Last part
A/N:Хүмүүс Хэми гэж хэн юм бэ? гэж их асуусан болохоор хэлж байгаа юм шүү. Past гэсэн part-г сайн уншвал Хэми гэсэн нэр хальт мөртлөө хамаг хэргийн гол эзэн болж гардаг.
"Чи энд юу хийж байгаа юм?" Би гайхсаар асууна. Гэвч тэр өөдөөс минь юу ч болоогүй аятай шөнөжин хийсэн даалгавраа шалгуулж буй хүүхэд шиг өөртөө итгэлтэй нь аргагүй зогсоно. Хүлээгээрэй? Энэ Жонгүгийнх мөн билүү? Би андуураад дэлхий дээрх хамгийн удаан үзэн ядсан хүнийхээ гэрт санамсаргүй ирчихсэн л гэж битгий хэлээрэй.
"Жонгүг усанд орж байгаа" Тэр хаалгаа налсаар гараа зөрүүлэн дээрээс минь доош нь сонжин харна. Тэр их өндөр юм. Би модель ч гэсэн тэрний хажууд зүгээр л жирийн охин шиг өндөртэй харагдаж байна. Байзаарай!! Тэр сая юу гэээд хэлчихэв ээ?
"Ю-юу?" Тиймээ би саажилттай болоогүй л байлтай. Эсвэл надаас бусад бүх хүмүүс ийм ойлгомжгүй эсвэл саажилттай болчихсон юм болов уу?
"Жонгүг усанд орж байнаа гэж байна. Хэлэх үг байгаа юмуу?" Тэр ярилцаад залхсан аятай над руу харан нүдээ эргэлдүүлэх аятай болов.
"Ороод хүлээж байгаад уулзаад явах юм уу?" Хэлэх үг олдохгүй гацсан, шоконд орсон, тархины үйл ажиллагаа зогссон, саажилттай эсэхээ ойлгохоо больсон, сүүлийн хэдэн өдрийн Жонгүгийн тухай ой санамжаа алдсан гэдгээ дүгнэж байх үед минь залхсан бололтой тэр дахиад л асууна. Гэвч би юу гэхээ мэдэхгүй хараад л зогсоод байлаа. Толгой эргэж, хоолойн дээр юм тээглэсэн аятай авиа гарахгүй байх хэдий ч зүрхээр хатгуулан өвдөж нүд бүрэлзэн уйлах гэж байгаа аятай улайж эхлэх нь тэр.
Юм хэлэхгүйг минь мэдсэн болохоор Хэми шууд л нүүрний минь өмнө хаалгаа чангаар татан хаан цаашаа явж байгаа нь мэдрэгдэнэ.
"Чи яагаад миний хувцсыг өмсчихсөн юм?"
Жонгүг угаалгын өрөөнөөс үснээсээ ус дуслуулсаар өөрт нь хар мянга байдаг ч хүн бзрээс харамладаг цагаан футболкыг нь өмсчихөөд жишим ч үгүй өөдөөс нь харах эмэгтэйгээс асууна."Надад өөр хувцас байхгүй ээ."
"Чамд яахаараа өөр хувцас байдаггүй юм? Өглөө болчихсон байна. Одоо явж үз."
Жонгүг түүнийг үл тоон хоцроогүй гэж бодож байгаа ч аль хэдийн хоцорчихсон болзоондоо зориулж хувцаслана.