To be a friend...

2.5K 226 5
                                    

"Тэгэхээр хэлээдэх! Энд ямар нэгэн хосын харилцаа байгаа юмуу? Санни чи биднээс юу нуугаад байгаа юм?" Тэгэхээр яг одоо Жиёон Юүжин хоёр зочны өрөөнд өөдөөс минь хараад хөмсгөө зангидаж байна.
Жонгүг тэднээс хялбархан бултан хичээл рүүгээ явж Юүжин Жиёон хоёр эхний цагийг таслав. Харин би өчигдөрхөн л энэ хоёрыг өрөө рүүгээ оруулахгүй гэж ганцаараа хоёр охины эсрэг тэмцэж байгаад ялсан хэрнээ яг одоо мөнгөө дээрэмдүүлж байгаа бага сургуулийн жаахан охин шиг л өөрийгөө мэдэрч байна.
"Т-тэр нөгөө...өчигдөр Жон Жонгүг та хоёрыг ирэхээс өмнө согтуу ирсэн юм. Тэгээд л..."
"Тэгээд яагаад бид хоёрт хэлээгүй юм?" Юүжин уурласаар хэлэхэд нь би айн дальдарч байлаа.
"Юүжин тайвширдаа тэр албаар хэлээгүй юм бишүү?" Жиёоны хэлсэн үгийг буруу сонссон эсэхдээ эргэлзэж байлаа.
"Юу гэсэн үг юм?"
"Юу гэсэн үг юм?"
Юүжин бид хоёр зэрэг асуулаа. Би үнэхээр буруугүй сонсоогүй бололтой.
"Санни одоо боль гэнэн юм шиг аашлахаа сургууль даяар чамайг ямар завхай тухай ярьж байна. Чи албаар Жон Жонгүгийг дуудсан юм бишүү?" Жиёоны хэнэг ч үгүй хэлсэн үг зүрхийг минь базаж байгаа юм шиг л өвтгөн хоолойг минь боож байгаа юм мэдрэгдэн нүдэнд нулимс цийлэгнэнэ.
"Жиёон тоглоом чинь арай л хэтэрч байна!" Юүжин Саннигийн царайг хараад санаа нь зовон найз Жиёоныгоо тоглож байгаа гэж итгэхийг хүсэж байлаа.
"Юүжин! Чи яагаад үргэлж Санниг хаацайлаад байдаг юм? Санни шиг охид тийм байх нь мэдээжийн зүйл биздээ?" Жиёон үнэхэар уурласан бололтой хөмсгөө зангидан Юүжин рүү дайрав.
"Би ямар...охин гэж?" Нулимс минь урссаар арай хийн хачин хоолойгоор асуухад Жиёон над руу харав.
"Хөөрхөн фото моделуудыг юу хийж явдгыг надаар хэлүүлэлтгүй мэдэж баймаар юм" нүдээ ч цавчилгүй хэлсэн үгсээс нь болж  хоолой хэрчиж байгаа юм шиг өвдөж амьсгал тогтворгүй болгож биеийг минь чичрүүлж байлаа. Хамгийн сайн найзаасаа ийм үгс сонсох яг л хойд туульд нимгэн майктайгаа 10 хоног алхсантай адилхан хүйтэн мэдрэгдэж бие минь дагзан чичрэв.
"Санни чи үнэхээр өөр болчихож. Эсвэл чи анхнаасаа ийм байсан. Юу ч байсан яг одоо би чам шиг өлөгчингүүдтэй нийлж найзаа гэж хэлүүлэхээс ой гутаж байна." Жиёон ширүүхэн хэлсээр гэрээс гарч явав.
Хажууд минь байх Юүжины гайхсан царай уурссан царайгаар солигдон түүний хойноос ширтэн над руу харахдаа санаа зовнисон харцаар солигдов.
"Санни...зүгээр үү?" газар суун өвдгөө тэврэн уйлж буй намайг хараад аргадаж байгаа Юүжин. Түүний нүдэнд ч бас нулимс хурсан харагдана.
"Санни тайвшир! Чи тийм биш шүү дээ. Чи бол гайхалтай охин минь битгий уйл!" Юүжин энгэртээ нүүрийг минь наан толгойг минь илж байлаа.
"Юүжин~аа би тийм биз биздээ. Би тийм завхай охин биш. Юүжинаа" Чангаар чарлан уйлж буй намайг тэврэн Юүжин ч бас уйлсан харагдана.
"Чшш...Тиймээ тийм чи тийм биш чи бишээ"
Бүтэн хоёр цаг уйлсны эцэст тайвширан өрөөндөө сууна.

"Жиёон....тэр яагаад ийм болчихов? Яаж?"
Юүжин хажууд минь зэрэгцэн суун бид хамт пицца идэж байлаа.
"Мэдэхгүй юмдаа. Түүнийг миний тухай тийм бодолтой байдаг гэж мэдсэнгүй...Бас үнэхээр сургууль даяараа надад дургүй юмуу?"
"Юу гэждээ тэд яагаад чамд дургүй байна гэж. Жиёон магадгүй чамд атаархсан байх. Тэр ойрдоо жин нэмээд их гунигтай байсан юм. Бас чи JYP тай гэрээт шүү дээ. Тэр үнэхээр их атаархсан байх. Гэхдээ саяны охин үнэхээр миний мэдэх Жиёон биш байна. Тэр хэзээ ч бид хоёрт ингэж хандахгүй."
"Эсвэл тэр анхнаасаа л ийм байсан байх. Чи мэднэдээ тэр бид хоёроос гадна их олон найзтай бас тэр үнэхээр аймшигтай хов шивэнд дуртай шүү дээ."
"Тиймээ тийм байж болох юм. Гэхдээ Юүжинаа тэр одооноос миний найз байхаа больж байна. Найзууд нэгнээ сайн мэддэг байх ёстой шүү дээ. Тэр намайг модел болох гэж ямар их хичээснийг мэддэг хэрнээ миний мөрөөдлийг уландаа гишгэчихлээ."
"Тиймээ зөв. Би ч бас түүнтэй цаашдаа хамт байхыг хүсэхгүй байна."...



A/N:Сайн байна уу? Уншигчидаа. Ойрдоо хэтэрхий завгүй байгаа болохоор өгүүллэгээ оруулах зав байсангүй ээ. Би амьдралдаа маш том өөрчлөлт оруулах гэж байгаа болохоор ойрын хэдэн сарууд үнэхээр ачаалалтай байна. Тийм болохоор ойлгохыг хичээгээрэй гэж хүсье🙏🏻🙏🏻
God bless you guys🙏🏻💫

Double Trouble|JJK|Where stories live. Discover now