Why?

2.5K 217 7
                                    

Газар хэвтэж буй Жонгүгийг хараад Санни урт санаа алдан түүнийг чирэн орон дээрээ хэвтүүлэн сайтар ажиглана.
Урдийнхаасаа илүү урт ургасан үс нь түүнийг илүү халуухан нас бие гүйцсэн залуу шиг харагдуулж, архинаас болж үл ялиг улайсан хамар нь хүртэл төгс харагдаж байлаа. Яг одоо бүхнийг мартаад түүнтэй үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэхийг хүсэх бодол ч толгойд нь зурвасхийн орж байлаа.
Би үнэхээр юу болоод байгааг мэдэхгүй байна. Сарын өмнө би түүнээс илүү муу хүн энэ дэлхий дээр байхгүй. Тэр бол хогийн новш. Зөвхөн тэр л байхгүй болчихвол дэлхийн дулаарал зогсож, тэр л байхгүй болчихвол эдийн засгийн уналт байхгүй болж, тэр л байхгүй болчихвол би модел болж, тэр л байхгүй бол энэ дэлхий хамгийн жаргалтай газар шиг л санагддаг байлаа. Харин одоо надад түүнийг багалзуурдаж алах ч бодол төрөхгүй байна. Би үнэхээр яачихсан юм бол? Сарын тэмдэг ирснээс болоод ийм энэрэнгүй болчихсон юм болов уу?
Өрөө хэдийн харанхуй чимээ аниргүй байлаа. Цонхоор тусах бүдэг цагаан гэрэлд түүн дээр тусан гайхалтай харагдуулж байсан юм. Энэ хорвоо дээрх бүх зүйлс түүнд л зориулж бүтээгдсэн бололтой.
Хог гэж... Тэр царайлаг юм.

Гэнэт өөрийгөө юу хийж байгааг ухааран түүний нүүрнээс холдон түүний унтаж байгаа орыг түшин газар суун өвдгөө тэврэн унтахгүй байхыг хичээлээ. Өглөө эрт Жонгүгийг сэрээгээд явуулах хэрэгтэй. Үгүй бол Жиёон Юүжин хоёрт баригдвал үнэхээр дууслаа л гэсэн үг.


Гэхдээ яг юунд зориулж эрт сэрэх гэж байсан билээ? Магадгүй шүршүүрт орох байсан юм болов уу?

"Аах....Новш гэж Инү цаг хэд болж байна?" Гэнэт хойноос хэн нэгэн нуруун дээр цохин нойрмог хоолойгоороо дуугарав. Нүд чинь хэвийн хэмжээнээсээ томрон өчигдөр орой юу болж өнгөрсөн бүгд толгойг минь цохиод авах аятай зурвасхийн орж ирэв. Новш гэж...Жон Жонгүг...Би өчигдөр юу бодож түүнийг гэртээ оруулчихваа.

"Хөөе Ча Инү сэрээч!!" Жонгүг нурууг минь аймшигтай хүчирхэг гараараа чанга гэгч нь цохиход л шууд өөрийн эрхгүй чангаар ёолон нүднээс нулимс бараг л гарах шахав.

"Х-хүүеээ! С..Санни? Чи энд юу хийж байгаа юм. Бас миний орон дотор юу хийж байгаа юм!" Жонгүгийн нүд нь бүлтэгнэн хөнжилнөөс зууран над руу харах бол би уурандаа багтарч ядна.

"Юу гэнээ! Энд юу хийж байгаа юм гэсэн үү?  Новшоо шөнө дунд болж байхад гэрт дайрч орж ирсэн нь хэн билээ!" Гараа зангидан түүнийг толгой түрүүгүй цохиж аван дэрүүдээ шидэн орноос тийрч унагаав. Ингэж унагаахыг ямар их хүссэн гээч.

"Би өчигдөр яах аргагүй Инүг дуудсан. Яагаад танай өрөөнд байдаг билээ" Тэр газар суун толгойгоо барин өчигдөр согтоод Инүг дуудсанаа санав.

Согтуу Жонгүг Саннигийн нэрийг дуудаад намайг түүн дээр хүргээд өг гээд орилоод байсан болохоор Инү түүнийг Саннигийн гэрийн гадаа буулгаад "хоёр талд зовж байхаар нэг мөсөн ингээд шийд гээд хаалгыг нь нүдчихээд яваад өгсөн юм.

"Новш гэж...Инү чамайг би алнадаа" Жонгүг амандаа үглэн Инүг хараан Санни руу харав.

Тиймээ Жонгүг одоо л түүнтэй ярилцаж бүхнийг хэвэнд нь оруулах хэрэгтэй.

Жонгүг газраас босон гүнзгий амьсгаа аван Санни дээр очоод түүний мөрөн дээр гараа тавив.
"Санни, бид яагаад ийм байх ёстой юм?"
"Чи надад хайртай биздээ"
"Би ч бас чамд хайртай болохоор ингэхээ болиод буцаад нийлж болохгүй гэж үү?"

Санни түүний нүдрүү харан гарыг тавиулав.
Санни"Би тэгж бодохгүй байна Жонгүг. Бас би чамд хайртай хэвээрээ гэж хэлсэн билүү?"
Жонгүг"Я...Яагаад болохгүй гэж? Чи надад хайртай байхаа больчихсон юмуу?"
Санни"Тиймээ тийм болохоор одоо ингэхээ болиод явж үз" тэр түүн рүү муухай харсаар өрөөнөөс гарахаар явав
Жонгүг түүний гарнаас зууран өөр лүүгээ харуулан гараа түүний хацраар гүйлгэн аажмаар ойртов.

"ЖОН ЖОНГҮГ!! ЧИ МАНАЙ САННИГИЙН ӨРӨӨНД ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ?" Хаалгаар Жиёон Юүжин хоёр орж ирэн Жон Жонгүг Санни хоёрыг хараад үнэхээр гайхан нүд нь бүлтэрч унах шахна. Тэд өглөө эрт хачин байгаа найзынх нь өрөөнөөс эрэгтэй хүний хоолой гарахыг сонсоод гайхан түүний гэрээс өрөөнийх нь түлхүүрийг хайж олоод ортол ойрхон зогсож байгаа Жонгүг Санни хоёрыг харсан юм

Double Trouble|JJK|Where stories live. Discover now