°•°•3•°•°

724 61 2
                                    

ФЛОРАЛЭНДийн тэргүүн шидтэнгүүд үүнийг илүү нухацтайгаар хүлээн авч байлаа...

Намайг гэртээ орж ирэхэд аав ээж хоёр цай уунгаа ярилцаж байлаа. Гэхдээ тэдний яриаг хальт сонсход тэд шөнө орсон цасны тухай ярилцаж байх шиг байсан. Энэ юун тийм сонин гэж.

Өрөөндөө орж ирээд орон дээрээ сайхан тэнийж хэвтлээ. Ууг нь дахиад эмээгийнд хономоор байна. Яаж ээжээс дахин зөвшөөрөл авах вэ? Тэнд их сонирхолтой байж болох юм. 2 хоногийн дараа Эрнест мөсөн чулуугаа авчаад л яваад өгөх байх даа. Тэрнээс өмнө би түүнтэй жоохон хамт байж олон зүйл асуумаар байна.

---

Оройн хоолны цаг дээр би тэднээс гуйсаар байгаад зөвшөөрөл авч чадсан. Ууг нь аав гадаа харанхуй болчихсон маргааш яв гэсэн ч би зөрүүдлэсээр байгаад Мамсигийн гэрт хүрэх замд байдаг бяцхан ойд явж байна.

Намайг ганцаараа тайван гэгч нь алхаж байтал хажууханд модны цаана ямар нэг зүйл хөдлөх шиг боллоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Намайг ганцаараа тайван гэгч нь алхаж байтал хажууханд модны цаана ямар нэг зүйл хөдлөх шиг боллоо. Ууг нь тоохгүй явчихъя гэж бодсон ч нэг л сэжигтэй санагдан өөрийнхөө хүчтэй хорнуудын нэг болох Лис хэмээх ургамлаа гарыхаа алганаас цухуйлган мод руу зөөлөн гэтэн очиход хэн нэг нь миний амыг таглаад доош татан суулгалаа.

Би сандран түүний нэг хэсгийг хорт ургамлаараа зүсэн босоход өөдөөс минь ууртайгаар харах Эрнест угтаж авсан юм.
"Ч...чи эн..." гэтэл хаанаас ч юм маш хүчтэй хүйтэн салхи салхилаж би түүний урд нисэх мэт хийсэн очиход бидний нүүр маш ойртон зогсов.

Хэсэг хачирхалтай нь аргаггүй түүний нүд рүү ширтэхэд сарны тунгалаг туяанд түүний нүд гэрэлтэж байлаа.

Би гэнэт ухаарсан юм шиг түүнээс холдон суухад тэр "Чшшш, хэн нэг нь намайг мөшгөөд байна" гээд модны араар сэмээрхэн ажиглаж эхлэв. Би түүний харж буй газар луу хартал нээрээ хэдэн ордны цэргүүд ямар нэг зүйлийг хайн их л бухимдан явж байлаа.

°•○FLORALAND○•° [Completed]Where stories live. Discover now