"Ким...Тэхён?""Хөөе...Санни? Чи яагаад уйлаад байгаа юм"
"Харин чи манай гэрийн үүдэнд юу хийж байгаа юм?" Түүний асуултыг булзайруулан саяхан тогтсон нулимсаа арчив
"Би үнэндээ энд чамайг 3 цаг хүлээсэн лдээ...Гэхдээ чи ирэхгүй байсан би санаа зовоод залгаж бас зурвас бичсэн ч чиний утас унтраалттай байсан юм" Тэр дагзаа маажин ичингүйрэн хэлэх нь үнэхээр эгдүүтэй байсан юм Ийм эгдүүтэй амьтанд яаж уурлах юм бэ?
"Ахх уучлаарай өнөөдөр зураг авалттай байсан юм Юу хэлэх гэсэн юм"
"Нөгөө... уучлал гуйх гээд л...." Тэр цэцгээ над руу сарвайн өнөөх дөрвөлжин инээмсэглэлээ гаргав "Үнэндээ чиний хэлсэн зөв байсаан. Сүжи үнэхээр найзаар минь тоглочихоод хаячихсан Хөөрхий Юнгид маань их хэцүү л байгаа байхдаа"
"Чи тэгээд найз дээрээ очиж сэтгэлийг нь засахын оронд 3 цагийн турш эзэнгүй гэрийн хаалга манаж зогссон юмуу?"
"Хөөе юу гээч эрчүүд нэгнийхээ сэтгэлийг нь засахын тулд ярилцдаггүй юм тэд зүгээр л мөрөн дээр нь цохиод "хүчтэй бай" гэж хэлээд л явчихдаг энэ нь эрэгтэй хүнд эрэгтэй хүнийх нь хувиар хангалттай тус болдог"
"Хөөх та нар ч үнэхээр эрчүүд юмаа""Санни?"Түүний ярьсанг сонсоод эрчүүдийн яаж нэгнийхээ мөрийг цохидог тухай төсөөлсөөр байтал Тэхёны нухацтай хоолой нэрийг минь дуудав
"Яасан"
"Н..надтай болзох уу?"
"Тэг-Хүлээгээрэй ЮУ?"Би сая буруу сонсчихов уу? Ким Тэхён жинхнээсээ надаас асуулаа гэж үү
"Зүгээр л найзууд шиг б-болзох уу?" Тэр өөдөөс нь хашгирч орхисон надаас бага зэрэг айн хэлсэн үгээ залруулан хэлэв
"Тэгвэл болноо"
"Заза тэгвэл найзуудын болзоондоо явцгаая" тэр гараас минь хөтлөн саяхан л хурдан очихын хүслэн болсон газраас минь чирэн явав
"Хөөе одоо юу? Чи галзуу юмуу одоо шөнө дунд болж байна дээрээс нь би өлссөн бас гунигтай байна"
"Бяцханаа минь зүгээр л уббагаа дагаад яв" тэр над руу ирмэж байгаа нь замын хажуудах гэрлийн тусгалд харагдаж байлаа Түүний өөдөөс сулхан инээмсэглэн дахиад чирэхийг нь хүлээв. Бяцханаа гэнэ шүү
"Май энийг зүүчих" Тэхён замын цаана байгаа мотоцикл руугаа чирэн өөдөөс минь дуулга сарвайн өөрийнхөөгөө өмсөв
"Чи хаашаа явах гэж байгаа юм" Түүнийг мотоциклээ асааж түүнийх нь тээртэй чимээ орчныг эзэгнэхийн өмнө түүнээс асуув
"Харин лдээ хаашаа явах юм бол залуу хатагтайн сэтгэлийг сэргээх гайхамшгийн орон руу ч юмуу" тэр жогтой инээмсэглэн мотоциклоо асаан намайг ард нь суусны дараа хөдөлөн өнөөх гайхамшгийн орон руу нь явж байв
![](https://img.wattpad.com/cover/158309705-288-k627932.jpg)