Удалгүй би байрлалаа солин хажуу тийш харан хэвтэхэд цамцны минь халааснаас ямар нэг зүйл доош унав. Би гайхан түүнийг авч харвал
"Чамд бүхнийг тайлбарлаж өгөх болохоор орой 10 цагт өглөөний таарсан хоолны газрын урд уулзъя. Иртэл чинь хүлээх болноо"
Jung Hoseok
Гэсэн бяцхан захиа байлаа. Үүнийг тэр хүн хийсэн нь гарцаагүй. Гэхдээ Жон Хусог үнэхээр түүний нэр гэж үү?
Яагаад энэ нэр...
гэнэт л толгой минь эргэж буцан дээш хараад толгойгоо барихад нүдэнд минь хачирхалтай дүр зургууд зурайн орж ирэв. Гэхдээ би эднийг огт ойлгосонгүй. Энэ өмнө миний очиж байсан газар огтоосоо биш байлаа.Энэ дундаас зөвхөн өөрийгөө Хусог хэмээн орилж байгаагаа л сайн харж чадсан юм.
"Энд үнэхээр юу болоод байгаа юм бэ? Би галзуурч байгаа юм болов уу? Бурхан минь намайг өмнөх шиг минь тайван байлгаж өгөөчдээ" гээд би толгойгоо базлан хуниран хэвтэв.Цаг оройн 10-ыг заах үед би зөвхөн тэр захиа руу ширтсээр сууж байлаа. Явах хэрэгтэй юу? Эсвэл хэрэггүй юу?
Олон зүйлсийг бодсоны эцэст 10:30 болгоод би утасаа шүүрэн өрөөнөөсөө гарав.
Тэхёнтой л битгий таараасай гэж бодож байтал аз болж тэд доод давхарт хамтдаа кино үзээд сууж байлаа. Би чимээгүйхэн гэрээс гаран нөгөө хоолны газрыг чиглэн зам дагуу удаанаар алхаж байтал тэр газрын урд талын гэрлийн шонг хэн нэгэн гараа халаасандаа хийн доош хараад налаад зогсож байв. Би холгүйхэн ойртож очоод "Жон Хусог уу?" гэхэд тэр дээш надруу харан "Үнэхээр ирэхгүй байх гэж бодсон юмсан" гээд нааш алхав. Би байрандаа зогсосоор байсанд тэр урд минь хүрж ирээд "Чамд хэлэх чухал зүйл байгаа болохоор дуудсан юм. Эхэлээд тэнд очоод сууя" гээд гэрлээс холгүйхэн нэгэн саравчийг заав. Би толгой дохин түүний араас дагасаар саравчинд очиж суутал тэр хажууд минь зэрэгцэн суугаад
"Ямартай ч өглөөний явдалд надад гомдож байвал үнэхээр уучилаарай. Гэхдээ үнэхээр чамд тусалж болох ганц арга минь тэр байсан юм шүү" гэхэд нь би доош харан "Яагаад тэгсэнийг чинь мэдэхгүй ч эхэлээд өөрийхөө хэн гэдэгээ надад хэлсэн нь дээр санагдаж байна"
"Тиймээ чиний зөв. Намайг Жон Хусог гэдэг. Үнэндээ чамтай уулзахаар л энд ирсэн. Бас тэр Тэхён ч гэсэн надтай холбоотой нэгэн."
"Тэхён та 2 яаж бие биенээ мэддэг юм?"
