My teardrop is free...

3.2K 245 6
                                        

Шөнө дундын 3:49 минут
Эгчдээ алгадуулсан дээрээс нь толгойгоо эргэтэл зануулаад 1 цаг 30 минут өнгөрчихөж
Сайн хүмүүс гэж бодож явсан хүмүүс маань намайг гомдоогоод 2 цаг 42 минут болчихож
Нулимс минь зогсоо зайгүй урссаар 2 цаг 30 минут болж байна
"Амьдрах хүсэл" минь унтраад 10 минут болж байна
Гунигтай тарчлаант дуу чихэвчний минь цаанаас гарсаар 1 цаг болж
Нүд минь хорсож эхлээд 50 минут болчихож
Жиёон Юүжин хоёр зогсоо зайгүй мессеж бичсээр 15 минут болж байна
Мессеж! Юун мессеж бичээд байгаа юм бол? Бас яагаад над руу мессеж бичээд байгаа юм бол бас яагаад би ойрын хэд хоног Юүжин Жиёон хоёртой уулзаагүй билээ бас яагаад би амралтын өдрүүдээр агентлагаар нэг ч ороогүй байдаг билээ
Энэ бүгд Жонгүгаас л болсон
Тэр анхнаасаа өмнө минь гарч ирээгүй байсан бол шулам эгч минь энд хорогдохгүй бас би Тэхёнтай таарах шаардлаггүй түүний найзуудтай ч бас Мөн дээрээс нь дотны хоёр найз Юүжин Жиёон хоёрыг ч мартахгүй байх байсан юм
Тэр л миний амьдралыг эгч шиг минь хөгийн болгочихлоо

"Санни яагаад утсаа авахгүй байгаа юм?"

"Санни ямар нэг зүйл болоо юу?"

"Санни агентлагын багш чинь над руу залгасан тэр чамайг утсаа авахгүй байна гэж хэлсэн"

"Маргааш чамайг сэтгүүлийн зураг авалтанд оруулна гэсэн"

"Хөөе амьд уу?"

"Үүнийг уншчихаад над руу залгаарай!"

"Чи ч үнэхээр санаа зовоохоор шийдчихжээ!"

"Чи үнэхээр зүгээр үү Юүжин бид хоёр очихуу"

"Санни яг одоо дуудлагыг минь ав!"

"Хонгор минь чамайг зүгээр биш гэдгийг чинь мэдэж байгаа болохоор яг одоо утасаа ав"

Би мартчихаж надад үнэхээр хэн хүнд заяадаггүй ховор эрдэнэ болох жинхэнэ нөхөрлөл байдаг шүү дээ

Надад үргэлж нэгнийгээ зохиж, алдаа болгон дээр нь шоолж, хичээлээ хийж мэдрийхэд нь саад болж, хүссэн зүйлдээ хүрэхэд нь саад болоод, мөрөөдөлөөр нь шоглож дутагдалыг нь үргэлж ярьдаг хүмүүс найз шиг санагддаггүй гэвч хүмүүс жинхэнэ найзууд тэгдэг гэж ойлгодог
Гэвч жинхэнэ найзууд хэзээ ч тийм зүйл хийдэггүй шүү дээ тэд хамтдаа мөрөөдөж, үүрийн 4 цагт нэгнээ сэрээн хамтдаа хөдөлмөрлөж ,урам зориггүй эрч хүчгүй үед нь урмын үгээр зоригжуулаад, хажууд нь сайн зөвлөгч болон уйлах үед нь нулимсыг нь нууж өгдөг

Double Trouble|JJK|Where stories live. Discover now