Үнэхээр Жонгүг Тэхён хоёр харцаараа бараг л нэгнийгээ идэж байлаа
Тэдний энэ хачин байдлаас аав залхсан байртай яриа эхлүүлэхээр оролдов
"Тэгэхээр Ким Тэхён гэсэн байхаа хаана сурдаг юм""Ааа...Саяхан Америкаас ийшээ нүүж ирсэн лдээ тийм болохоор одоохондоо сурахгүй байгаа...гэхдээ зүгээрдээ удахгүй нэг сургуульд орох байх" тэр үнэхээр хачин аав яагаад түүний сурлаганд санаа зовно гэж тэр өөрийгөө манай гэрийн хүүхэд шиг мэдрээд байгаа бололтой гэхдээ юу гээч уучлаарай Тэхён аав ээжтэй хамгийн удаан хугацаанд амьдарсан ганц хайртай хүүхэд нь би Тэр Суми ч биш зөвхөн би л байх болно
"Санигийн сургуульд орох тухай бодож үзсэн үү"
"Тиймээ"
"Саннитай үерхээд хэр удаж байгаа юм"
"Бид үерх-"
"Үерхээд удаагүй байгаа лдаа" Тэхёныг хариулахаас нь өмнө би хариулчихав Сунимын хажууд өөрийгөө азгүй амьтан болгохыг хүсэхгүй байна Энэ хэдий буруу ч хэрвээ үерхээгүй гэчихвэл би насаараа түүний ёжтой харц төмс шиг мэдрэмж өөр юу юу ч байдаг билээ ямар ч байсан таатай биш нөхцөл байдалд орно. Миний хэлж байсанчлан тэр бол "Шулам"Намайг хэлсний дараа Жонгүг болон Тэхён над руу нүдээ бүлтийлгэн харлаа Хоёр том биетэй эр хүн нүдээ бүлтийлгэн над руу цоолох шахам харах ямар эвгүй байсныг лав заавал дурьдах хэрэгтэй Би ч эв хавьгүй ханиалган инээх ч дотроо энэ хоёрын нүд руу сэрээ зоохыг хүсэж байлаа
"Заза ээж Тэхён бид хоёр өнөөдөр уулзах ёстой байсан юм бид ч явъя даа" Тэхёныг чирэн ширээнээс босохын даваан дээр Суним дуугарлаа
"Хөөе бид ч бас болзоотой хоёр талд тэгж явж байхаар давхар болзоо хийвэл ямар вэ" түүнийг ингэж хэлэхэд Жонгүг хоолондоо хахан ээж Сурим руу "суут ухаантан" гэсэн шиг харав Ээж ч мэдэхгүй лдээ түүнийг ямар гэдгийг тэр зүгээр л биднийг хоорондоо дотно байлгаж хүүхдүүдийг минь нагац эгч Сунимыгаа мэдэж аваасай гэж хүсдэг Үнэхээр хачин юм ээж би үргэлж наадханаас чинь л зугтаж явдаг Сунимаас бас зарим нэг хамаатнуудаасаа хол байна гэвэл хойд мөсөн далай руу явсан ч яахав
"Энийг сайхан санаа гэж бодохгүй байна" би мэдээж эсэргүйцсэн яаж хуучин найз залуутайгаа тэр нь тэгээд бүр өчигдөрхөн л хайртай дуртай гээд байсан хэрнээ юу ч болоогүй юм шиг царайлж байгаа бас өөрийнхөө шулам эгч болон хагас найз залуутайгаа давхар болзоонд явах юм
"Сайхан л санаа байна шүү дээ хонгор минь" ээж хойноос Сунимын санааг дэмжсэн бол би ээж рүү бас Суним руу заналтай харж байлаа
"Аливээ Санни эгч чинь удахгүй нөхөрт гарч магадгүй чамд эгчтэйгээ хөгжилдөх цаг дахиж гарахгүй байх шүү" өөв манай сайхан сэтгэлтэй намайг дээрэлхдэггүй байсан эгч маань надаас хөөрхөнөөрөө гуйж байна гэсэн ч би дотроо дунд хуруугаа яаж
