Түүнийг тэвэрч байхад нулимс минь тасралтгүй урсаж өнгөрсөнд болсон бүх зүйл саяхан болсон мэт тодхон санагдаж байлаа. Бид хэсэг хамтдаа суусны эцэст би өмнөх Линдси болсон байлаа. Учир нь одоогийн Еүжин Линдси 2 нэг хүн учираас.
"Эрнест тэгэхээр бид одоо хамтдаа илүү сайхан амьдарч болох нь тийм үү? Хэзээ ч салахгүйгээр" гээд түүний нүд рүү ширтэхэд тэр надаас харцаа буруулан өөр тийш хараад "Одоо үнэхээр амлаж чадахгүй ч Скарлет бүхнийг нураах болохоор түүнийг зогсоох хэрэгтэй. Гэвч түүнийг зогсоож болох эцсийн ганц арга бол түүний амийг авах" гээд тэр цааш харав.
"Юу гэсэн үг юм Эрнест? Ер нь та 2 яаж энд ирсэн юм? А...арай над шиг үхчихээгүй биз дээ?" гээд түүнийг татан өөрлүүгээ зөөлөн харуулахад тэр "Үгүй ээ бид тэр ертөнц дээр амьд байгаа. Тиймээс санаа зовох хэрэггүй дээ Линдси" гээд гарыг минь атгав. Би түүний гарыг зөрүүлэн атгаад "Тэгвэл Скарлет яах гэж энд ирсэн юм? Бас яагаад намайг алахыг хүсээд байгаа юм?""Линдси сонсооч чиний ачаар Аяслэнд аюулгүй үлдсэн. Гэхдээ энэ аюулгүй байдал Скарлетын хувьд түүний чамд хорсох шалтгаан. Учир нь тэр Аяслэндийг авахыг хүсэж байсан. Тиймээс л тэр чамайг хороохоор энд ирсэн. Хэрвээ би түүнийг алвал тэр энд үхэх ч гэсэн нөгөө ертөнцөд буцаж сэрэх болно. Гэвч түүний энд байх хамгийн том шалтгаан бол Лэйли. Учир нь түүний хайртай эмэгтэй ч бас нас барж энэ ертөнцөд ирсэн. Гэхдээ тэр заавал чамайг алахыг хүсэх болно. Тийм учираас чамайг аюулгүй байлгахын тулд би түүнийг заавал хороох ёстой. Нэг л үхвэл энд буцаж хэзээ ч ирж чадахгүй. Тиймээс Линдси чи намайг ойлгоно биз дээ?" гээд түүнийг гүн давхараа орсон нүдээрээ ширтэхэд нь би хэсэг юу ч хэлэлгүй түүн рүү хараад
"Тэгвэл миний амийг аврахын тулд бие биедээ тэгж их хайртай хүмүүсийг салгах юм гэж үү? Энэ Тэхёнд бараг л үхсэнээс өөрцгүй санагдах байх даа. Бас хөөрхий эгч минь яах бол?"
"Линдси...энэ үхэж байгаагаас өөрцгүй өвдөлтийг намайг хичнээн жил тасралтгүй мэдэрч ирсэн гэж бодож байна. Хэдий чи намайг мартсан байсан ч би чамайг хором мөч бүрт санаж чиний өмнө буруутай мэт санагдан уулзахыг маш их хүсдэг байсан. Олон жил энд ирэх арга эрж, энд ирээд чамайг ч бас маш олон жил хайсан. Тиймээс би буцаж Аяслэндэд очихгүй бол цаг хэтэрхий давчуу болсон. Скарлет ч гэсэн тэнд байх хэрэгтэй. Тиймээс би энд зөвхөн чамд өгсөн амлалтаа л биелүүлэх гэж ирсэн юм" гэж хэлээд тэр намайг тэвэрхэд би ч бас түүнийг зөрүүлэн тэврэв.
Тэр одоо надад үнэхээр өрөвдөлтэй санагдаж байна. Би энд түүнийг мартчихсан өөр зүйлсэд анхаарлаа хандуулан амьдарч байхад тэр намайг хором мөч бүрт санаж энд ирэхийн тулд олон зүйлсийг хийн ганцаараа шаналж байж. Би үнэхээр тэнэг юм.
Дахиад л нулимс минь зогсолтгүй урсаж эхэлхэд тэр тэврэлтээ салган эрхий хуруугаараа нулимсыг минь зөөлхөн арчиж өгөөд"Миний чамд амласан амлалтыг санаж байна уу? Би чамд дахиад Аяслэндийг үзүүлнэ гэж хэлсэнийг"
би зөөлөн толгой дохиход тэр бяцхан инээмсэглэл тодруулан "Тэгвэл маргааш орой хамтдаа явцгаая. Одоо гэртээ ороод Тэхёнд энэ талаар мэдэгдэж болохгүй шүү" гээд бид хөтлөлцөн гэр лүү алхав.Хаалганы гадаа ирээд "Заа ингээд оръё доо. Болгоомжтой яваарай Эрнест" гээд түүнээс гараа салган орох гэтэл тэр гэнэт намайг татан уруул дээр минь үнсэв.
Хариуд нь би түүнийг мөрөөр нь тэврэн зогсоход тэр үл ялиг инээмсэглэл тодруулж байлаа.---
Энэ их гайхалтай ер бусын тааламжтай мэдрэмж зөвхөн Хусогтай байхад л мэдрэгддэг нь магадгүй түүнийг миний хувьд ямар үнэ цэнэтэй нэгэн болохыг илтгэнэ. Тиймээс яг л энэ цаг мөчид үүрд чамтайгаа үлдэхийг хүсэж байна . Гэвч бидний хувь тавилан хэрхэхийг огтхон ч таашгүй юм.
---
Гэртээ орж ирээд өрөөндөө сэмээрхэн орж гэрлээ ч асаалгүй орон дээрээ үсрэн хэвтэхэд баяр гуниг давхацсан таагүй мэдрэмж төрж байлаа.
"Хаагуур яваад ирж байгаа юм?" гэх дуу гэнэт гархад би цочин орноосоо босоод эргэн тойрноо хартал өрөөний харанхуй буланд Тэхён зогсож байлаа.
YOU ARE READING
°•○FLORALAND○•° [Completed]
FanfictionАяслэндийн ханхүү болон түүний хайртай бүсгүйн талаарх гайхалтай түүх.