Something

2.8K 255 9
                                    

"Ашгүйдээ тэр ирлээ"Би хэнийх нь гэрт ирсэнээ мэдэхгүй ч тэд бүгдээрээ Тэхён бид хоёрыг хараад нүд нь сэргэж зарим нь бүр шууд тэврээд авахад бэлэн харагдаж байлаа.
"Залуусаа тайвширцгаа эсрэг хүйстнээ хараагүй удсан бух шиг л дайраад байх юм" Тэхён нүдээ эргэлдүүлэн суух бол бусад нь түүн рүү муухай харж байлаа

"Санни өмнө нь чамд муухай хандсанд уучлаарай...Бид зүгээр л Сүжиг тийм гэж төсөөлөөчгүй явж байсан юм" Намжүүн нүд рүү минь харан хэлэхэд би тэрнийг ямар их гэмшиж байгааг харж байлаа.
"Зүгээр дээ уучлал гуйж байгаад чинь баярлалаа."
"Тэгвэл одоо...бид эргээд найзууд хэвээрээ биздээ?" Хусог надаас асуухад нь би итгэлтэй нь аргагүй толгойгоо дохиод инээмсэглэхэд тэд ч бас инээмсэглэж байлаа. Ингээд бид эргээд найзууд болчихлоо нуруун дээр байгаа хүнд асуудлуудаас нэг нь ч болтугай алга болсон болохоор одоо хамаагүй дээр байна.

Тэр өдөржингөө бид кино үзэж залхуурч өнгөрүүлэв. Энэ залуусын зүгээр залхуурч байгаа нь хүртэл сонирхолтой санагддаг болохоор надад өнөөдрийг тийм ч үр бүтээлгүй өнгөрүүлсэн гэж бодохгүй байна.
Оройн хоолны үеэр Юнги надаас чимээгүйхэн уучлал гуйж муухай хандсандаа гэмшиж байгаагаа илэрхийлсэн юм. Найз охин нь ямар эмэгтэй байсныг мэдсэн нь түүнд хангалттай хэцүү байсан байх. Тийм болохоор би зүгээр л олон юм ярилгүй асуудалгүй гэдгээ хэлсэн юм.
"Орой болчихож...Хэн Санниг хүргэж өгөх вэ?" Жимин цонх руу харсаар хэлэв
"Мэдээж би л хүргэж өгнө шд"Тэхён нүдээ эргэлдүүлсээр хэлэхэд нь би зүгээр л инээмсэглэлээ
"Яаа Ким Тэхён чи биднийг тэрнийг хажууд муу хүмүүс болгоод байна" Хусог тэрний гарыг цохин хэлэхэд Тэхён хүүхэд шиг царайлан гараа бариад уйлж буй дүр эсгэн
"Та нар угаасаа гэрийг нь мэдэхгүй биздээ"
"Заза амаа татаад тэрнийг хурдан хүргэж өг азгүй амьтан минь" Жимин хошуугаа унжуулан хэлэх нь яг л хэрэлдчихээд гомдчихсон жаахан хүүхэд шиг харагдаж байлаа. Бурхан минь энд ер нь том болсон хүн байдаг юм уу? Эд нар хамт байхдаа яг л хүүхдийн өдөр өнжүүлэх шиг л байх юм.
Жонгүг ч бас яг тэд нар шиг л байдаг байж билээ. Тэр найзуудынхаа дунд ширүүхэн шулуун залуу бол охидын дэргэд шалиг тоглогч залуу харин миний хажууд эрх бяцхан туулай байсан юм.

"Тэгэхээр...Жонгүгтай юм ярьсан уу?" Тэхён жолоо барьж би түүний хажууд суун асуусан асуултыг нь бодож байлаа. Жонгүг...Тэр үнэхээр аймшигтай харагдаж байсан...түүнд юу болсон юм бол? Бас би тэрнийг ойрдоо Инү Югём Мингю гуравтай хамт явж байхыг нь ойрдоо хараагүй. Тэд муудалцсан юм болов уу?

Double Trouble|JJK|Where stories live. Discover now