Past

3.2K 261 23
                                    

                               ♦️♦️♦️♦️♦️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

                               ♦️♦️♦️♦️♦️

       
"Тэгэхээр Модел байх хэцүү юу?"
"Ммм тиймээ үнэхээр хэцүү"
"Чи шантарч байсан уу?"
"Байсаан"
"Ахх Тийм хүнд хэцүү үе гарвал надад хэлж болно шүү дээ бид найзууд учраас"
"Зүгээр дээ өдөрт хэдэн удаа шантардгыг минь би л мэдэж байхад хангалттай"

"Тэгэхээр чи сонсмоор байна уу?" Бяцхан ярианы дараа би түүнээс асуухад тэр нуур луу харахаа болин над руу анхаарлаа хандуулав.
"Тиймээ үргэлж"

Хүн бүхэнд чин сэтгэлээсээ хайрладаг хүн гэж байдаг. Тэр хүнийхээ тухай бодохоор яг л...дотроос жаахан хатгах шиг л болдог. Гэхдээ бодохгүй байж чаддаггүй. Өнөөдөр хаана байсан, Хэнтэй цуг байсан, Юу хийсэн өдрийг хэрхэн өнгөрүүлсэнийг нь мэдэхгүй ч нэг л удаа харах үед үүрд өдөржин хамт байсан юм шиг л мэдрэмж төрдөг. Магадгүй өдөр болгон боддог байсан болохоор л байх. Бид энэ мэдрэмжийг дурлал гэж нэрлэдэг. Миний хувьд Жон Жонгүг гэдэг хүнээс л хайр дурлалын тухай заалгаж сурсан зүйл минь  энэ байх.

Ахлах сургуулийн баярын үдэшлэг дээр чамайг дуулж байсныг санаж байна. Тайзнаасаа бууж ирээд л шууд урд минь суугаад "Найз охин минь болооч!" гэж  чангаар хэлээд туулай шиг инээмсэглэхэд бүх төгсөгчид орилолдоод л зөвшөөрөхийг ятгаж байсан. Харин би өөрийнхөө эрүүл ухааныг хайсаар бараг хоёр минут орчим чимээгүй байсан байх.

Бид үнэхээр гайхалтай хос байсан. Тэр бол энэ дэлхий дээрх хамгийн сайн найз залуу. Бага зэрэг ууртай ч гэсэн дэргэд минь заримдаа яг л жаал хүү шиг болчихдог.

Гэвч ямар ч үерхэл үүрдийн аз жаргалтай байдаггүй. Ядаж л хэн нэгэн саад хийх гэж оролддог. Сургуулийн хамгийн алдартай залууг дөнгөж шилжиж ирсэн үнэг шиг зальтай Сунёон булаагаад авчихсанд зарим хүмүүс үнэхээр уурласан. Бас тэр Сунёон нь ч бас залуусын дунд алдартай болж байсан нь хангалттай тэсрэх шалтгаан болсон байх. Жонгүгтэй хамт байх үед яг л намайг таньдаг юм шиг жүжиглэдэг хэрнээ Жонгүгээс холдчихвол хог шаарнаас дорд үзэж элдэв бусаар харааж байсан ч надад тийм ч хамаа байгаагүй. Америкт байхад тэндхийн хүүхдүүд Азиудыг ялгаварладаг байсан болохоор би хараалыг тэвчиж доромжлуулаад сурчихсан болохоор бас намайг дорд үзэх шалтгаан нь хэтэрхий инээдтэй байсан болохоор би тийм ч их ач холбогдол өгч байгаагүй. Багаасаа л юунд анхаарал хандуулах ёстойгоо сайн мэддэг байсан болохоор тэдэнтэй тэрсэлддэг ч гүй байлаа. Бидний 200 дахь өдөр ойртож түүнд зориулж юу авах тухайгаа бодсоор бүтэн өдрийг их дэлгүүрт зарцуулсны эцэст түүний шөрмөслөг гаранд төгс тохирох цагийг олж авсан юм. Авсан цагандаа сэтгэл хангалуун буцаж явахдаа цаг хэтэрхий орой болсонг анзаараад такси барих гэсэн боловч бүтэлгүйтэн Жонгүг рүү залгаж хүргүүлэхээр шийдлээ.

Double Trouble|JJK|Where stories live. Discover now