Сун Минугаас л хол бай? Яагаад миний хамгийн дотны хүмүүс далд утгаар эсэргүүцээд байгаа юм бэ?
💭💭💭
Өнөөдөр Нанагийн төрсөн өдөр болохоор хичнээн сургууль дээр очих шаардлагагүй байсан ч өвлийн хүйтэн орой гэрээс гарлаа. Аав ээжид бие даалт хийнэ гэж хэлсэн ч гол зорилго нь Мину юм даа.
Бид ангиараа хоолонд орчхоод Хан мөрний эрэг дээр ирлээ. Бүгд халуун юм уунгаа ярилцана. Харин найзууд маань согтуудаа хэлсэн хатуу үгсээ санахгүй байгаа бололтой тоглож наадан гүйцгээв. Сэтгэл шулуудсан хүнд гаднаас нь яаж ч нөлөөлөөд өөрчлөгдөхгүй юм шиг байна. Хүмүүс юу ч гэж хэлсэн би зөвхөн Минугийн дэргэд байх замыг л хайна. Хааяа хэтэрхий хурдан дасчихсан юм шиг санагддаг ч цаг хугацаанд баригдахаа болиод удаж байна.
Хүйтэн байсан болоод ч тэр үү харимаар байгаагаа хэлтэл намайг явуулахгүй гэв. Тэр ч бүү хэл Сыньюн мөрөөр тэвэрч, Мину гараас атган зогслоо. Битгий яваач гэж гуйж буй арга нь тэр л дээ.
Үлдэхээр шийдэн, ангиараа модон ширээ тойрч сууцгаав. Гэтэл ангийн дарга юу болсон юм гэмээр гэнэт Мину, Хару хоёрын ярианд оролцоод эхлэх юм.
"Юу чи Мирагаас салчихсан юм уу?"
Мину " Тэгсээн яасан?"
"Тийм хөөрхөн охиноос уу? Чи харамсахгүй юу?" гэчхээд тасраад өгөв.
Хичнээн ангийн даргын согтуу байгааг ойлгох ч энэ арай хэтэрнэ ээ. Харамсана гэнэ үү? Албаар миний янзыг үзээд байгаа юм байхдаа.
- За би одоо үнэхээр явахгүй бол болохгүй нь ээ найзуудаа. Сайхан зугаацаарай!
Бүх зүйл зүгээр юм шиг харагдахыг хичээн даллачхаад төв зам руу алхлаа.
Зам дээр гараа өргөн зогсож байтал Сыньюн машинтайгаа ирж зогсов. Гайхан арын суудалд суутал урд Мину ч бас явж байх нь тэр.-Та хоёр юу хийж байгаа юм? Бусад нь яасан юм?
Сыньюн "Ойр байх автобусны буудал дээр буулгачихсан, гурвуулаа зам нийлэхээс хойш тийм биз дээ ?" гэв.
ESTÁS LEYENDO
Sacred Lies: Stuck In Daydreams|SMH|
Fanfic1️⃣ - Дууссан ✅ 2018.12.16 - 2020.01.02 Худалчуудын тоглоомонд тавтай морил. Тэд бүгд өөр өөрсдийнхөөрөө тоглож эцэст нь хуурамч ертөнцөд чамайг ганцааранг чинь хаяад явах болно. Харин үлдсэн зүйл нь зөвхөн... -Sia🍷