Би юу ч хэлж чадалгүй амаа ангалзуулсаар өрөөнөөс зугтах гэтэл тэр гэнэт намайг шүүрч аваад хаашаа ч юм салхи шиг хурдан аваачин зогсвол Анхён эгчийн гэрээс холгүйхэн уулны модод дунд байлаа.
Би арай хийж газраас босон зогсох гэтэл тэр өөдөөс алахсаар байсанд би сандран арагшаа гараараа тулан явсаар байв."Би чамд сануулсан байх аа. Эрнесттэй уулзаж болохгүй гэж. Одоо бүх зүйлээ саначихсан юм чинь чамайг алахад гайхах зүйл байхгүй гэж бодож байна" тэр ингэж хэлэхэд түүний нүд улаан өнгөнд хувиран хүчтэй шуурга шуурч эхлэв.
Удалгүй тэр хаанаас ч юм нэгэн эртэй мөсөн хутга гаргаж ирээд хүчтэй салхинд огт гунхахгүйгээр өөдөөс минь алхаж байв.
Миний амьсгаа давчидан эргэн тойрноо сайн харж чадахгүй байтал түүний хутга миний хоолойнд тулах нь мэдрэгдэв. Ингээд л бүх зүйлс дуусч байгаа юм уу? гэж бодоход нулимс минь дуслан түүний эртэй хутга хоолойг минь нимгэн зүсэж байлаа."Наанаасаа холд СКАРЛЕТ" гэх Эрнестийн чанга дуугаар тэр надаас хутгаа салган цааш харан зогсов. Би арай хийн өвдөг дээрээ босч суугаад хоолойгоо тэмтэрч үзтэл нилээн их цус гойжиж байлаа.
"Скарлет...хэдий чамд ингэж хандмааргүй байсан ч бүх зүйлийг чи өөрөө эхэлүүлдэг болохоор энд...яг энд хэн нь түрүүлж үхэхээ үзчихье" гээд Эрнест уурлан 2 гараа чанга атгахад салхи улам ширүүсэж хүйтэн болж байлаа. Энэ байдалд анх удаа орж байгаа биш болохоор хичнээн бие зүсэм хүйтэн байдагийг би мэдэж байлаа.
Тэдний цуст тулаан илүү аймшигтайгаар үргэлжилж тэд хоёул цусанд будагдсан байв. Харахаас ч нүд хальтрам энэ зүйлийг хараад би өөрийгөө хамгийн ихээр буруутгаж байлаа. Учир нь энэ бүгд надаас л болсон. Анхнаасаа би л байгаагүй бол энэ бүгд илүү дээр байх байсан. Жон Хусог гэх энэ хүний амьдрал надаас болж тэр чигтээ сүйрч байна. Түүнд буруу хийсэн зүйл юу ч байхгүй байхад яагаад ингэж их зовох ёстой юм бэ?
Нүд нүүргүй шуурах энэ хүчтэй шуурга биеийг минь нэвт үлээх шиг санагдан маш ихээр даарч байлаа.
Удалгүй Скарлетын хүч сулран газар үхэтхийн унахад Эрнест ч бас маш ихээр шархадаж бас сульдсан харагдах ба хөл дээрээ арай ядан зогсож байлаа. Би арай гэж модноос зууран явсаар тэдний ойролцоо ирэхэд Эрнест яг түүний дээрээс хутга зоохоор зогсож байлаа."Үгүй эээ Эрнест одоо болно. Энэ бүхнээ ЗОГСОО" хамаг чангаараа ийнхүү орилход тэр надтай зэрэгцэн түүний зүрхэнд хутгаа маш хүчтэй зоож орхив.
Скарлетын амнаас цус цацран нүүр нь бүхэлдээ цус болов.
"Л...Лэй...Лэйли" гэх түүний хамгийн сүүлийн үг түүний харц хэтэрхий гунигтай.Энэ бүхний дараа Эрнест доош огцом 2 өвдөг дээрээ суугаад толгойгоо гудайлгав. Хэтэрхий их даарсанаас болж хөхөрч ногоорох гараа түүн рүү зүглүүлэн арай ядан алхаж түүний өмнө очиж суухад түүний нүднээс нулимс дуслах нь тэр.
"Хусог аа" хэмээн түүний нэрийг зөөлөн дуудахад тэр толгойгоо өргөн над руу хараад "Одоо бүх зүйл дууслаа...Чи аюулгүй боллоо... Явцгаая, одоо Аяслэнд рүү явцгаая" гээд тэр дээш арай хийн босохдоо намайг битүү цус болсон 2 гараараа дээш өргөн зогсов.
Би түүний хүзүүгээр чанга тэврэн нүдээ анихад бид агаар дээр хөвж байгаа мэт мэдрэмжийг мэдрэн нэг л мэдэхэд анх бидний гарч ирсэн өндөр уулсын дээр ирсэн байлаа.Нүдээ аажимаар нээхэд тэнгэр оддоор дүүрч доохон тийшээ харвал гайхалтай Аяслэнд нүдэнд минь тодхон харагдав. Өөрийн эрхгүй нүүрэнд минь багахан гайхширал тодрон дараа нь түүн рүү харахад тэр ч бас над руу харан гунигтай нүдээрээ инээмсэглэв.
"Одоо 2лаа ордон руу явж тэшүүрээр гулгацгаая таалагдаж байна уу?" гэхэд нь би толгой дохилоо. Удалгүй зөвхөн энд л харж болох түүний сүрлэг том цагаан далавч нуруунаас нь ургаад гараад ирэв үү гэмээр гэнэт гарч ирэн тэр намайг тэвэрсэн чигтээ ордоны зүг нисэв.
Салхи хэтэрхий хүйтэн ч түүний тэвэрт би хэзээ ч даарахгүй. Учир нь энэ хүн миний төлөө бүх зүйлээ зориулдаг учираас
YOU ARE READING
°•○FLORALAND○•° [Completed]
FanfictionАяслэндийн ханхүү болон түүний хайртай бүсгүйн талаарх гайхалтай түүх.