Feel my pain

3.2K 246 12
                                    

"Цор ганц гоо үзэсгэлэн чамайг татвар эмийн байр сууринд аваачиж дөнгөнө. Харин хатан хаан болоход чамд үүнээс илүү зүйл хэрэгтэй"

Агентлагийн маань багш Хатагтай И өдөр болгон хэлдэг ширүүхэн хийгээд гүн ухааны үгсээ хэлсээр өнөөдрийг эхлүүлж байна

Үнэхээр Юүжиний зөв миний нүд уйлснаас минь болоод яг л панда шиг хавдчихсан
Сургууль дээр хүүхдүүд намайг хараад шивнэлдэж байх нь сонсогдсон. Тэнэг өлөгчингүүд. Маргааш гэхэд зургийг минь аваад нөгөө хогийн сургуулийн форум, сурагчдын хов жив хөөдөг бүлгэм дээрээ тавихгүй юм шиг л байх юм
Бас Тэхён над руу өглөөнөөс хойш залгасан , хичээл дээр багш минь намайг Тэхёнаас болоод ангиас хөөх гэж оролдсон гээч
Бас Жонгүг ирээгүй 

Сургууль үнэхээр новшийн байсан гэхдээ Жонгүгээс салсны дараах энгийн өдрүүдэд энэнээс тийм ч сайн байгаагүй лдээ
Би зүгээр л агентлаг руугаа явахыг юу юунаас илүү хүсэж байсан
Охид минь байгаа ч бид өөр хичээлд суудаг болохоор хичээлийн өдрүүдэд хэдхэн удаа л таардаг

"За тэгэхээр Санни, Жисү хоёртоо баяр хүргэх хэрэгтэй Тэд өнөөдөр JYP болон YG энтертайнментийн уран бүтээлчидтэй хамтран сэтгүүлийн зураг авалтанд орох моделоор сонгогдсон байна"
ХҮЛЭЭГЭЭРЭЙ! JYP бас YG энт гэсэн үү солиормоор юмаа! гайхалтай!!

"За тэгэхээр Санни Жисү хоёр хичээлээ тараад надтай цуг JYP болон YG энтертайнмент руу явах болно шүү бэлтгэлтэй байгаарай охидоо"

Гайхалтай биш гэж үү анх удаа сэтгүүлийн зураг авалтанд оролцохдоо уран бүтээлчидтэй ялангуяа Солонгосын хамгийн алдартай Энтүүдийн уран бүлтээлчидтэй орно гэдэг
Энэ надад хэтэрхий ахадсан зүйл шиг санагдаж байа
Жисү хэд хэдэн удаа клипний зураг авалтанд, сэтгүүлийнх дээр ч гарч байсан болохоор өөр хэрэг харин би ердөө л фото модел шдээ

"Жисү IKON ийн comeback ийн зураг авалтанд Харин Санни JYP гийн эрэгтэй хамтлаг GOT7 ийн нэг гишүүнтэй хамт "MISERY" сэтгүүлийн зураг авалтанд томилогдсон"
Машинд суун зураг авалт руугаа явах зуур багш маань Жисү бид хоёрт хувиарлагдсан газруудыг хэлэв

"За ойлголоо"

"Танилцсандаа таатай байна намайг Санни гэдэг" Ахимаг насны сахалтай залуу руу харан бөхийвөл тэр инээмсэглэнэ хариу бөхийв

"Аан нөгөө "LeeHi" агентлагийн модел уу Сайн хамтарч ажилна гэж найдъя энэ чиний зурагны сэдэв яваад стилист дээрээ очоод хувцсаа солчихоод ир хурдлаарай тэд их завгүй хүмүүс шүү" түүнд бөхийн өөрийнхөө нэртэй сандал руу очиход стилистүүд намайг чирэн манай агентлаг бас тэднийхантай гэрээт бренд болох "MISERY" гийн шинэ загварыг өмсүүлсний дараа гоо сайхны ширээн дээр аваачин нүүрийг минь будаж эхлэв
Хүлээх зуураа зураг авалтын сэдвийг харвал би Got7 ийн Марктай хамтрах юм байна
Зургийн сэдэв: Уйтгар гуниг уй гашуйг илэрхийлсэн
Бинго зураг авалт хүртэл надад ингэж хандах гэж

Double Trouble|JJK|Where stories live. Discover now