Итгэсэн юмсан.
Гэхдээ тоглоом хатуу бас дэндүү хийсвэр байж.
Хүүхэд наснаас үлдсэн эрх хонгор зангаараа чамд татагдаж, сүүлчийнхээ гэнэн томоогүй догдлолоор итгэсэн.Хүн бүрт сайн сайхныг хүсэж, бусдыг жаргалтай болгож л байвал өөрөө хичнээн шархлаад үлдэх нь хамаагүй байсан сайн охиныг чи хувиа хичээсэн нэгэн болгосон.
Би үргэлж мэддэг байсан...
Чамайг гэсэн сэтгэл надад шарх, таагүй мэдрэмж мөн гунигтай дурсамжаас өөр зүйл үлдээхгүй гэдгийг. Хэдий мэддэг байсан ч мэдрэмждээ дарагдаад одоо л энэ бүхэн дуусахад эрүүл ухаан санаанд минь тодорч байх шиг. Яг л бусад шиг чи ч мөн худалчуудын тоглоомын гол тоглогч байсныг дөнгөж ойлгож байгаа өөртөө гутрах шиг.
Намайг болон чамайг хамгийн сайн мэддэг хүмүүс бүгд сэтгэлээ танаж явахыг надад сануулсан.
Зөвхөн надад.
Харин тэд анхнаасаа чамайг явахыг мэдэж байсан бололтой.
Чи тийм л алдартай MVP байж...;:.-------------------------------------------------
Өвлийн жихүүн орой, хүүхэд шиг гэнэн бодлыг минь хүмүүжүүлж өгсөн үеэс хэдийн жил өнгөрчээ. Яг нэг жил. Өнгөрсөн жилийн хугацаанд би их өөрчлөгдсөн, чи ч мөн адил. Харин миний дэргэд байсан Мину өөрчлөгдөөгүйг саяхан чамтай таарахдаа мэдэрлээ. Одоо ч бүхнээс түрүүнд намайг олж хардаг хэвээрээ. Харчхаад хамгийн түрүүнд гараас минь атгаж буй нь ч тэр.
Өөрчлөгдсөн зүйл нь хуучны танилтайгаа таарсан мэт нөхөрсгөөр гар барьсан чинь.
Одоо ч миний утасны нууц альбуманд бидний хайрлаж, дурласан цаг хугацааны баталгаанууд хадгалаастай байдаг.
Чамайг амьдралаасаа арилгасан ч яагаад одоо ч тэдгээрийг устгаж чадахгүйгээ гайхах юм.
Өнөөдрийн энэ хүйтэн хөндий харагдах мөсөн хүнийг хэзээ нэгэн цагт гэнэн хонгор сэтгэлтэй дурласан охин байсныг дурсахаар уу? Өмнө нь байсан тэр халуун дулаан, энхрий эмэгтэйг дотроо нуучхаад замхруулахгүй гэсэндээ харж санаж явах гэж үү?
Өнгөрсөн жилийн хугацаанд чамайг мартах хэдэн арван шалтаг олсон.
Мартах шалтгаан.
Гэвч худал амлалт бүрийг чинь нандигнаж, өөрийнхөө мөрөөдөлд ганцаараа дурлалцсан цаг хугацаандаа харамсах нь хэдэн арван шалтгааны нийлбэр аж.
A/N: За нэг ийм учир нь олддоггүй, яваад өгөөч гэхэд явахгүй, үлдээч гэхэд үлдэхгүй ээдрээтэй хосын түүхийг хүргэж байна...Бодит байдал дээр бид яагаад хайрлаж дурлахыг хүсдэг ч үүнийгээ няцаагаад байдгийг ойлгох байх. Хүүхэд шиг сайхан хайрыг хүсэж, бүтээхийг зорьсон ч, амьдрал өөрөө том болохыг шаардах, сургах тийм л үе.
Хайрлаж өгөөрэй , гунигтай, хөгжилтэй, бас догдлом өгүүллэг шүү.Шинэ админых нь эхлүүлж буй өгүүллэг. Миний бие өмнө нь Мира гэх нэрээр өгүүллэг бичдэг байсан. Одооноос энэ аккаунт дээр байхнээ^^ Тусалж дэмжээрэй.
-Sia
MVP- most valuable player
YOU ARE READING
Sacred Lies: Stuck In Daydreams|SMH|
Fanfiction1️⃣ - Дууссан ✅ 2018.12.16 - 2020.01.02 Худалчуудын тоглоомонд тавтай морил. Тэд бүгд өөр өөрсдийнхөөрөө тоглож эцэст нь хуурамч ертөнцөд чамайг ганцааранг чинь хаяад явах болно. Харин үлдсэн зүйл нь зөвхөн... -Sia🍷