Түүнийг ингэж хэлэхэд би зүгээр л орхиод яваад өгсөн юм. Яагаад ингэснээ одоо ч гэсэн сайн ойлгохгүй л байна.
Гэхдээ их хүндхэн өдрийн ард гарсан болохоор одоо сайн унтаж амраад маргааш аав ээж дээрээ очихыг хүсэж байна.---
Өглөө сэрэхэд эмээгийн хийдэг амттай бингийн үнэр байшингаар нэг таржээ.
Би орноосоо огцом босож суугаад нүдээ аниастай чигээрээ "Ааххх Мамси энэ их гайхалтай сонголт байна" гээд нойрмог хэвээрээ доош буун очиход эмээ их л баясгалантай өглөөний цайгаа ширээн дээр өрж байлаа.
Харин түүний хажууд Эрнест доош харан Мамсигийн амтат бинг идэж байгаад намайг хармагцаа харцаа буруулан "Сайхан өглөөний хоол байлаа. Таньд баярлалаа" гээд цааш хаалгаар гарч одов.
Мамси-Тэр өнөөдөр яагаа юм бол охин минь? Хэмээн над руу инээмсэглэн харахад нь би
"Мэдэхгүй ээ... яасан юм бол..." гээд очиж суугаад өглөөний цайгаа уунгаа "Эмээ таны бие зүгээр үү?" гэж асуухад "Тиймээ зүгээр байна Линдси? Яасан юм? Гэнэт эмээгээ хөгшин настай гэдгийг санаа юу? гээд шилнийхээ дээгүүр духаараа нааш харахад
"Тиймээ..." гээд инээмсэглэв.Тэр нээрээ юу ч санахгүй байгаа бололтой. Болж дээ...
---
Цайгаа ууж дуусаад "Эмээ би явчихаад орой ирье" гээд түүний гэрээс гаран эргэн тойрноо хэсэг ажин зогсоод "Тэр хаашаа явчихсан юм бол" хэмээн өөр өөрөөсөө сулхан асуухад
-Хэнийг хайж байгаа юм? гэсээр Эрнест хаанаас ч юм гэнэт гараад ирэв.
~А...аан эрвээхэйг л
-Ааан тиймуу. Тэгвэл тэр чинь сая тийшээ явчихсан гээд ой руу заагаад инээд алдсаар урд гаран алхав.---
Би одоо яг яах ёстой юм бол? Түүнтэй хэсэг яриа өрнүүлэх хэрэгтэй юу? гэж бодон түүний араас чимээгүйхэн алхаж байлаа. Гэхдээ л эхлэж ярьвал тэр эхлэх хэрэгтэй. Тэглээч түүний ард яваад байвал өөрийг нь дагаж байна гэж бодох байх даа.
Би илүү хурдтай алхан түүний өмнө гарч явав.
Гэтэл тэр зогсон
"Орой ирнэ биз дээ" гэж асуухад би урагш алхсан чигээрээ "Ирэх болохоор санаа зовох хэрэггүй дээ" гээд гараа далласаар далавчаа гарган илүү хурдтай нисэн явав.
YOU ARE READING
°•○FLORALAND○•° [Completed]
FanfictionАяслэндийн ханхүү болон түүний хайртай бүсгүйн талаарх гайхалтай түүх.