Үнэхээр энэ бүгд худлаа гэж хэлээд хашгирмаар байгаа ч одоо би энд ганцаараа байгаа нь намайг илүү их өвтгөж байлаа.
"Уучилаарай Хусог аа...
Би ч гэсэн чамд хайртай❤"
---
"Еүжинаа...Хөөе Еүжинаа сэрээчээ. Дахиад л нөгөө зүүдээ зүүдлээ юу" гэх эгчийн хоолой намайг өөрийн ертөнц дээр минь сэрээсэн юм.
"Энэ удаа бүүр уйлчихаа юу даа. Чи ер нь эмнэлэгт үзүүлсэн дээр байх шүү. Заазаа ямартайч өглөөний цай бэлдчихсэн хурдан гараад ирээрэй" гээд түүнийг өрөөнөөс гарах гэхэд нь би түүний гараас татан "Т..тэхён бас байгаа юу?" сул дуугаар ийнхүү асуухад
" Тэхён??? Тэхён гэж хэн юм? Бас ямар юмаа яриад байгаа юм бэ?" гээд түүнийг шогширсоор гарсаны дараа би гарандаа зүүлттэй байх бөгжөө анзаарсан юм.
Тиймээ энэ бүгд зүүд биш. Хувь тавиланг өөрчилсөнний хариу түүний амь байж. Тэр бүхнийг өөрчилөөд яваад өгчихөж
Би ийнхүү бодоод чимээгүйхэн урсан гарах нулимсаа арчлаа.
Одоог хүртэл тодоор гэрэлтэх тэр л бөгжийг шөнөжин ширтэн суух үед төрсөн олон бодлоос минь зөвхөн энэ л намайг хамгийн ихээр тайвшруулж бас хамгийн ихээр гуниглуулж байсан юм.Хоёр ертөнц дамнан үргэлжилсэн бидний хайр ингэж дуусч байгаа нь хэтэрхий харамсалтай ч дараагийн удаа би чамайгаа олох болно. Харамсалтай нь бурхан энэ удаад бидэнд аз жаргалтай төгсгөлийг бэлэглэхийг хүссэнгүй. Харин дараа төрөлдөө тэр бидэнд илүү их зүйлийг бэлдсэн гэж найдъя. Миний төлөө хийсэн бүхий л зүйлийг чинь би эргүүлж төлөхийн төлөө хичээнэ ээ. Харин тэр хүртэл түр баяртай хайрт минь. Дараагийн удаа илүү их аз жаргалтайгаар эргэн уулзъя... Миний баатар Эрнест...
---
Дээрх бичлэг рүү заавал орж гайхалтай аялгууг сонсон уншсан бүхнээ эргэн нэг бодоорой. Таньд илүү гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.
---Zaa ingeed minii 2 dahi bvren hemjeenii ogvvlleg maani ene hvreed duusch bna😊 Ta bvhend bagahan ch gsn taalagdsn bol Vote daraad setgegdel vldeegeerei. Ene mnii huwid hamgiin tom shagnal mini baih bolnoo. Hoseok biastai naiz naraa door mention hiij unshuulaarai. Mon olon hvmvvs zurgaa haanaas awdag wee gej asuusan. Ene bvh zurgaa bvgdiin bi ooroo yanzalj oruuldag shvv. Zaa tgd daraagiin ogvvllegeeree uulzatsgaay ta nartaa hairtai shvv💗💗💗
-2019-
YOU ARE READING
°•○FLORALAND○•° [Completed]
FanfictionАяслэндийн ханхүү болон түүний хайртай бүсгүйн талаарх гайхалтай түүх.