•°•°4°•°•

632 62 1
                                    

Бид түүний дуу гарсан тэр зүг рүү хамаг хурдаараа нисэн очиход тэр газар ухаангүй хэвтэж байлаа. Би сандран түүн дээр очоод хажууд нь өвдөглөн суухад түүний хэвлий хэсэгт ямар нэг гялалзсан зүйл зоогдсон харагдав.
Гэтэл Эрнест намайг түлхэн эмээгийн дэргэд ирж суугаад "Энэ бол мөсний шидтэнгүүдийн зэвсэг. Чи эмчилж чадахгүй болохоор эргэн тойрноо сайн харж байгаарай" гээд духан дээрх хөлсөө арчаад хүчээ төвлөрүүлэн түүний духанд хүрэхэд эмээг сүлжилдэн ороох хурц хөх өнгийн гэрлүүд тэр хэсэгхэн газрыг тодоор гэрэлтүүлж байлаа...

"Түүнийг сэрээлгүйгээр гэрт нь хүргэх хэрэгтэй. Учир нь тэр сая тохиолдсон бүхнээ мартсан байгаа" гээд Эрнест босч ирэн өмнө минь зогсоход хаа нэгтээгээс

"Хөөх!! энэ чинь харин удаан хараагүй царай байх чинь ээ" гэх эрэгтэй хүний хүйтэн хоолой сонсогдов. Гайхан эргэн харвал яалт ч үгүй Аяслэндийн 3 шидтэн моддын цаанаас нисэн гарч ирлээ.

Би юу болох гээд байгааг сайн ойлгохгүй хүйтэн харцаар тэдэн лүү ширтэхэд Эрнест хажууд ирж зогсон "Скарлет ... чамайг энд харах их сонин юм гээч. Ямар хэргээр явж байгаа юм бэ дээ?" гээд жуумалзсаар урагш алхам алхамаар түүн рүү ойртож байв.

Энэ хооронд нь би түргэхэн эмээг модны ёроолд навчсаар хүрээлүүлэн нууж амжив. Учир нь юу болохыг хэн ч мэдэхгүй.

Тэр 3 ч бас урагш Эрнестийн өөдөөс бага багаар угтан алхсаар байлаа.
"Магадгүй бид энд таарах ганц шалгаантай байх... Тэрийг юу болохыг чи сайн мэдэж байгаа. Гэвч одоо яадаг билээ. Бид 3лаа чи ганцаараа. Чамайг энд үгүй хийж байж би түүнийг авч чадах байх тиймуу ХАНХҮҮ" гэх түүний заналхийлсэн хоолой улам чангарав.

Сая тэр ханхүү гэв үү?
Яахаараа Аяслэндийн ханхүү энд  явж байдаг билээ? Бас тэд юу хайгаад байгаа юм? Энэ асуултуудыг өөрөөсөө дотроо асуусаар Эрнестийг ширтэж эхлэв. Тэр ханхүү гэж үү?

"Тэгвэл энд бүх асуудлаа шийдчихье. Надад та нараас айх зүйл байхгүй. Яагаад гэвэл чи бол хулчгар амьтан ТЭХЁН "гээд тэр амандаа хорон инээмсэглэл тодруулахад Скарлет гэх шидтэний нүд час улаан өнгөнд хувирч маш хүчтэй хүйтэн салхи салхилаж эхлэв.

Модны навчис шаржигнан дуугарч ойд нэг л хүйтэн уур амьсгал ноёрхлоо...

",Тэхён одоо хэрэггүй ээ! Ёи уураа барих ёстой. Энд хүчээ ихээр хэрэглэвэл бие чинь улам дордох болно" гэж түүний хажууд зогсох цас мэт цагаан арьс, булбарай ягаахан уруул, богино цагаан үстэй өндөр туранхай, маш эмзэгхэн харагдах үзэсгэлэнт эмэгтэй салхины хүчтэй исгэрэх дуу дундуур арай хийн түүнд хэлж гараас нь атгахад тэр арай тайвшрах мэт болон түүний булбарай гарнаас атгав.

