•°•°6°•°•

504 51 1
                                    

"Хөөе сэрэлдээ Линдси...Өнөөдөр ямар өдөр болохийг санаж байна уу? Тэрнээс өмнө чамд үзүүлэх нэг зүйл байгаа болохоор хурдан бос л доо..."

Энэ дуугаар би арай ядан нүдээ нээтэл орны минь хажууд Эрнест суучихсан над руу тас гөлөрчихсөн байлаа.
"Заа бослоо, бослоо...Гэхдээ чи яагаад ийм эрт сэрчихсэн юм? Бас өнөөдөр яг ямар өдөр билээ? Бас чи надад юу үзүүлэх гээд байгаа юм?" гэсээр орноосоо босч цонхоо нээхэд тэр босч зогсон "Зүгээр л хурдан нүүр гараа угаагаад гарцгаая" гэв. Би дуугаралгүй угаалгын өрөө ороод нүүр гараа угаачихаад  гарж ирхэд тэр үүдэнд намайг хүлээж байлаа.
"Заа тэгээд явцгаая" гээд шатаар доош буух гэтэл тэр мөрнөөс минь барин зогсоогоод "Үгүй ээ цонхоор гарах хэрэгтэй"
"Аан чи эмээгээс нуугдаж байгаа билүү. Тэгвэл ч..." гээд бид цонхоор доош нисэн буугаад "Одоо тэгээд яах юм? гэж түүнээс асуутал тэр хэсэг байснаа
"2лаа Аяслэндрүү явна. Чамд үзүүлнэ гэж хэлсэн шүү дээ" гээд намуухан инээмсэглэхэд би  "Гэхдээ чи чулуугаа авчихаад надад үзүүлнэ гэсэн шдээ. Яагаад гэнэт одоо гэж?" хэмээн гайхан асуутал
Эрнест "Зүгээр л...хүсэхгүй бол дараа явж болно оо. Ууг нь би амлалтаа заавал биелүүлдэг юмсан" гэхэд нь
"Үгүй ээ одоо явцгаая" гээд түүнийг цочтол чанга орилж орхив. Мэдээж энэ бол их гайхалтай зүйл. Би Аяслэндийн тухай төсөөлөхөөс өөр юу ч хийж чаддагүй байсан. Харин энэ бол боломж. Би үнэхээр үүнийг харахийг хүсэж байна.

Бид явсаар 2 улсыг тусгаарлах мөсөн уулны ёроолд ирэхэд тэр надад нүдээ анихыг сануулав.

Би нэг гүнзгий амьсгаагаа аваад бэлэн болсон мэт зогсож байтал гэнэт түүний гар мөрийг минь ороон тэврэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би нэг гүнзгий амьсгаагаа аваад бэлэн болсон мэт зогсож байтал гэнэт түүний гар мөрийг минь ороон тэврэв. Түүний амьсгаа чихний минь харалдаа мэдрэгдхэд дахиад л зүрх минь галзуу юм шиг цохилов. Удалгүй ус руу унах мэт хачин мэдрэмж төрөн ямар нэг зүйлийг нэвтлэн гарах нь бүх биеэр минь мэдрэгдэж байлаа.
Одоо нүдээ нээж болноо гэх түүний намуухан хоолойгоор нүдээ бага багаар нээхэд өмнө минь Аяслэнд бүхлээрээ харагдаж байлаа. Бүх байшин барилга нь цагаан эсвэл цэнхэр. Ёстой л түм түжигнэж бум бужигнасан хот байлаа.
"Хөөөх үнэхээр... үнэхээр гайхалтай юм гээч" гээд түүн рүү харахад тэр ямар нэг зүйлд санаа нь зовнисон харагдаж байлаа. Гэвч би түүнээс юу болсныг нь асуусангүй. Гэхдээ одоо л ухаан орж байгаа бололтой даарч эхэлхэд Эрнест мэдсэн юм шиг л явж чамд хувцас олох хэрэгтэй. Энд ийм байдалтай чи 1 цагийн ч насгүй байх гээд гараас минь барин хурдан хурдан алхална. Харин энэ үгийг нь бараг л сонсоогүй гэмээр царай гарган эргэн тойрноо алгасалгүй ширтэн явах Линдсид үнэхээр гайхалтай байлаа.
Явах тусам зөрөн өнгөрөх хүмүүсийн тоо ихсэн түүн рүү улам л их хүн гайхан харж байлаа. Гэтэл Эрнест гэнэт зогсон "Чамайг ингээд дагуулж явж болохгүй бололтой" гээд хэсэг байснаа буцан уул руу явлаа. "Эрнест одоо яах гэж байгаа юм бээ? Хурдан нэг дулаан газар орьё л доо. Бас би энэ хүмүүс шиг ийм нөмрөг өмсмөөр санагдаад болохгүй байна надад ч сайхан зохих байх даа аввв гээд доош харан инээж байтал тэр гэнэт намайг дээш өргөн тэврэв. "Хөөе яагаад байгаа юм бээ? Зүгээр ээ би хувцас олтлоо тэвчинэ ээ" гээд түүн рүү гайхан хархад тэр бяцхан инээмсэглэл тодруулан "Түр хүлээж бай удахгүй бүүр гайхалтай зүйл харуулах болно гээд дээш огцом хөөрөн хаа нэг тийшээ маш хурдан нисэв. Удах тусам зүсэн өнгөрөх хүйтэн салхи намайг тэвчихийн аргагүй дааруулж өөрийн эрхгүй түүний энгэрт хумхиран шигдэхэд хүргэж байлаа.

Хэсэг хугацааны дараа бид хаа нэг газар буусан бололтой тэр доош буун зогсов. Энэ үед би нүдээ нээн хартал дахиад л намайг гайхшируулах зүйл байсан юм.
Энэ зүгээр л нэг тагт байсан ч үнэхээр гайхалтай том бас гялалзсан байлаа. Би түүн рүү хархад тэр дахиад л нөгөө сэтгэл татам инээмсэглэлээ тодруулан "Энэ бол хааны ордон. Чи хурдан орж дулаацдаа" гэхэд би түүний гарнаас зөөлхөн буун тагтаар доош харвал маш том мөсөн уул өмнө минь сүндэрлэж байлаа. "Хөөөх үнэхээр гайхалтай" гээд дуу алдхад Эрнест "Орой үүнээс ч илүү гоё харагддаг юм, одоо орцгооё " гээд гарнаас минь атган тагтны хаалга нээн дотогш ортол би дахиад л алмайрч орхисон юм.

 "Хөөөх үнэхээр гайхалтай" гээд дуу алдхад Эрнест "Орой үүнээс ч илүү гоё харагддаг юм, одоо орцгооё " гээд гарнаас минь атган тагтны хаалга нээн дотогш ортол би дахиад л алмайрч орхисон юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
°•○FLORALAND○•° [Completed]Where stories live. Discover now