Secret

2.6K 214 5
                                    

Хаалга хүчтэй нүдэх дуунаар нойрноосоо сэрэн доошоо буулаа.

Аав ээж хоёр эгчийг эрүүл саруул зүгээр байгааг харахын тулд амралтаа авч түүний хойноос Лос Анжелес руу яваад 1 хонож байна. Эгч тийм ч удаан хаана байгаагаа нууцалж чадалгүй 3 долоо хоног болоод л аав ээж хоёрт баригдчихсан. Тэд тэндээ удаан байгаасай л гэж юу юунаас илүү хүсэж байна. Учир нь ойрын үед тэдний хажууд байх их хэцүү хэвээрээ л байгаа болохоор тэд энэ байдлыг минь тэвчилгүй надаас асууж шалгаах вий гэхээс л айж байна.
Тэднийг явсны дараа би Юүжин Жиёон хоёрыг дуудаж хамт хонохыг шаардсан. Өнөөдөр ч бас би хоёр найзтайгаа хамт пицца бас зайрмагтай аймшгийн кино үзэхийг хүссэн ч тэд төрсөн өдөрт явж оройтох болж би харанхуй гэр, новшийн асуудлуудын тухай бодол, сар болгон хүрч ирдэг хогийн улаан, ширүүхэн нүдэх хаалгатай гэртээ хоцорсон минь энэ.
Санни нүдээ нухалсаар хэн гэдгийг нь ч асуулгүй шууд хаалгаа нээхэд дээрээс нь хүнд жинтэй том зүйл гэнэт урагшлан нойрмог Саннигийн дээрээс дарчихав.
Санни Жиёон Юүжин гэдэг хоёр тэнэгдүү охины оронд Өмнөд Солонгосын 50 жилийн төсвийг хадгалж байгаа цеф шиг хүнд зүйл өөдөөс нь унана гэж төсөөлөөгүй билээ.
Түүнийг арай гэж өөрөөсөө холдуулан харвал цеф биш хүн байх аж.

"ЖОН ЖОНГҮГ! ЧИ ЭНД ЯМАР НОВШОО ХИЙЖ БАЙГАА ЮМ!" Газар тэвтэж буй царайлаг согтуу залууг хараад Саннигийн уур хүрэн түүнийг дэвсэлж алахад бэлэн байлаа. Тоглоогүй шүү тэр сар болгоны хэдэн өдөр юу ч хамаагүй хийж чадахаар ааштай болчихдог. Хэн нэгэн эдгээр өдрүүдэд түүний тооцоолсон төлөвлөгөөг нураавал үхнэ л гэсэн үг. Харин одоо түүний төлөвлөгөөнд ямар нэгэн согтуу хуучин найз залуу байхгүй байгаа болохоор уур нь хүрч алахаас өмнө энэ залууг хурдан сэрээгээд гэрт нь явуулахыг хүсч байлаа.

