Аав ээжийг ирэх хүртэл би шалтгаан гарган хичээлдээ суулгүй бүхий л долоо хоногийн турш netflix бас зайрмагнуудтай өнгөрүүлсэн. Би хичээлээ байнга тасалдаг төрлийн охин биш лдээ. Энэ анх удаагийнх. Би зүгээр л амьдралдаа нэг ч удаа болов ингэж үзэх хэрэгтэй гэж өөрийгөө зөвтгөн арай гэж энэ шийдэлд хүрсэн юм.
Хамгийн сүүлд би нэг охин өөрийн дурлаж байсан 5 залуу руугаа захиа бичиж хадгалдаг ч түүнийг нь дүү нь эзэд рүү нь тараадаг тухай кино үзсэн. Энэ кино бүх цаг үеийн хамгийн шилдэг нь биш ч гэсэн надад энэ киноны гол дүрийн охин шиг амьдрах хүсэл төрүүлсэн. Яг л бага байхдаа "Нойрсож буй гүнж" ийг үзээд Аврора болохыг хүсдэг байсан шиг. Энэ миний төрөлхийн зан байх. Өөртөө таалагдсан дүрийнхээ амьдралаар амьдарах.
Амьдралын минь хамгийн гайхалтай үе минь хүүхэд нас минь л байж. Би юунд ч санаа зоволгүй хорвоо ертөнцийг гайхалтайгаар төсөөлдөг байж билээ. Ямар ч шархгүй, гомдолгүй өөрийнхөө жижигхэн төсөөллийн ертөнцийнхөө адил юмсыг харж ойлгодог байлаа. Дэлхий дээр зөвхөн манай улс л байдаг гэж боддог байсан шиг. Хүн бүр хоорондоо хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг эелдэг харьцаж, замаар таарсан хүндээ ч анхаарал тавьдаг гэж боддог байсан.
Би балчир байхдаа "Үнсгэлжин"-г үзээд түүн шиг ид шидтэй учрахыг үнэхээр их хүсэж билээ. Эцэг эхээ олон хоногийн турш гадаа хулуу тарихыг ч ятгаж байсан. Хэдий би шидэт дагины сүйх тэрэг болж хувиргадаг хулуутай болоогүй ч тэд намайг гүнж гэж өхөөрдөж Үнсгэлжингийнх шиг даашинз бас шаахайнууд авч өгч, өрөөг минь яг ордон шиг чимэглэж өгдөг байсныг санаж байна. Тэд бол миний итгэл үнэмшил байсан юм. Харин одоо би гайхаж байна. Эцэг эх минь яаж төрсөн биш хүүхдээ тэгж их хайрлаж чадсан юм бол?Би цагийн баримжаагаа ч алдан өдөр шөнөгүй кино үзэж өнгөрүүлсэн юм. Цагийн баримжаагаа алдсанаа мэдээд өрөөнөөсөө гаран гал тогооны текэн дээр хэдэн өдрийн өмнө орхиод дахиж хараагүй утсаа хараад аав ээж хоёрыг ирэх тухай мессежнүүд болон "тэр өдөр нь өнөөдөр" гэсэн утгатай цаг болон өдрийг харан санаа алдаад хоол хийж гэрээ цэвэрлэсэн. Би сурлагандаа тийм ч санаа зовдоггүй. Яагаад гэвэл би өөрийгөө хаана байх ёстой юу хийх ёстойгоо баттай биш ч гэсэн тодорхойлчихсон. Би хичээлээ бусад шиг хичээл зүтгэлтэй хийдэггүй. Гэхдээ би багахан тэвчээр гаргаж хичээлдээ суун даалгавраа тогтмол хийдэг. Энэ надад боловсролын тал дээр хангалттай гэж бодож байна.
Би магадгүй болзоонд явах хэрэгтэй юм болов уу? Эсвэл үгүй юу?
