Хичээл, семинар ордгоороо орж дахин нэг долоо хоног өнгөрөв. Шинэ залуу SNS хаяг руу минь хүсэлт явуулахад нь авснаас өөр онцын зүйлгүй. Хамт далдагнах хүнтэй болсноороо Сынюны маань л нар гарч байх шиг.
Тэр залуу их сонин, зарим хичээл, дүн гаргах шалгалт зэрэг чухал цагийн хуваариа үргэлж таслана. Зөвхөн толгойд нь тоглолт, бэлтгэл нь л эргэлддэг байх.Өглөө эрт хичээлтэй тул унтахаасаа өмнө Instagram орж жаахан хэрэгт дурлалаа. Тэгтэл нөгөө Мира гэгч найз залуутайгаа авахуулсан зургаа хийсэн байв.
Liked by nananana_nana, w_n_r00and 124 others
IM_Mi4A : Бид хоёр адилхан байна уу? ❤️@realllllmino
--------------------------------------------------------------Адилхан ч юм алга, гэхдээ төстэй ч юм уу? Заяаны хосууд адилхан гэдэг билүү? Тийм дээ ер нь надад ямар хамаа байхав.
💭💭💭
Хэдэн өдөр нойргүй явж, явцын шалгалтууд дууссаны эцэст нэг юм бүтэн нойртой өдрүүд ирлээ. Хичээлүүд зарим нь хаагдаж дууссан тул заримдаа өдөр л хичээл ордог болсноор нойр солигдчихож. Жирийн л нэг шөнүүд шиг киногоо үзэж дуусгачихаад утсаа оролдон хэвтэж байв. Унтахын даваан дээр санаанд ч оромгүй хүнээс хувийн чатаар зурвас ирэх нь тэр.
realllllmino:
УнтаачГайхан цагaa хартал шөнийн 03:56 болж байлаа.
KAMU SEDANG MEMBACA
Sacred Lies: Stuck In Daydreams|SMH|
Fiksi Penggemar1️⃣ - Дууссан ✅ 2018.12.16 - 2020.01.02 Худалчуудын тоглоомонд тавтай морил. Тэд бүгд өөр өөрсдийнхөөрөө тоглож эцэст нь хуурамч ертөнцөд чамайг ганцааранг чинь хаяад явах болно. Харин үлдсэн зүйл нь зөвхөн... -Sia🍷