"Санни унтамхай минь хаалгаа хурдан тайл" "Новш гэж"Жонгүгийг сэрээх гэж оролдож байх хооронд хаалганы хонх дуугаран Юүжин Жиёон хоёрын дуу сонсогдоход Санни амандаа хараал урсган дөнгөж сая босгох гэж байсан залууг шалаар чирэн өрөөндөө оруулан хаалгаа хаан доошоо буулаа.
"С-Сайн уу охидоо"Хурдан гэгч нь доошоо буун хаалгаа тайлан тэдний өөдөөс инээмсэглэн ээрч түгдэрсээр хэлэв
"Тиймээ хаалгаа яасан удаан тайлваа....Чи яагаад ингэж их хөлөрчихсөн юм?"Новш гэж хараал идсэн аварга том төмөр залууг 2 давхарт байдаг новшийн өрөөндөө чирж оруулсныхаа дараа хөлрөхгүй байхыг чинь харъя л даа.
"Харин...нөгөө...х-хар дараад л..."Гайхалтай хурдан ажилдаг толгойндоо л баярлах хэрэгтэй. Үгүй бол сэгсэрсэн кола шиг ааштай байхад минь манай найзууд хогийн асуултаараа булах болно.
"Хөөх тиймүү...ямар зүүд?" Тэд гутлаа тайлсаар орж ирээд гал тогооны өрөө рүү яван идэх юм доншуучлан явав.
"Н-нөгөө аварга том ш-шүүгээнд даруулж унаж байна гэ-ҮГҮЙ ЭЭ БИТГИЙ ОР!!" Зүүдлээгүй зүүдээ ярьж байх хооронд Жиёон 2 давхарт байрлах өрөө рүү минь орох гэж байгаа нь харагдан хурдан түүнийг болиулан гэрлийн хурдаар өрөөнийхөө гадна ирээд хаалгыг нь дарав.
Жиёон"Яасан бэ Санни би унтах хэрэгтэй байна. Үгүй бол яг салж унах гэж байна. "
"Үгүй ээ болохгүй. Миний өрөөнд орж болохгүй" Би түүнийг эсэргүүцэн хаалгаа улам чанга дарлаа.
Жиёон" Юу болоод байгаа юм бэ? Яагаад орж болохгүй гэж"
"Зүгээр л орж болохгүй гэж байна!"
Юүжин"Чи өрөөндөө юм нуугаад байгаа юмуу"
"Ү-үгүйээ тийм биш. Зүгээр л орж болохгүй тийм болохоор аав ээж хоётын өрөөнд ч юмуу эсвэл том өрөөнд унт."
Жиёон"Чи арай өрөөндөө хүн нуугаагүй биздээ "
"Битгий дэмий зүйл яриад бай! Эндээс холд"
Юүжин" Тийм л юм шиг байнадаа юу нуугаад байгаа юм"Тэр хоёр хоёулаа миний гарнаас татаж чангаан намайг хаалганаас холдуулахыг хичээж байх үед би тэдэнд бууж өгөлгүй хаалганаас зуурсан хэвээрээ л байлаа.
Жиёон"Үнэхээр...Чамтай ноцолдох тэнхэл алга зүгээр л оруулчих"
"Үгүй ээ. Оруулахгүй болохоор намайг тайван орхи"
Юүжин"Үнэхээр хүч хэрэглэхийг хүсээд байгаа юм биздээ"
Тэр хоёртой ноцолдон тэд өрөө рүү орохын тулд байдаг хүчээрээ хичээж байгаа ч миний хаанаас тийм их эрч хүч гараад байгаа юм бүү мэд нэг л мэдэхэд тэр хоёр дахиж босох чадалгүй болон газар тэвтчихсэн байлаа.
Юүжин"За яахав чамд ямар чөтгөр нь болсныг мэдэхгүй ч бид хоёр бууж өглөө".
Жиёон"Бурхан минь чи хэзээ ийм хүчтэй болчихсон юм?"
"Уучлаарай охидоо намайг зүгээр л орхичих"
"Хаана яаж унтахаа өөрсдөө мэдээрэй би яг одоо аймшигтай ядарч байна."

Өрөөгөө түгжин шалан дээр хэвтэх залуу руу харан санаа алдан түүнийг арай гэж босгон орон дээрээ хэвтүүлэв.
"Эргүү амьтан чамаас л боллоо" Санни хуучин найз залуу нь гэрт нь ирсэн гэдгийг найзууддаа мэдэгдэхийг хүсэхгүй байлаа. Тэд эцэг эхийгээ байхгүй хойгуур эрэгтэй хүн гэртээ байлгаж байгааг нь мэдээд түүнийг яасан ч зүгээр орхихгүй. Юу ч гэж хэлсэн тэд итгэхгүй.

Хачин байгаа найзынхаа өрөө рүү өглөө эрт унтаж байхад нь нэвтрэх гэж оролдсон ч хаалгаа түгжсэн байгааг нь мэдээд бүтэлгүйтэн буцаж явах гэж байхдаа дотроос нь эрэгтэй хүний дуу гарч байгааг сонсоод Юүжин Жиёон хоёр гайхан нэг нэгэн рүүгээ харлаа. Учир нь энэ эрэгтэй Жон Жонгүг байсан юм

A/N:Удаж оруулдагт уучлаарай.🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻💜

God bless you guys🙏🏻💫

Double Trouble|JJK|Where stories live. Discover now