Гэрээ цэвэрлэчхээд өөрийн хүсэхгүй байгаа бодит амьдралдаа эргэн орсон юм. Юу гээч би тэр хөгийн өдрийн тухай бодохыг ч хүсэхгүй байна. Новшийн согтуу Жонгүг болон хөгийн найз Жиёон бас тэр хогийн JYP-гийн гэрээ. Энэ хугацаанд мэдээж JYP намайг тайван орхиж Netflix бас амттангуудтай минь үлдээгээгүй. Би бас өөрийгөө мөрөөдөөд байсан зүйлдээ хүрсэнээ ч анзаарсангүй. JYP надад дараа долоо хоногт ирж уулзахгүй бол гэрээгээ цуцална гэсэн илгээмж явуулсан. Би тэднийг буруутгахгүйээ. Хэрвээ би тэдний захирал Пак Жинёоны оронд байсан бол гэрээ хийгээд бараг 3 долоо хонож байгаа хэрнээ нэг ч удаа очоогүй дураараа хүнтэй шууд холбоогоо таслах байсан.
Би одоо л хүмүүс яагаад амиа хорлох оролдлого хийдгийг ойлгож байна. Амьдрах хэтэрхий төвөгтэй бас хэцүү юм. Хэрвээ амиа хорлочихвол би хичээл хийж сурах шаарлдагагүй. Хэрвээ би амиа хорлочихвол мөрөөдөлдөө хүрэх гэж зовох ч хэрэггүй бас амиа хорлочихвол гэр бүл найз нөхөд хайр дурлалаас болж шархалж, санаа зовж, гуниглахгүй. Эд нар яг л зүрхнээс чангаагаад өвтгөөд байгаа бул хар чулуу шиг мэдрэгддэг.
Утсаа аван харвал олон хүнээс дуудлага бас зурвас ирсэн байв. Нөгөө ангийн хүүхдүүд хүртэл залгасан нь сонин санагдана. Яаж миний дугаарыг олсон юм бол? Магадгүй надаас ямар нэгэн тусламж хүсэх хэрэгтэй байгаа юм болов уу? Юу гэдгийг нь мэдэхгүй ч би Kakao talk аа шалгасангүй. Муухай ааш гаргаж байгаагаа мэдэх ч зарим хүмүүстэй ингэж харьцах хэрэгтэй. Би сургуульдаа алдартай гэдгээ сайн мэднэ. Гэхдээ алдартай байгаагийнхаа хэрээр намайг муулж доромжилдог хүмүүс олон бий. Би хэдий тэднийг тоодоггүй царайлдаг ч би чинь зүгээр л бусдын адил хүн болохоор тэдний үйлдэл надад хамаагүй, хэзээ ч юм бодож, гомдож байгаагүй гэвэл худлаа. Тийм болохоор үйл хөдлөлөө сайн хянах хэрэгтэй. Яагаад энэ тухай ярьсан бэ гэвэл би хөвгүүдийг сайн мэднэ. Хэрвээ би тэдний илгээсэн зурвас дуудлаганд хариу өгвөл тэд сургууль даяар надтай болзож байгаа гэж ярьдаг. Тэд үргэлж нэгнийхээ дээр гарч өөрийгөө илүү харагдуулж сайрхахын тулд үнэхээр давсалж ярьдаг. Тийм болохоор тоохгүй байсан нь дээр.
Ээж аав хоёрыг ирэх дуунаар би өрөөнөөсөө гаран яаран гүйсээр тэдэн дээр очив.
"Эгч ирээгүй юмуу?" Гайхаж байна. Тэд эгчийг тэнд нь үлдээчихсэн гэж үү?"Тиймээ. Тэр золиг үгэнд орно гэж байхгүй юмаа. Хэнийгээ дуурайгаад ийм зөрүүд болчихдог байнаа"
"Үглэхээ болио явж хувцсаа зөө бурхан минь ядарч үхэх нь."
From:Суним
-Чи аав ээж хоёрыг зөвшөөрүүлчихэж байгаа юмуу?From:Санни
-Мэдээж.Хүүхдүүдийнхаа үгэнд ордоггүй эцэг эх гэж байдаггүй юм.Сунимаас ирсэн зурвасыг харан инээн утсаа далд хийгээд маргаашийнхаа хичээлийг гарган цүнхэндээ хийн хичээлийн ширээн дээрээ суун уртаар санаа алдана.
Энэ долоо хоног юу ч бодоогүй юу ч хийгээгүй хэрнээ амьдралын минь хамгийн их бодолд автаж юмсыг эргэцүүлсэн долоо хоног байсан гэж бодож байна.
Дараа долоо хоног бусад өдрүүд шиг залхмаар хогийн биш байна гэж найдаж байна.
![](https://img.wattpad.com/cover/158309705-288-k627932.jpg)