв.Биднийг өрөөнөөс гарах гэж байтал "Ханхүү" гэх хүмүүсийн орилолдох дуу сонсогдох нь тэр. Би гайхан эргэж очих гэсэн боловч өнөөх туслах "Та хувцасаа сольж дуусаад эргээд очоорой" гэв. Би эргэлзсээр түүнийг даган явж зузаан нөмрөг, даашинз өмсөөд хүзүүн дээрх шархаа цэвэрлэж боогоод өрөөнөөс гартал хаалганы цаана Хусог өмнөх шигээ намайг хүлээгээд зогсож байлаа. Тэр намайг хармагцаа инээмсэглэл тодруулан гараас минь зөөлөн гэгч нь атгахад түүнийг хараад санаа минь амрах шиг.
Бид явсаар өнөөх мөсөн талбайд очиж тоглоцгоов. Хөгжилтэй нь аргагүй хоорондоо хөөцөлдөн явж хэсэг амархаар хамтдаа суулаа.
"Хусог аа ийм гайхалтай дурсамж бүтээж өгч байгаад баярлалаа" гээд түүний гарыг атгахад тэр зөрүүлэн гарыг минь бүхэлд нь халхалан атгаад мөрийг минь налан нүдээ анин суув.
"Линдси сонсооч энэ бидний хамтдаа байх хамгийн сүүлийн өдөр гэдэгийг мэдэж байгаа биз дээ"
Би доош харан сул дуугаар "Яагаад би энд үүрд үлдэж болохгүй гэж? Эсвэл хамтдаа нөгөө ертөнц дээр сайхан амьдарч болохгүй юм уу? Бид яагаад заавал салж байж энэ бүхэн дуусах ёстой юм?" гэхэд тэр толгойгоо аван намайг өөрлүүгээ харуулаад
"Хувь тавиланг хүн яагаад ч өөрчилж чаддаггүй юм билээ. Өөрчлөх гэж оролдсоны хариуд маш том төлөөс төлөх ёстой болдог ч бүх зүйл санаснаар өөрчлөгдөхгүй шүүдээ гэнэхэн Линдси минь" гээд хацрыг минь зөөлхөн илэв."Түүнийг яаж энэ бүхнийг бий болгосныг би үнэхээр мэдэхгүй юм. Учир нь тэр инээмсэглэлийнхээ цаана юуг ч нууж чаддаг нэгэн. Түүнийг инээхэд бүх зүйл болж байгаа мэт л санагдана. Түүнд ямар байгааг мэдэх хорвоо дээрх хамгийн хэцүү зүйл"
Бид тэшүүрээ тайлан буцаж ортол Хусог гэнэт гараас минь атган тагт руу чиглэн явлаа.
Би түүнийг дагаж явсаар тагтан дээр гарвал тэнд гоёмсог бас их дулаахан харагдах ор засаж тавьсан байх нь тэр.
Би гайхан түүнрүү том нүдлэн харвал тэр өнөөх л инээмсэглэлээ тодруулан "Чамтай хамт илүү удаан оддыг харахыг хүссэн юм" гээд намайг дээш өргөн тэврээд өнөөх гоёмсог орон дээр хэвтүүлэв.
Дараа нь тэр өөрөө орны нөгөө талд гаран хажууд минь хэвтээд ялангуяа миний дээгүүр хамаг хөнжилөө зузаалан хуччихаад "Даарч болохгүй шүү Линдси. Чи минь их эмзэгхэн шүү дээ" гэв.Түүний энэ их хайр халамжинд сэтгэл минь маш ихээр хөдөлж
"Зүгээрдээ...Чи хамт байвал би энэ байтугайг ч давж чадах юм шиг байна" намайг ийнхүү түүнрүү харан хэлэхэд Хусог хэсэг харж байснаа болин нүдээ аниж гэнэт бэлхүүсээр гараа оруулан тэврээд нүүрээ хүзүүнд минь наан нэг том санаа алдахад түүний халуун амьсгал мэдрэгдэж байлаа.