гаргах тухай л бодож байна
"Санни ямар нэгэн асуудал байгаа юмуу та хоёрт" гүйцээ би түүнийг хөлсний алуурчинд хандах болно
"Мэдээж байхгүйээ" би өөдөөс нь түргэн хариуллаа
"Тэгвэл явцгаая бас Санни чи сая гэрийнхээ хувцастай болзоонд явах гэж байсан" сая би зүгээр л чамаас бултгах гээд шалтаг хайж байсан юм үүнийг ялалт шиг үзээд бодол дотроо салют буудуулж болно шүү Суним
"Аан...Тийм байна би сольчихоод иръе хүлээж байгаарай" би Тэхёнд хандан хэлээд түүнийг орхин өрөө рүүгээ яаравчлан гүйв"Хөгжилтэй байгаарай хүүхдүүдээ!" Ээж минь дээ Сунимтай байхад хэзээ хөгжилтэй байдаггүй г та хэзээ ухаарах юм
"Уг нь өнөөдөр залуус чамтай уулзмаар байна гэж байсан юмса нэгэнт ийм зүйл болчихсон болохоор тэдэнд өнөөдөр амжихгүй гээд л хэлчихье" Тэхён хачин инээмсэглэл тодруулан утсаа гаргасаар хэлэв
"Хэнтэй уулзах гэж байсан юм ?залуустай юу? чиний найзууд юмуу Сунёон ч бас таних уу ? Би уулзаж болох уу? " Бид хоёрын ярианы дундуур Суним шурган орж ирэн миний хариулт өгөх гэж байсан үеийг хулгайлчихав
"Юу гээч Суним өөр залуустай танилцмаар байвал яагаад клуб эсвэл өөр нэг зугаацдаг газар луу явж болохгүй гэж"Үнэхээр тэвчсэнгүй Суним залуус болгон руу үсчээд байж болохгүй шүү дээ Миний мэдэхээр Суним бага зэрэг онцгүй зантай яагаав дээ нөгөө залуус гэхээр л ухаанаа алдчихдаг хачин охидууд шиг Хэдий тэр миний эгч ч гэсэн саяхан танилцсан хөгжилтэй залуус тэрнээс хавьгүй илүү санагдсан. Өөрийнхөө дуртай хүмүүсийг түүнтэй танилцуулахыг хүсэхгүй байна
"Санни үг чинь арай л дэндээд байна Суним бол чиний эгч тэр чам шиг биш" Шинэ найзуудаа эгчдээ алдахгүй гэж уурлаж байтал Жонгүгийн хэлсэн үгс зүгээр л зүрхийг минь сийчих шиг л болов Үнэхээр юу болоод байгааг мэдэх юм алга зүрх минь хачин сонсогдож гар минь салгалж нүдээ аних төдийд л нулимс бөмбөрчихмөөр болчихож. Түүний хэлсэн үгс чих рүү минь биш зүрх рүү минь орж байгаа аятай
Мартсан гэж бодтол тийм биш бололтой түүний хэлсэн хэдхэн үгс л намайг ийм сул дорой болгож байна шүү дээ
"Би ямар гэж Жон Жонгүг чи намайг тийм ч сайн мэдэхгүй хэрнээ ингэж хэлж болж байгаа юмуу" түүн рүү харалгүй газар ширтэн сулханаар бас хүйтнээр хэллээ харин тэр сая л хэлсэн зүйлээ ойлгох шиг болон над руу хий дэмий л том нүдлэн харлаа. хүнд хэлж болохгүй үгч гэж байдаг юм Жон Жонгүг"Тэе бид залуустай уулзах болно яагаад зарим нэг хэрэггүй хүмүүсээс болж тэднийг үл тооно гэж"