Зурагтаа асаан кино үзээд сууж байтал утсанд зурвас ирэв.
Жонгүг:
-Санаад байна! Харин чи?Санни:
-Би ч бас санаж байна.Жонгүг:
-Юу хийж байгаа юм?Санни:
-Кино үзэж байна. Яасан? Унтахгүй юмуу? Бараг шөнө дунд болж байна.Жонгүг:
-Би саад болоод байгаа юмуу?Санни:
-Яалаа гэж дээ. Зүгээр л асуусан юм.Жонгүг:
-Эвтэйхэн хөөгөөд байгаа юм биз дээ. За яахав. Маргааш болзоонд явъя завтай биздээ?Санни:
-Маргааш ажил байгаа. Хурдан дуусчихвал болзоонд явъя.Жонгүг:
-Бид эвлэрснийхээ дараа хийж байгаа урт хугацааны дараах анхны болзоо учраас ямар ч ажил байсан хойшлуул. За юу?Санни:
-......Ойлголоо муухай ааштай амьтан минь!Жонгүг:
-Хэхэ заза хайртай шүү маргааш уулзья.Санни:
-за.Жонгүг:
-Нээрээ нөгөө залуу та хоёр яасан? Уулзснуу? Өнөөдөр чи хичээлдээ ирээгүй. Яагаад хичээлээ таслаад байгаа юм?Санни:
-Ажилтай байсан юм аа. Таслаад гэнэ шүү угаасаа хичээлдээ дургүй юм чинь тэрний оронд эртхэн амьралаа хөөх хэрэгтэй биз дээ.Жонгүг:
-Яаа тэгсэн ч гэсэн дүн чинь хэрэгтэй юм байгаа биздээ?Санни:
-Хөөх Жон Жонгүг чи эгчтэй минь үерхээд жаахан ухаан суусан юм шиг байх чинь? Гайхчихлаа.Жонгүг:
-Үгүй ээ зүгээр л....Жонгүг:
-Чи байхгүй сургууль дээр уйтгартай байна за юу! Бас дахиж битгий наадхаа сөхөж яриад бай!Санни:
-Ойлголоо ойлгосон болохоор явж унт. Би кино үзэж байна. Дахиж саад болоод үзээрэй.Дахиж утас дуугарсангүй, Жонгүгийн дуулгавартай болсныг гайхан буцан кинондоо орлоо. Кино дууссаны дараа шүршүүрт орчихоод өрөөндөө ортол дахиад л утас дуугарав. Ороод хартал нилээн хэдэн зурвас ирсэн байв.
Жонгүг:
Заза би тэвчихгүй юм байна.Жонгүг:
Би уйдаад байна.