Эргэн тойрон үнэхээр намуухан бас анир чимээгүй үзэсгэлэнтэй. Би түүнд улам шигдэн гэдсээр нь ороон тэвэрхэд тэр толгой доор тавьсан гараараа намайг өөртөө улам ойртуулав.
"Энэ мөчид чамд амласан амлалтаа биелүүлж байгаад маш их баяртай байна" гээд түүнийг дээш харж хэвтэн инээмсэглэхэд нь би түүний нүүрийг нэг бүрчлэн ширтэж байлаа.
"Баярлалаа...амлалтаа биелүүлсэнд"
Удалгүй тэр босч суугаад намайг ч бас хөнжилөөр минь хучин босгоод "Энэ үгийг хэлж чадаагүйдээ их харамссан. Тэр үед яагаад хэлж чадаагүйг би мэдэхгүй ч магадгүй өөртөө эргэлзэж байсан байх... Линдси
"Би чамд хайртай"
Тэр ингэж хэлээд уруул дээр минь зөөлхөн үнсэв. Гунигтай юм...хэтэрхий гунигтай бас харамсалтай. Энэ хүний дэргэд үүрд баймаар байгаа ч хувь тавьлан бидэнд хэтэрхий их хатуурхаж байна. Өөрийн эрхгүй нулимс минь асгарч түүнийг үнсэлтээ салгах үед нүд рүү нь тасралтгүй ширтсээр байлаа. Удалгүй тэр надаас харцаа буруулан цаашаа харан хэд хүчтэй ханиалгахад мөсөн шал нилээн их цус болсон байлаа. Би гайхан түүнийг татан өөрлүүгээ харуулахад тэр хурдхан гараараа амаа арчив. Би түүний гарыг хүчээр дэлгэн харвал гар нь нил цус болсон байлаа. Түүний гаран дээр нулимс минь хурдтай дусах үед би түүний гар бүхэлдээ шархаар дүүрсэн байгааг олж харав. Дараа нь хөнжилөө холдуулан түүний цээжийг харвал түүний нимгэн цагаан цамцны цаанаас маш их шарх хөхрөлт харагдаж байлаа. Би яагаад өмнө нь анзаараагүй юм бол.
"Хусог аа" гээд түүнрүү нулимс дүүрсэн нүдээр хартал тэр халааснаасаа нэг хайрцагтай зүйл гаргаж ирсэн нь сарны гэрэлд ч гэрэлтэх гайхалтай алмазан бөгж байлаа. Тэр гарыг минь зөөлхөн татан урдаа бариад түүнийгээ надад зүүж өгөөд "Энэ бөгжийг хэзээ ч битгий өөрөөсөө салгаарай. Тэгж байж би чамтай үүрд хамт байх болно" гээд хөнжлийг минь нөмрүүлэн буцаан хэвтүүлээд "Зүгээр дээ Линдси минь...Бүх зүйл зүгээр болохоор ооо нүдээ аниад унтдаа" гээд намайг тэврэн хэвтэхэд нь түүний тасралтгүй дээш ширтэх нүд нь гялтганан амандаа сулхан дуу аяласаар байлаа.
Ямар гээчийн хувь тавилан гэхээрээ ийм байдаг байна аа. Үнэхээр гунигтай юм.
Түүний гайхалтай дуунд бага багаар нойр хүрч нэг л мэдхэд унтсан байлаа. Шөнө дунд болоход хэн нэг нь духан дээр минь үнсэв. Би нүдээ аажимаар нээн харвал Хусог нулимс гялалзах нүдээрээ нааш ширтсээр бага багаар бүдгэрч цайрсаар нэг л мэдхэд алга болж орхив.
Энэ үед л би түүнийг жинхнээсээ энэ ертөнцийг бүр мөсөн орхин явж байгааг ойлгосон юм.
YOU ARE READING
°•○FLORALAND○•° [Completed]
FanfictionАяслэндийн ханхүү болон түүний хайртай бүсгүйн талаарх гайхалтай түүх.