"Үнэхээр итгэмээргүй санагдахыг чинь мэдэж байгаа ч бидэнд илүү цаг байхгүй болохоор одоо бүгдийг нь хэлье... хачин ч гэсэн чи итгэх хэрэгтэй. Тэгнэ биз дээ?" гээд над руу ширтэхэд нь би хэсэг түүний нүд рүү харав. Тэр үнэхээр сайхан нүдтэй юм гээч. Бас их зөөлөн эелдэг яриатай. Хэдий одоо ийм зүйл бодох нь тохиромжгүй ч тэр үнэхээр гайхалтай залуу юм. Би өөрийгөө ийм хачин гэдгээ мэдэх ч гэсэн тэр огт миний танихгүй хүн биш гэдэгт итгэлтэй байна. Магадгүй би өмнө нь түүнтэй танил байж байгаад осолд ороод ой санамжаа алдчихсан байх. Тийм биш л бол би одоо юу гэж танихгүй хүнтэй хар шөнөөр хамт байх билээ. Түүнээс хачирхалтай нь аргагүй дотно мэдрэмж төрдөг. Эсвэл энэ миний шалтгаан байх."Тиймээ юу ч байсан итгэх болохоор надад одоо юу тохиолдоод байгаа юм. Тэхён тэр яг хэн юм бэ?"
"Тэгэхээр энэ бүгд чиний зүүдтэй холбоотой. Чи үүнийгээ сайн анхаарч байсан бол ойлгоход илүү амар байх болно.Чиний хааяахан зүүдэлдэг тэр хачирхалтай зүүд үнэндээ өнгөрсөнд болсон бодит зүйлс. Чи өмнө нь өөр ертөнцөд амьдарч байсан гэхдээ удалгүй хэн нэгнээс болж нас бараад энэ ертөнцөд шинэ хүн болон мэндэлсэн. Гэвч тэнд болсон зүйлс хааяа чамд зүүдээр дамжуулан буцаан санагдаж байдаг. Учир нь хэдий чиний тархи энэ бүхнийг мэдэхгүй ч зүрх, мэдрэмж чинь өмнөх ертөнцөд хорогдсон. Ойлгож байна уу?" гээд тэр миний гарыг зөөлөн атгахад нь энэ бүгд надад хэтэрхий хачин санагдаж байсан ч би итгэж байлаа. Би толгойгоо зөөлөн дохин түүнд ойлгож байна гэх үгийг илэрхийлэхэд тэр хэсэг дуугуй болсноо нааш харан "Үүнээс илүү жинхэнэ гэж мэдрэх арга байхгүй учираас Еүжина уучилаарай" гээд тэр миний уруул дээр үнсэж орхив.
Түүний энэ огцом үйлдэлд цочирдсон би тэр хүнийг өөрөөсөө салгахыг үнэхээр их хичээж хамаг хүчээрээ цохиж, түлхэж байсан ч яахин түүний намайг хөдөлгөөнгүй барих гарыг нь дийлэх билээ.
Гэвч хэсэг хугацааны дараа бүх зүйл өөрчилөгдөж байв. Түүнийг намайг зогсолтгүй үнсэх үед миний нүдэнд урьд амьдрал минь бүхэлдээ нэг бүрчлэн харагдаж байлаа.
Аз жаргалтай ч бас гунигтай миний бяцхан оршихуй.
Зүүдэндээ дутуу хардаг зүйлсээ бүгдийн тод томруунаар харахад мэдрэмж бас дурсамж маань хамтдаа сэргэсэн юм. Өөрийн эрхгүй нулимс хацар даган урсахад тэр надаас уруулаа салган нүд рүү минь зөөлөн харцаараа ширтэв. Үнэхээр өдийг хүртэл түүнээс мэдрэгдэж байсан энэ дотно мэдрэмж энэнтэй холбоотой байж. Би энэ хүнд тийм их хайртай байсан шүү дээ.
"Э..ээ..Эрнест" хэмээн түүнийг нэрээр нь дуудтал түүний нүдэнд нулимс цийлэгнэх шиг болон "Үнэхээр...үнэхээр их санасан Линдси" гээд өөртөө наан тэврэв. Би ч бас түүнийг зөрүүлэн бүхий л алдсан хором мөчөө нөхөх шиг хүчтэй тэврэв.
YOU ARE READING
°•○FLORALAND○•° [Completed]
FanfictionАяслэндийн ханхүү болон түүний хайртай бүсгүйн талаарх гайхалтай түүх.