"Санни надтай үерхэх үү?"
Тэхён гараас минь зуурсаар хэлэх үед би үнэхээр амьдралаа үзэн ядаж байлаа.
Ким Тэхён бол миний хамгийн сайн найзуудын минь нэг. Бид тийм ч удаан цагийг өнгөрүүлээгүй ч тэр миний дэргэд байх ёстой хүмүүсийн нэг гэж би аль хэдийн шийдсэн юм.
Энэ долоо хоногт би хангалттай их уйлчихлаа ердөө л ганцхан долоо хоногийн дотор амьдрал минь нуран унасан. Эцэг эхгүй болж, эгчгүй болж,хайртай хүнгүй болж, тийм ч удаагүй ч гэсэн зарим найзуудыгаа алдлаа. Одоо бас би Тэхёныг алдах хэрэг үү? Би түүнд хоосон хайр амлаад аз жаргалтай юм шиг амьдарч, хайргүй хүндээ хайртай юм шиг аашлаад явж чадахгүй.Тэхён ядаж чи битгий ингээч гуйж байна
"Хариулт хэрэггүй дээ. Би зүгээр л чамайг сул дорой харагдуулмааргүй байна. Эгчийн чинь хажууд бас тэр Жон Жонгүг гэх өөдгүй залуугийн хажууд" Тэр гарыг минь тавин арагшаа харан хэлэх үед бага зэрэг тайвширан урсах гэж байсан нулимс минь ч буцаад цаашаа орчих шиг л болов
"Юм бодсоны хэрэггүй дээ энийг болоогүй л гээд бодчих" тэр намайг юм хэлэхгүй байгаад санаа зовсон бололтой харц нь зөөлрөн над руу харав
"Намайг гэрт минь хүргээд өгөөч"
"Ойлголоо"Тэр өдрөөс хойш би хэнтэй ч юу ч ярилгүй дуугаа хурааж явсаар бараг л 2 долоо хонож байлаа. Хачирхалтай нь Суним ч гэртээ ирж хонохоо больж манай гэр бүлийн уур амьсгал ч тиймхэн болж эцэг эх маань ойрын үед их найзуудынх руугаа явдаг болчихсон. Энэ бүхнийг хараад зүгээр л өөрийгөө л буруутгаж байна. Хэрвээ би байгаагүй байсан бол ямар сайхан байх байсан бол? Тэхён надаас болж цагаа дэмий үрэн таран хийж шөнө дөлөөр уучлал гуйх гэж ирэх шаардлагагүй болно. Суним ч бас гэрээсээ зугтаж хайртай хүндээ хаягдахгүй байсан. Эцэг эх минь ч бас өөрийнхөө биш хүүхдийг өсгөж хариуцлага хүлээх шаардлагагүй байсан. Найзууд минь ч бас миний хөгийн асуудлуудаас болж бухимдахгүй байсан. Жонгүгт ч бас би хэрэггүй шүү дээ.
Шөнийн 11 цагт харанхуй ганцаардмал гэрт хоосон дэлгэц ширтэж суугаа охин хэтэрхий хөөрхийлэлтэй харагдана. Байнга шахуу гардаг болчихсон нулимс нь урсахаа больсон ч гомдолтойгоор унтрааллтай дэлгэц рүү ширтэх нүд нь түүнийг одоо ч тайвшираагүй гэдгийг илтгэх мэт.Гэнэт үүдний өрөөнөөс дуу шуу болон цочин харвал Суним шал согтуу хөлөө чирэн гэртээ ирж байгаа харагдана.
"Өө...Миний хөөрхөн өргөмөл дүү"Тэр хэзээний талимаарсан нүдээрээ Санни руу харан инээмсэгллээ. Харин Санни бүдрээд унах шахаж байгаа Сунимыг түшин зогсохдоо хэлсэн үгнээс нь болоод зогсоод удаагүй байсан нулимс нь дахиад л урсана. Одоо хангалттай Санни хэтэрхий удаан дуугуй явлаа. Тэр зодуулсан ч хамаагүй дахиж энэ гэрийн охин байхаа больсон ч хамаагүй түүнд хэлмээр байгаа дотроо хуралдсан үгсээ хэлж орхив.
