Болзсон цагтаа өнөөх кафедаа сууж байна. Үргэлж авдаг мангоны шейк ээ захиалан, түүнийг иртэл асуух зүйлсээ бодно. Үүдээс нь авахуулаад тойруулан харвал хана, чимэглэл бүрт нь бидний дурсамжууд шингээстэй.
Анх сэтгэлээ нээж, чин үнэнээ ярилцсан нөхөрлөлийн газар...
Анхны үнсэлт...
Ирээдүйгээ хамтдаа төсөөлсөн шууд бус гэрлэх санал...
Ердөө бидний дурсамжит голын гүехэн усанд л гэхэд ийм нандин дуслууд үлдэж.
Гэвч энэ гол чиний хувьд ердөө хорсож буй шархаа аргацаах түр зуурын лент байсныг мэдсэнгүй. Наалтаа авч үнэн төрхөө харуулах мөчид шарх аниж, лент л бохирддог учир хогийн саванд хаядаг. Яг тийм хэрэггүй хүн болчихсон ч юм шиг.
Арав гаруй минутын дараа Мину амьсгаадсаар яаран орж ирлээ. Чи үргэлж над руу яардаг байсан уу? Үгүй шүү дээ.
Хувцсаа өлгөчхөөд урдаас минь харан суун "Сайн уу? Ямар хөөрхөн харагдаж байна аа?" гэв. Чамд зориулж будсан юм...
-Сайн уу? Хүйтэн байв уу?
Мину "Тийм ээ"
Хэсэг хугацааны турш бид чимээгүй ширтэлцэн суусаар. Чи миний нүднээс юу мэдэрч байгаа бол? Харин чиний нүд дэндүү гунигтай, унхиагүй харагдаж байна мөн маш их ядарсан.
Түүнийг харах гэж бус хэлэх үгийг нь сонсохоор ирсэн тул зориг гарган асуулаа "Хэлэхийг хүссэн зүйл байна уу? Яг юу болсон талаар ярихгүй юм уу?"
Мину " Уучлаарай л гэж хэлэхийг хүссэн юм....Мира эмнэлэгт хүргэгдсэн шалтгаан нь нойрны эм хэтрүүлэн хэрэглэснээс болсон юм. Угаасаа нойр муутай дээрээс нь сэтгэл зүй тогтворгүй, ядаргаанд орчхоороо бүр унтаж ч чаддаггүй. Ядаж ганцхан удаа уулзаач гэж гуйсан болохоор нь л очсон. Гэхдээ дэндүү сул дорой болчихоод надаас зуурч, уйлж, уучлалт гуйж байхад нь би хаяад явчихаж чадсангүй."
YOU ARE READING
Sacred Lies: Stuck In Daydreams|SMH|
Fanfiction1️⃣ - Дууссан ✅ 2018.12.16 - 2020.01.02 Худалчуудын тоглоомонд тавтай морил. Тэд бүгд өөр өөрсдийнхөөрөө тоглож эцэст нь хуурамч ертөнцөд чамайг ганцааранг чинь хаяад явах болно. Харин үлдсэн зүйл нь зөвхөн... -Sia🍷