Үнэхээр хачин хийгээд таагүй мэдрэмж
Яг л ээж жаахан байхад дуртай тоглоомийг минь хамаатан эвсэл хөршийн айлын хэн нэгэнд өгсөн байх шиг, том шахмал эмийг ууж байгаад хоолойн дундаа гацаачихсан юм шиг, яасан ч унахгүйдээ гэж бодсон шалгалтан дээрээ унах шиг үнэхээр сонирхолтой мэдрэмж намайг бүрхэн авсан байлаа
"Сани чи зүгээр үү?" Чимээгүй байдлыг эвдэн Тэхён дуугарсанд би өөрийн бодлоосоо салсан ч санаа алдалт болон замаар хийсэх хогонд анхаарал минь төвлөрнө
"Ярилцмаар байна уу?" Тэхён аргадангүй өнгөөр асуув
"Тиймээ гэхдээ одоо биш" бид яг одоо залуус руу явж байгаа болохоор надад өөрийн уянгын халилаа ярих хангалттай цаг бас тухтай саравч эсвэл савлуур ч алга
"Ээе залуусаа яагаад хүрээд ирсэн юм Тэе чамайг бас өөрийгөө ирэх боломжгүй гээд л байсандаа" Жимин хаалгаа тайлсаар цоглог гэгч нь хэлэв
"Гэнэт завтай болчихсон юм аа" Тэхён хариулсаар намайг дагуулан оров
"Миний үдэшлэгт тавтай морил Санни" Жимин бидний араас ирэн над руу харан инээмсэглэв
"Юу байцгаана залуусаа" Юнги нэгэн охиныг дагуулсаар бидэн дээр ирэв
"Танилц Санни тэр бол Сүжи миний найз охин"
"Сайн уу Санни би бол Сүжи Юнгигийн найз охин" тэр үнэхээр харц булаам үзэсгэлэнтэй охин байлаа бас үнэхээр сайхан инээмсэглэлтэй
"Сайн уу Сүжи" би түүнтэй гар барин бид хамтдаа бусад залуус дээр очин сууцгаав
"Сайн уу Санни" Намжүүн Жин Хусог 3 том өрөөний буйдан дээр сууж байв
"Сайн уу залуус аа"
Тэдний дэргэд очиж суун юм ярьсаар Жонгүг болон Сурим хоёрыг ч мартаж орхив
Бид тоглоом тоглож бүжиглэж инээлдэцгээж байв
"Ингэхэд Юнги та хоёр хэзээнээс үерхэж байгаа юм"
"Ммм бараг 10 хоногийн өмнөөс л" Сүжи хариулан түүний хацар нь улайн Юнгигийн цээжинд нүүрээ наах бол Юнги нүдээ алга болтлоо инээмсэглэн түүнийг тэврэнэ Бурхан минь тэд үнэхээр эгдүүтэй юм
Жимин уух юм авчирахаар явах хооронд Тэхён хачин юм хийгээд эхлэв
"Хөөе Тэхён хар гаригийн амьтан минь чи юу хийгээд байгаа юм яагаад манай ширээг түрээд яваад байгаа юм" Жимин буцаж ирэхдээ өөрөөсөө 10кг аар илүү жинтэй том ширээг ардаас нь түрж байхыг хараад хөмсгөө зангидан асуув
"Ааа...Би нөгөө хөзөр тоглох гээд л"
"Тэгээд яагаад ширээ нүүлгээд байгаа юм"
"Энэ ширээ...хөзөр тоглоход хэтэрхий өндөр юм шиг байхаар нь л..."
"Тэгвэл манай өрөөнд ч юмуу эсвэл гадаа саравчинд очоод тоглож болно шдээ"
"Юу...Тийм лдээ заза амаа татаа"Тэхён дагзаа хэд хэд маажснаа буцаад ширээг түрж эхлэхэд шал болон ширээний хөл хоёрын хоорондох дуу тэнд байгаа хүмүүсийн зүрхийг урах шиг л аймшигтай байв
"Аашш...Тэе наадахаа болилдоо"Хусог Тэхёныг өшиглөн болиулав
