Надад итгэл найдвар төрж эхэлсэн юм. Би л амьдралаа гунигтайгаар авч яваад байгаа болохоос амьдралд гутрах зүйл байхгүй шүү дээ. Би зүгээр л зөнгөөр нь хаяхаар шийдсэн. Хэлэхийг хүссэн бүхнээ хэлж хийхийг хүссэн бүхнээ хийж амьдрахыг хүсэж байна. Гэв гэнэт яагаад ийм өөдрөг болчихсон бэ гэвэл би өнөөдөр эхний 3 хичээлийн цагийг JYP дотор өнгөрүүлсэн. Бас JYP үнэхээр гайхалтай хүн. Тэр надад үнэхээр олон злйлсийн тухай ярьж бас хэний ч үнэлж байгаагүй хувь хүн талаас минь намайг магтсан. Би мэднээ бүх хүмүүс намайг хямдхан гэж боддог. Аргагүй л дээ. Багаасаа л бие галбиртаа анхаарч загвар өмсөгч болох мөрөөдөлдөө хэт автан хэтэрхий багаасаа өндөр өсгийт өмсөж хээнцэр хувцаслалтыг илүүд үздэг байсан. Хүн болгон л үзэсгэлэнтэй юм хөөрхөн юм атаархаж байна гэж хэлдэг. Хамгийн тэнэг нь тэд намайг бусдын атаархалыг төрүүлж эсрэг хүйстнийхээ анхаарлын төвд орох гэж хичээдэг гэж боддог. Энэ л хамгийн гомдолтой байгаа зүйл. Тэд будсын атаа чөтөөндөө автсан үгээр намайг дүгнэдэг нь шударга бус юм. Би муу охин биш шүү дээ. Би амьдралдаа аль болох сайн үйлс хийж бусдын тухай муухай бодол тээж явахгүй байхыг хичээж ирсэн. Гэхдээ эгч минь бол өөр хэрэг. Тэр намайг мэддэг хэрнээ л үргэлж шулам шиг ааш гаргадаг байсан. Тэр хуучин найз залуутай минь үерхдэг байхдаа ч бас шулам шиг аашилсаар л байсан.
Тэгэхээр JYP миний зан төлөвшилийг өндөрөөр үнэлж намайг өөрийнхөө гэр бүлд нэмсэн. Гайхалтай хэрэг биш гэжүү. Үнэхээр үзэсгэлэнтэй туршлагатай олон сайхан бүсгүйчүүд байхад "ирж ярилц" гэсэн зурвасыг нь аваад 14 хоног болсны дараа ирсэн намайг авсан гэдэг. Тэр надаас ямар нэгэн онцгой зүйл хүлээж байгаа гэж хэлсэн. Би түүнийг гонсойлгохыг хүсэхгүй байна.
Ямартай ч амьдрал давгүй байна. Үнэхээр гайхалтай өдөр байна. Ойрын хэдэн хоног хэвийн байсан нар өнөөдөр яагаад ч юм баяртайгаар ээж буй мэт санагдаж байна. Интернетээс ярилцлаганд орохдоо нүүрээ хэт будаж болохгүй талаар мэдээлэл уншаад одоо арьсаа нарнаас хамгаалах ямар нэгэн зүйлс түрхэлгүй явсан юм. Гэхдээ надад одоо борлох эсэх минь хамаагүй ээ. Би жаргалтай байна. Таарсан бүх хүмүүсийг тэврээд авмаар тийм их.
Эхний хэдэн цагуудыг тасалсаар сургуулийнхаа гадаа ирэхдээ үүдээр нь оролгүй зогсох аж. Би ийшээ орох хэрэгтэй юм болов уу? Энд байвал бүх хүмүүс л намайг жигшсэх харцаар харж миний ойрын хэдэн сард болоогүй аз жаргалтай өдөр маань нуран унана шүү дээ. Жиёоны хэлсэн үгс, бусдын намайг харах харц, хүүхдүүдийн дунд тархсан цуу ярианаас айж хэдэн өдөр өрөвдөлтэй гэгч нь гэртээ сүнсгүй амьдралгүй мэт л байсан. Паркад хамт явж байгаад төөрөлдсөн амьтад шиг орлилдоон чимээ шуугиангүй нам гүм байх нь завсарлагааны хонх дуугараагүй байгааг илтгэнэ. Хөлөө чирэн удаанаар явсаар эргэлзэнгүй гэгч нь сургуулийн үүдэн дэх хэдэн шатнуудаар гишгэлэхдээ санаандгүй Жон Жонгүгтэй таарчихсан юм.
Хичээлийн дундаас явсан байхыг бодоход магадгүй математикийн цаг орж байсан бололтой. Жонгүг математикт үнэхээр дургүй болохоор заримдаа уур нь хүрсэн эсвэл өлсөж байх үедээ шууд л чимээгүйхэн гараад явчихдаг юм.
Тэр цүнхээ үүрсээр наашаа чиглэн ирэхдээ намайг анзаарав бололтой хурдтай алхахаа болин байрандаа зогсов.
Харин би зүгээр л буцаад эргэн аль болох хурдан явахыг хичээв.