•°•°14°•°•

403 51 0
                                    

Саяны түүний гаргасан зан, хэлсэн үгсийн ойлгож үл чадан, харин түүнээс холуур явах ёстойгоо ойлгож авсан үе минь энэ байлаа.

Өрөөндөө орж ирээд энэ талаар эгчид хэлэх үгүйгээ бодон толгойгоо гашилган суухад эгч хаалга тогшсоор орж ирэв.

"Еүжинаа хамт кино үзэхгүй юм уу? Энд ганцаараа юу хийгээд байгаа юм бэ? Алив явъя" гээд намайг дээш татахад нь би түрүүнээс хойш бодож байсан зүйлээ түүнд хэлэх хэрэгтэй юм байна гэж бодоод түүнийг доош хүчтэй татан суулгаад тогтож өгөхгүй байх харцаараа нүд рүү нь энэ үнэн гэх шиг ширтээд "Эгчээ таньд энэ хачин сонсогдох ч үнэхээр үнэн шүү. Сая таныг цай авчрах гээд гэрлүү орсон хойно Тэхён..." гээд хаалга багахан чийхран онгойх дуунаар дуу минь суларсаар таг чимээгүй болов. Учир нь хаалганы цаана Тэхён надруу тасралтгүй ширтээд зогсож байлаа. Хамаг бие минь салганаж айсандаа үгээ өөрчлөн "Тэ...Тэхён тэр и...их"
"Хөөе Еүжинаа яагаад байгаа юм бэ? Тэхён яасан юм? Хэрвээ түүнийг магтах гэж байгаа бол хэрэггүй дээ" гээд инээхэд нь би ч бас худлаа инээсэн болоод "Тиймээ, т...та одоо гар даа би унтлаа" гэж хэлээд хөнжилдөө орон хэвтхэд тэр "Заазаа хүссэнээрээ л бол доо. Үзмээр байвал том өрөөнд хүрээд ирээрэй" гээд хаалга хаагаад гарч одов. Би түргэхэн түүний араас очин хаалгаа түгжээд яах учираа олохгүй хана налан доош суухад хаалганы цаанаас "Би чамд сануулсан шүү" гэх түүний бүдэг бадаг сонсогдох хоолой хүйтэн хөлсийг минь цувуулж орхив.

Тэр яг хэн юм бэ?

Шөнөжин унталгүй яах учираа олж ядан байсны эцэст эндээс явахаар шийдэн эгчид захиа бичиж үлдээн орон дээрээ тавиад цүнхэндээ бүх зүйлсээ хийн үүрээр өрөөнөөсөө гаран доош буутал гал тогоонд ямар нэг зүйл дугараад байлаа. Сэмээрхэн харвал Тэхён тэнд ус ууж байгаа харагдав. Би цүнхээ нэг талдаа барьсаар зөөлөн гэтэн хаалганы урд ирээд яг гарахын даваан дээр " Хаачих гэж байгаа юм" гэх түүний хоолой сонсогдох нь тэр. Би сандарсандаа шууд л цүнхээ унагаан  гэрээс гаран машин замаар ухаангүй гүйсээр байв. Аз болж нэг жижигхэн хоолны газар олж хараад тийшээ орон зогсоход тэр намайг харалгүй хажуугаар зөрөөд гарчихав.
Удалгүй би жоохон ч гэсэн тайвшираад зогсож байтал хоолны газрын эгч "Энэ эрт ямар хоол авах гэсэн юм" гэсээр гарч ирхэд нь "Эгчээ нэг аяга ус өгөөч" гээд нэг сандал дээр нь очин суухад тэр эгч удалгүй аягатай ус авчиран урд тавив. Би түүнийг бүгдийг нь залгилаад "Эгчээ эндээс Сөүл орох машин яаж олох вэ?" гэтэл.
"Одоо цаг нилээн эрт байгаа болохоор бараг л олдохгүй болов уу даа" гэсээр гал тогооруугаа оров. Би ч толгой гудайлган доош харан суухад "Би одоо Сөүл орно. Хүсвэл хамт явж болно шүү" гэх нэг эрэгтэйн хоолой сонсогдов. Би гайхан түүн рүү харвал цаана ширээн дээр нэг залуу утасаа харан сууж байлаа.

Танихгүй эрэгтэй хүнтэй хамт явах ч тийм сайн зүйл биш юмсан. Гэхдээ тэр хачин Тэхёнд баригдсанаас л дээр байх гэж бодоод
"Тэгвэл маш их баярлалаа" гэж түүнд хэлэхэд тэр босч ирэн хаалгаар гарахдаа машин энд байгаа гээд нэг зүг рүү заав. Би түүний араас гаран даган явж байтал хажууханд Тэхён зогсож байгаа харагдав. Гэвч удалгүй тэр нааш эргэн харах дөххөд би яах учираа олохгүй мэгдсээр байв. Гэтэл хэн нэг нь гэнэт намайг хойш харуулан тэвэрхэд би түүнийг саяны хүн байна гэдгийг мэдсэн юм. Аз болж Тэхён намайг харалгүй хажуугаар зөрөн цааш явхад би түүнээс холдох ёстой боловч тэгмээргүй санагдаж байлаа. Учир нь энэ тэврэлт надад нэг л дотно гайхалтай мэдрэмжийг төрүүлж байсан юм. Үнэхээр сандархаа больж тайвширтал тэр ч бас намайг тэвэрсээр байсан юм. Магадгүй бид 2лаа энэ мэдрэмжийг мэдэрсэн байх. Удалгүй би түүнээс түрүүлж холдоод "Ба...баярлалаа" гээд доош бөхийн дараа нь түүн рүү харахад нөгөө царай байсан юм.
Миний мэддэг ч мэдэхээ больсон тэр нэгэн. Хэдий дөнгөж хоёрдохоо ингэж таарч байгаа ч гайхалтай дотно мэдрэмжийг төрүүлж буй нэгэн...

Чи бас хэн гээч нь юм бэ?

°•○FLORALAND○•° [Completed]Where stories live. Discover now