(Jungkook's POV)
Хичээл таран би Суним руу явахаар сургуулийн коридороор алхаж байтал Сани хаашаа ч юм яарч байлаа Нэг л мэдэхэд би өөрөө ч мэдэлгүй түүнийг гарыг барьчихсан байв Гэвч энэ охины хариултанд би өөрөө ч мэдэлгүй уурлаж эхэлсэн
"Аххх...Жон Жонгүг! ЧИ ЯАЧИХААД БАЙГАА ЮМ!!" Саниг ингэж орлиход л би юу хийж байгаагаа ойлгон ингэх эрхгүй болсон гэдгээ ухаасан юм
Жон Жонгүг чи яг яачихаад байгаа юм бэ? Чи түүнд сайн биш урьд нь зүгээр зугаагаа гаргах гэж үерхсэн биздээ Одоо тэнэгтэхээ больё чи бол тоглогч
Сургуулиас гаран Сунимын сургууль руу явав
Сунимыг сургуулиасаа гарч ирээд над руу даллаж би хариуд нь зүгээр л инээмсэглэж байсан юм
Надад үнэндээ түүний ярьж байгаа зүйлс нэг чихээр ороод нөгөө чихээр гарч байлаа зүгээр л хоосон болчихсон юм шиг санагдаж байнаБи сургуулийн бүх халуухан охид заримдаа олжжан, фотомоделуудтай үерхэж тэдний зүрх сэтгэлээр тоглодог хүн байсан
Загварын агентлагаас болзоот бүсгүйгээ хүлээж байхдаа анх Саниг харсан тэр үед л шууд татагдаж болзоот бүсгүйгээ ч мартан түүнийг даган явж гэрийг нь олж мэдсэн Үнэхээр бурханы хувь төөргөөр ч гэмээр зүйл тохиож Сани манай сургуульд шилжиж ирсэн
Түүнийг өөртөө дурлуулахын тулд аль болох нүдэнд нь өртөхийн тулд сургуулийг зөвлөлд хүртэл орж хүн хөлсөлж хамтдаа нэг өрөөнд түгжигдэж ч байсан эцэст нь тэр минийх болсон. Гэвч сургуулийн хамгийн халуухан хосыг хараад ихэнх хүмүүс атаархаж эхэлдэг,тэд охиныг минь надаас салгах гэж их олон зүйл оролдсон би сургуульдаа ч биш тэрнээс өөр газар ч алдартай харин Сани фотомодел дээрээс нь үзэсгэлэнтэй болохоор олон хүмүүс түүнд санаархаж надаас булаахыг оролдсон. Эцэст нь тэд чадсан миний охин намайг буруугаар ойлгосон. Хэн нэгэн хараал идсэн новш түүнд минь
"Чи бол жонгүгийн ердөө л нэг тоглоомнуудын л нэг тэр хэзээ ч чин сэтгэлээсээ хандаж байгаагүй" гэх улиг болсон сүрдүүлгээ л хийсэн байхМиний тоглогч байсан минь үнэн ч гэсэн тэр охинтой уулзаад би өөрчлөгдөж эхэлсэн надад түүний нулимс үнэ цэнэтэй санагдаж түүнийг харамлаж хамгаалдаг болсон. Өөр охин байвал надад хамаагүй лдээ гэхдээ тэр Сани шүү дээ Миний хувьд хамгийн эрхэм хүн минь байсан юм
"Хонгор минь манайх руу явцгаая манай эцэг эх хоёр авга ахынх руу явчихсан маргааш ирэх байх" Тэдний эцэг эх яагаад үргэлж эзгүй байдаг юм болоо Сани бид хоёрыг уулздаг байхад ингэж их явдаггүй байсан юм байж.
Сунимын гэрт түүнтэй хамт тэврэлдэн кино үзэж байв. Цаг 7 8 9 гээд л явж өгсөөр л байлаа харин Сани гэртээ ирээгүй л байлаа
"Жонгүг~аа яагаад цаг ширтээд байгаа юм ажилтай юмуу" Суним бүтэн 2 цагийн турш чимээгүй суух залуугаас тэсэлгүй асуув"Үгүйээ...Байхгүй"
"Заза тэгвэл хамтдаа өөр кино үзэцгээе Me before you байвал ямар байна би өмнө нь үзэж байгаагүй"
"Тэгье ээ"
Цаг бараг 11 болж байв гэтэл Сани одоо хүртэл гэртээ ирэхгүй байлаа үнэхээр их санаа зовж байна тэрэнд ямар нэгэн юм болсон юм болов уу? Аан тийм нээрээ тэр чинь нөгөө залуутайгаа хамт байгаа шдээ Хүлээрээрэй!
Тэр одоог хүртэл түүнтэй хамт байгаа юм уу?
Саниг өөр залуутаы хамт байгаа тухай бодоход бие минь тавгүй болж эхэлж байлаа
Магадгүй хардалт??
Би түүнээс салсан ч надад түүнийг өөр хүнд өгөх бодол алга би бэлэн биш байна миний бэлэн болохыг хүлээвэл магадгүй санигийн нас хүрэхгүй байх"Суним~аа би ажилтай гэдгээ саналаа би явалгүй бол болохгүй нь" Бие минь тавгүй болж эхэлж байна гэдэг дотор минт байдаг хараал идмээр зантай Жон Жонгүг ирэх гэж байгаа гэсэн үг. Энэ үеэр би хэзээ ч өөрийгөө захирч байгаагүй. Сани энэ тал дээр надад анхааруулсан ч би засах гэж оролдож байгаагүй
Сунимын хариултыг ч сонсолгүй хүрмээ шүүрэн аван Сунимд дараа уулзяахаа хэлэн тэднийхээс гартал Сани ирж байв
"ЧИ ХЭДЭН ЦАГТ ИРЖ БАЙГАА ЮМ ПАК СУНЁОН!!"
"Чамд хамаагүй хөгийн амьтан минь замаас холд"Тэр муухай харсаар зөрөх гэсэн боловч би түүнд тийм боломж өгөлгүй гарыг нь барьж авав
"Сани чи түрүүнээс хойш тэр залуутайгаа байсан уу?"
"Тийм тэгээд юу гэж"
"ХАХАА...ХЯМДХАН АМЬТАН САНИ БИ ЧАМАЙГ ИЙМ ХЯМДХАН ГЭЖ БОДООГҮЙ ЮМ БАЙНА" Жонгүг хорноор инээн Сани руу хашгичиж байлаа тэр Санигийн нуднээс нулимс урсахыг ч харсангүй эцэст нь Санигийн гар түүний хацран дээр бууж жонгүг одоо л юу гэж хэлснээ ухаарав
"С..Сани н.амайг уучлаарай би ингэж хэлэх гээгүй юм шүү би.." жонгүг том нүдлэн уйлахад ч бэлэн байдалтай зогсож байлаа
"Адгийн амьтан хөгийн новш! ТАМ РУУГАА ТОНИЛ ЖОН ЖОНГҮГ!!" Сани бүр ч чангаар уйлан Жонгүгийн цээж рүү цохиж байв
Жонгүг өөрийнх цээжийг цохих Санигийн гарыг барин өөр лүүгээ татан Санигийн уруул дээр үнсэв
Сани уучлаарай би зүгээр л чамайг алдчих вий гэж айж байсан юм. Уучлаарай...