"Хөөе чи ямар новшоо хийгээд байгаа юм"Саяны хэдэн минутыг яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна зүгээр л маш аварга том биетэй нэгэн залуу уруулаа минийхд наасан зүрх минь одоо ч замын цаана байгаа эмээд сонсогдохоор чанга цохилж байгаа гэдэгт итгэлтэй байна
"Сани би чамд одоог хүртэл сайн" Жонгүг доошоо гутал руугаа харан ийнхүү хэлэв
"Юу... Би орлоо" Би бага зэрэг улаасан хацар хүчтэй зүрхний цохилттойгоо гэр лүүгээ гүйн оров
харин жонгүг ард намайг ширтсээр үлдэв
"Би сая буруу сонсоогүй биздээ тэр яаж?? бишээ яагаад?" өрөөндөө гүйн орон хаалгаа налан зүрхнийхээ цохилтыг чагнан суухдаа ийнхүү бувтнаж байлаа
Би тэр шөнө унтаж чадахгүй хөрвөөсөөр байгаад л өнгөрөөв
Үнэхээр Жонгүг надад сайн хэвээрээ юм байхдаа тэгвэл тэр яаж гэж Сунимтай үерхсэн юм бол эсвэл тэр надаар тоглосон юм болов уу
Шөнөжин зөвхөн жонгүгийн хэлсэн үг л толгойд эргэлдэнэ
Надад одоо үнэхээр хэлэх ч үг алга
Шөнө дундын 3 цаг болж байхад би хий дэмий тааз гөлрөн хэвтэнэ
Утсаа аван хэн нэгэнд энэ талаар хэлж тусламж авахыг хүсэж байна Юүжин Жиёон хоёрт хэлж болох ч тэр хоёр иймэрхүү зүйл дээр тусалж чадахгүй шүү дээ тэр хоёр руу нэг залуу нүдээ ирмэхэд л бүтэн долоо хоног яах талаараа гүн бодолд автдаг хүмүүс шдээ тэр хоёрт хэлчихвэл маргааш сургуулиар орилж чадах хүмүүс Бурхан минь надад арай тайван дөлгөөн ухаантай найз яагаад заяагаагүй юм бэ
Өөр найз гэвэл Тэхён?
Заза үгүй юм байна тэр чинь Юүжин Жиёон хоёртой адилхан мангар амьтан
Бусад охид хайр дурлалын тал дээр эгч эсвэл ээжтэйгээ ярилцдаг ч би тэдэнтэй ийм зүйл ярилцах хэмжээний сайхан харилцаагүй
Гуйя Санни одоо зүгээр л унт маргааш энэ бүх ядаргаатай толгой өвтгөсөн зүйлс мартагдаж шинэ өдөр эхэлнэ"Санни сэрээрэй"
"Ээжээ өнөөдөр амралтын өдөр шдээ"би нойрмог хоолойгоороо гоншигнон хөнжилөндөө улам шигдэнэ өчигдөр би шөнө дундын 4 болж байхад унтсан шүүдээ ээжээ
"Санни цаг 11 болж байна шдээ бас одоо манайх зочинтой"
"Бас ямар зочин бэ ядаргаатай юм" орноосоо босон арзайсан үсээ улам сэгсийлгэнгээ ийнхүү хэллээ
Ариун цэврийн өрөө орж хүн төрхөө буцаан авчихаад доошоо буувал аав буйдан дээрээ сонингоо бариад суух бол ээж хоолоо хийж байлаа
"Суним хаана байгаа юм"өглөөнөөс хойш Сунимын ядаргаатай хоолойг сонсоогүй болохоор түүнийг гэртээ байхгүйг мэдлээ