-2️⃣5️⃣-

433 66 1
                                    

Тэмцээний завсарлага эхлэхэд бид оюутны хотхоны гадаах талбайд ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэмцээний завсарлага эхлэхэд бид оюутны хотхоны гадаах талбайд ирлээ. Ойр хавьд хүнгүй намуухан байх бөгөөд зүлгэн дээр дэвсгэр дэвсэж хэсэг амрахаар болцгоов. Намайг газар суув уу гүй юу Мину хэвтэн өвөр дээр минь толгойгоо тавив. Мину " Ядраад байна, жаахан ингээд байчихъя тэгэх үү?"

Гараа явуулан үсийг нь зөөлөн самнан илбэлээ. Мину таатай нь аргагүй нүд ээ аньж, гүн санаа алдах нь сонсогдоно. Гадаа хаврын урь орон модод цэцэглэж, бидний энэ дүр зураг цаанаа л дулаахан санагдаж байв.

Бүтэн өдөржингөө юм болсны эцэст манай талын хожигдлоор тэмцээн өндөрлөлөө. Зүгээр дэмжиж суусан би хүртэл ядарч байхад бусдад нь хэцүү л байгаа биз.

Сургуулиас гаран Ханбин, Бобби хоёр түрүүлж машиндаа суун хөдлөв. Гэр лүүгээ алхаж явах талаар бодон зогстол Мину "Юнхи, түрүүлээд сууж бай, Жүнэ бид хоёр ундаа авчхаад ирье" гэв.

Түүний тухай бодоо ч гүй байхад хариу хэлэхээс минь өмнө машинд суулгачхаад яваад өглөө.
Хэдэн минутын дараа Жүнэ түрүүлж ирэн Мину сууна гээд урд талын суудлаа эмхэлж янзлав.

Гэвч Мину ирэнгүүтээ шууд л арын хаалгыг онголйгож, дэргэд минь суулаа. Түүний энэ үйлдэл Жүнэ бид хоёрыг нилээн гайхшруулав.

Жүнэ "Зааза" түүнд хэлэх үг олдоогүй ч царайны хувирал нь ойлгомжтой байна. Мину " Ядраад байна аа, зүгээр харьцгаая"

Биднийг хөдлөөд явтал араас нэг машин гүйцэж ирэн хажуугаар шахаад өнгөртөл Бобби байх аж. Жолоочийн хажуугийн суудлын цонхоор Ханбин дунд хуруугаа гаргачхаад давхиад өгөв. Энэ залуус хэзээ том болох юм бэ?

Бид явсаар гэр лүү дөхөөд ирэхэд Жүнэ "Яг хаана юм Юнхи?"

- Байж байгаарай энэ хавьд баруун эргэсэн туслах зам байгаа, мэдэх үү?

Мину "Зүгээр яв аа, би заагаад өгчихье Юнхи."

Яг энэ үед Жүнэ маш хурдан арагшаа харав. Түүний харц үнэхээр аймаар, эргэлзээ мөн ёжлолоор дүүрэн. Аргагүй биз дээ, тэр Мирагийн тухай мэдэхгүй байна гэж байхгүй. Тэр ч бүү хэл Мину мөрийг минь дэрлэн наалдчихаад явж байгаа нь хачин санагдсан биз.

Sacred Lies: Stuck In Daydreams|SMH|Where stories live. Discover now