Хэр их удсаныг мэдэхгүй ч намайг ухаан орох үед бид аль хэдийн харанхуйн ойн захад ирсэн байлаа. Тэд миний сэргэхийг хүлээж байсан мэт бүгд намайг тойрон зогсоход тэдний дундаас нөгөө Лэйли гэх эмэгтэй гарч ирэн
"Чамд ерөндөг өгчихсөн болохоор одоо бие чинь сайжирсан байгаа. Тиймээс бид одоо хурдхан ойгоор явж хөгшин модон дээр очин мөсөн чулууг авах хэрэгтэй. Тэр хүртэл чи биднийг хүч хэрэглүүлэхгүйгээр аюулгүй авч явах үүрэгтэй. Хэрэв тэгж чадвал чамд бүр мөсөн эдгэх ерөндөгийг гүйцээж өгнө. Харин тэгж чадахгүй бол энэний үйлчилгээ гарч чи үхэх болно. Бүх юм ойлгомжтой биз дээ? Одоо хурдан явцгаая" гэхэд нь би ямар ч үг бас царайны хувирал гаргалгүйгээр ойн зүйг алхахад тэд бүгд намайг даган чимээгүйхэн явцгаана.
Ой улам л харанхуй бас жихүүдэс хүрэм болж байсны дээр хаанаас ч юм гэнэт гарч ирэх ер бусын аймшигтай араатангуудыг ганцаараа дийлэх нь надад тун чиг амаргүй байлаа.
Гэвч энэ тэндээс гарч ирж буй эдгээр амьтдыг тэдний цэргүүд сандарсандаа надаас урьтан араггүйн эрхэнд эзнээ хамгаалах гэсэн сэтгэлээр хүчээ ашиглан надтай хамт тэмцэж энергээ ихээр алдан үхэцгээж байв. Гэтэл Скарлет болон Лэйли нар ямар ч айж бас сандарсан зүйлгүй араас минь даган явна.Ойн гүн рүү орох тусам гарч ирж дайрах араатны тоо ихсэн улам хүчтэй болж байсан ч би бүгдийн аргалж дөнгөж байлаа.
---
Эцэст нь харанхуйн ойн хаа нэгтээх нэгэн хачирхалтай газар ирэхэд тэд бүгд намайг эндээ үлдэхийг шаардан агаар дээр үндсээрээ тогтох аврага мод руу нисэн явцгаав.
YOU ARE READING
°•○FLORALAND○•° [Completed]
FanfictionАяслэндийн ханхүү болон түүний хайртай бүсгүйн талаарх гайхалтай түүх.