Гэтэл түрүүнээс хойш хүчтэй салхинд юу ч болоогүй мэт зогсон учир битүүлгээр инээсээр байсан Эрнест ам нээн "Алив яасан бээ? Ийм байж намайг энд яаж алах гэсэн юм? Лэйлигийн хэлсэн хэдхэн үгэнд л бууж өгдөг байж" гэхэд тэр бүсгүйн дуу чангаран "Эр...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гэтэл түрүүнээс хойш хүчтэй салхинд юу ч болоогүй мэт зогсон учир битүүлгээр инээсээр байсан Эрнест ам нээн "Алив яасан бээ? Ийм байж намайг энд яаж алах гэсэн юм? Лэйлигийн хэлсэн хэдхэн үгэнд л бууж өгдөг байж" гэхэд тэр бүсгүйн дуу чангаран "Эрнест!! Одоо боль" гэхэд Эрнест чанга гэгч нь том том инээсээр харцаа ширүүсгэн "Сонсож ав!...Тэр мөсөн чулуу бол минийх , Аяслэндийн үнэт эрдэнэ гэж байна. Тэрийг зөвхөн би авах болно. Тийм болохоор яг одоо эндээс тонилж үз" гээд эргэж харан над руу чиглэн алхлаа.

Би түрүүнээс хойш энд болсон бүхэнд хэт гайхширан зүгээр л түүний өөдөөс хараад зогсож байв.

Гэтэл гэнэт "Наанаа зогс муу новш минь!!!" Хэмээн Скарлет чанга хашгиран том том мөсөн бөмбөлгүүд түүн рүү шидэв. Би түүнийг эргэж харахаас ч өмнө урьтан хүчит ургамлуудаар тэднийг шил мэт буталж орхилоо.

Энэ бүгдэд уур нь хүрсэн Эрнест эргэж харан түүнд хандан "Чи үнэхээр тэнэг юм гээч. Энд ингэж их хүчээ ашиглаад байвал чамд л аюултай! Надад ямар ч хор хөнөөлгүй. Учир нь надад энэ улсын хаана ч хүчээ ашиглаж болох хүчтэй шидтэн байгаа юм шүү" гээд над руу харав.

Гэтэл Скарлет ч бас над руу харан  "Энэ тэгээд чиний туслах гэж үү? Сонирхолтой л юм" гээд инээд алдан нааш алхлаа.

Миний дургүй хүрч дээш огцом нисэн "Та нар ер нь хэн болчихоод энд ийм зүйлс хийгээд байгаа юм? Энэ бол ФЛОРАЛЭНД!!
  Эдгээр тэнэглэлүүдээ байх ёстой газартаа очиж хийцгээ. Энд та нар хориотой байдаг юм шүү!! Хэний зөвшөөрлөөр чи энд шидээ ашиглаад байгаа юм бас хэний зөвшөөрлөөр чи намайг өөрийхөө шидтэн гээд байгаа юм" гээд уураа бариж ядан тэдэн рүү ширтээд Мамсиг аван тэр газрыг орхиж явлаа.

---

Эмээгийн гэрт орж ирэн түүнийг орон дээр нь хэвтүүлээд хажууд нь саяхан хандалсан цайгаа тавин өрөөнөөс гарлаа.

Сая юу юу болоод өнгөрчихвөө? Би нэг том санаа алдаж доош буун зурагт асаагаад харанхуй өрөөнд юу ч юм бодон хөлөө тэврэн суусаар байв.
Гэтэл хаалга онгойх дуу гаран хэн нэгэн орж ирлээ. Би босон үүд рүү алхахад Эрнест харанхуй үүдний өрөөнөөс нааш гэнэт гарч ирэв.
Би бага зэрэг цочин " Яах гэсэн юм?" гэхэд
"Сая хэлсэн зүйлд минь уучлаарай гэж хэлэх гэсэн юм" гээд дахиад л хачирхалтай ойлгомжгүй харцаараа ширтэж эхлэв. Би үг дуугаралгүй хэсэг өөдөөс нь зурагтны бүдэгхэн гэрэлд царайг нь харан зогссоны эцэст "Ороод амар даа..." гээд эргэж хараад явах гэтэл тэр гэнэт бугуйнаас минь татан зогсоогоод "Баярлалаа...Надад хийж өгсөн бүхэнд чинь...

°•○FLORALAND○•° [Completed]Where stories live. Discover now