°•°•7•°•°

536 50 1
                                    

"Эрнест" хэмээн сул дуугаар түүнийг дуудаад өрөөг нэг талаас нь эхлэн сайн ажиглаад "Энэ юуны өрөө юм? Гал тогооны өрөө юм уу?" Энэ үнэхээр гайхалтай юм. Тэгхээр чи энд амьдардаг хэрэг үү? Вүүаахх энэ улсын ханхүү энэ ордны эзэн нь тэгээд ийм хүн юм биз дээ" гээд нүдээ бүлтийлгэн түүнийг дээрээс доош нь бүх зүйлийг нь ажиглав. 

        Тэр үнэхээр төгс юм гээч

Гэтэл тэр инээд алдан Линдси одоо болно оо гэв.
Энэ үед нэг таагүй бодол толгойнд эргэлдэн түүнд хэлэх үгүйдээ эргэлзэж байтал хаалга онгойн ордны ажилчид орж ирээд Эрнестийн мэндийг асууж бөөндөө бөхийн зогслоо. "Түүнийг дагуулж яваад дулаахан хувцас өмсгөөд ир хэмээн нэгэн эмэгтэйд тэр над руу заан хэлэв. Тэр бөхийн "Ойлголоо ханхүү" гээд намайг дагаж явхыг хүсэв. Түүний араас даган өрөөнөөс гарах гэж байтал бусад үлдсэн ордны сайд ноёд нар ханхүүтэй ямар нэг зүйлийг чухалчилан ярьсаар үлдэв.

Хаа нэг тийшээ явах зуур би урд явж буй тэр эмэгтэйгээс "Саяны хоолны танхимны цаана яагаад ногоон ургамлууд байсныг асуухад тэр хариуд нь "Ханхүү Эрнест ногоон ургамалд их дуртай учраас гэж хариулав.""

Удалгүй нэг өрөөнд орж ирээд тэр намайг суухыг хүсэн өөрөө хаанаас ч юм миний нөгөө авхыг хүсэж байсан нөмрөг гутал 2ыг гаргаж өгөв. "Та үүнийг өмсчихөөд  гараад ирээрэй би хүлээж байя" гээд өрөөг орхив. Ээж аавыхаа авч өгсөн цагаан даашинз дээр түүний өгсөн нөмрөг гутал 2ыг өмсөөд өрөөнөөс гархад саяын эмэгтэй биш харин Эрнест цонхоор харан зогсож байлаа. Өөрийн эрхгүй баярлаад "Эрнест" гээд түүний хажууд очин зогсход "Чи өлсөж байна уу? Юм идэх үү?" гэхэд "Үгүй ээ өлсөхгүй байна." Надад үзүүлэх өөр гоё зүйл байна уу? хэмээн инээмсэглэн түүнээс асуухад тэр ч бас инээмсэглэн "Тэгвэл нэг санаа байна" гээд хаашаа ч юм дагуулаад явав.
Бас л нэг аврага хаалганы наана ирээд "Энэ чамд таалагдах байх" гээд хаалгыг түлхэн нээтэл үнэхээр том мөсөн талбай байлаа. Бас дахиад л нэг гайхамшиг.

Тэр үүдэнд өрөөстэй байх гуталнуудаас нэгийг сонгон надад өгөөд өөрөө нэгийг өмсөв. Би гуталныхаа учрыг арай гэж олоод өмсөх гэтэл тэр доош суун үдэж өгөв. Үнэхээр их сэтгэл хөдөлж байлаа. Мэдээж анх удаа л ингэж гулгаж үзэх гэж байна шүү дээ. Дээш босон зогсоход зүгээр байсан ч жоохон хөдөлж үзэхэд л хөл алдан унах дөхсөн юм. Харин аз болж энэ үед Эрнест намайг барьж авав. Тэр инээмсэглэн "Одоо миний гарнаас бариад биеэ сул тавиад зогсоорой" гээд нэг гараа бэлхүүсээр минь оруулан тэврээд нөгөө гараараа нэг гарыг минь атган зогсов. Энэ үед би бүүр ч их сандарч яах ёстойгоо мэдэхээ байв. Гэтэл тэр аажим аажимаар хөлөө солбин урагшлахад би түүнийг даган мөсөн дээгүүр гулгаж байлаа. Өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодрон түүнийг бага багаар хурдлах үед бүүр илүү сайхан санагдаж байв. Бид 2лаа инээлдсээр талбайг хэд тойрсны эцэст Эрнест намайг өөрөө явж үзэхийг санал болгов. Яг л түүний хийж байсан шиг хөлөө солбин хөдөлгөхөд удаан ч гэсэн би өөрөө явж байлаа. Гэтэл тэр арагшаа урагшаа хамаагүй яг л алхаж байгаа мэт хялбархан явангаа намайг их л нухацтай ажиглаж байснаа жоохон урагшлах бүрт минь маш их инээж урам өгч байлаа. Бид тэнд нэлээн олон цаг тоглосон учраас гадаа харанхуй болж харин би их сайн явж сурсан байлаа.

 Бид тэнд нэлээн олон цаг тоглосон учраас гадаа харанхуй болж харин би их сайн явж сурсан байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хичнээн тоглосон ч уйдахааргүй энэ зүйл намайг үнэхээр аз жаргалтай болгож байв. Бид 2 зэрэгцэн хамтдаа талбайг тойрч чадаж байсан ч би арай л түүнийг гүйцэхээргүй байлаа. Их удаан явсны эцэст жоохон зогсхоор шийдэн хашааг нь налан зогсход тэр миний яг эсрэг талд намайг хараад зогсож байлаа. Би түүний өөдөөс инээсээр "Ядарчихсан уу?" хэмээн чангаар асуухад тэр хальт инээмсэглэн "Тэгээд байвал одоо чамайг барьлаа шүү" гээд нааш хурдтай ойртож байв. Би түүнээс зугтан хамаг хурдаараа явж байсан ч тэр гүйцэж ирээд нөмөргийг минь татаад авчихав. Би цааш зогсохгүй зугтаж байсан ч тэр намайг ардаас минь гүйцэж ирээд тэврэхэд би гайхан яг л хөшөө мэт байрандаа зогстол тэр эрүүгээ мөрөн дээр минь тавин "Баярлалаа... надад итгэсэнд" гээд илүү чанга тэврэв. Хэсэг ийм байдалтай байсны дараа би ам нээн
"Чи тэр чулуугаа авчихаад л яваад өгөх хэрэг үү" гээд гунигтайгаар доош хархад тэр "2лаа хэдий хамт байх боломжгүй ч... Би...би үнэхээр сайн мэдэхгүй байна... Уучлаарай" гээд тэр нөмрөгийг  минь нөмрүүлээд цааш явав. Энэ үг миний сонсохийг хүссэн үг биш байтал би угаасаа л түүнтэй үүнээс цааш хүссэн ч хамт байж чадахгүй юм шиг санагдаж байлаа.

°•○FLORALAND○•° [Completed]Where stories live. Discover now